НОЦТОЙ МЭДЭЭ / “Би жирэмсэн байснаа мэдээгүй” гэж мэдүүлжээ./

Дутуу төрсөн, амьгүй нярай айлын гаднаас олдлоо, дөнгөж төрсөн хүүхдээ гудамжинд хаяжээ гэх дотор зарсхиймээр мэдээлэл ар араасаа цацагдах боллоо. Заримынх нь хүсээд ч олж чаддаггүй үр хүүхдийг чихрийн цаас шиг хаяж байгаа хүмүүсийн талаар болон тэдэнд ямар хариуцлага тооцдог тухай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах I тасгийн мөрдөн байцаагч, ахмад М. Отгонбаатартай ярилцлаа.

-Танай дүүргийн нутаг дэвсгэрээс дутуу төрсөн нярайн цогцос олдсон хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ярихгүй юу?

-Сонгинохайрхан дүүргийн I хороо хуучнаар Толгойтын 35 дугаар гудамжинд дутуу төрсөн амьгүй нярай байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрсөн сарын 28-ны 11.00 цагийн үед цагдаагийн бүрэлдэхүүн очсон. Биднийг очиход гудамжинд 9-10 орчим сартай ураг хаягдсан байсан. Тухайн үед эхийнх нь бие муу байсан болохоор түрүүлж очсон цагдаа түргэн тусламж дуудаад II төрөх рүү явуулсан байсан.

-Хүүхдээ дутуу төрүүлээд хаясан эхээс байцаалт авсан уу?

-Ургийг тээж байсан эх нь 20 настай Н гэдэг эмэгтэй. Бид эмнэлэг дээр нь очиж байцаалт авсан. Эцгийг ньтогтоох боломжгүй гэсэн. Дээрх эмэгтэй “Би жирэмсэн болсноо мэдээгүй” гэж мэдүүлсэн. Ээж нь ч гэсэн “Манайхан удмаараа гэдсээрээ таргалдаг хүмүүс. Тийм болохоор бид охиноо жирэмсэн болсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг өгсен.

9-10 сартай ураг тээж яваа эмэгтэй жирэмсэн болсноо мэдэхгүй, гэрийнхэн нь ч үүнийг анзаараагүй байна гэдэг боломжгүй зүйл. Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Н нь турах гэж байна гээд туулга уусан гэсэн. Тэгээд 28-ны 04.00 цагийн үед бие нь муудаж эхэлсэн. Ингээд 00-д ороход нь цус алдаад, ураг нь гарсан гэсэн мэдүүлэг өгөөд байгаа. Тэгээд ургаа хашаа давуулаад шидчихсэн. Өөрийнх нь мэдүүлж байгаагаар 00-д орохдоо хайч авч ороогүй болохоор хүйгийг нь хумсаараа тасалсан гэсэн.

-Ураг нь төрөхдөө амьд байсан юм болов уу?

-Үүнийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой болгоно. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарахаас өмнө хэлэх боломжгүй байна.

-Ийм хэрэг хийсзн хүнд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ. Дээрх эмэгтэйд хариуцлага тооцох уу?

-Эрүүгийн хуулийн тэддүгээр зүйл ангиар зрүү үүсгэн шалгана гэж хэлэх боломжгүй. Учир нь хүүхэд төрөхдөө амьд байсан уу үгүй юу гэдгийг тодорхойлох шинжилгээний хариу гараагүй байна. Амьтай төрсөн хүүхдээ хаясан бол Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар “Эх нь нярай хүүхдээ алах” гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Уг зүйл ангид ‘‘Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Ер нь ийм хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Үүнээс үүдэн гарах сөрөг үр нөлөө их байна. Тухайлбал, дур мэдэн ямар нэгэн эм ууж дутуу төрснөөр эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч байна.

Мөн дутуу төрсөн хүүхдийн цогцос гэрийн нь хажууд, гудамжинд нь хэвтэж байвал тухайн орчинд амьдарч байгаа иргэдэд ямар сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Дээрх хэргийн тухайд ярихад хүүхдийн цогцос 56-57 см урттай байсан. Хэзээ мөдгүй төрөх болчихсон байсан гэсэн үг. Тийм байтал “00″ дотроосоо хашаа давуулаад гудамж руу шидчихсэн.

Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очоод тухайн газрыг хамгаалалтад авч, хүүхдийн цогцосыг далдалж бүтээсэн. Тэгж арга хэмжээ аваагүй бол харахад нүд халтирмаар байсан. Хамгийн гол нь дутуу төрсөн хүүхдээ хаа хамаагүй хаяад, ял шийтгэлгүй өнгөрч болдог юм байна гэсэн сэтгэхүй нийгэмд бий болох вий гэдгээс болгоомжилж байна.

ANNA...

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0