Хулгай хийсэн монголчууд Сингапурт ял эдэлж байна.

-МОНГОЛЧУУД СИНГАПУРТ ХУЛГАЙ ХИЙХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭНЭ-

Сингапурын шоронд манай улсын гурван залуу хулгайн хэргээр ял эдэлж байна. Энэ талаар тус улсын мэдээллийн сайтад бичжээ. Тодруулбал, манай улсын иргэн Х.Хашбат, В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нар өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Clark Quay гэдэг олон нийтийн газарт нэгэн эмэгтэйн халааснаас гар утсыг нь хулгайлж байгаад баригдсан байна.

Мөрдөн байцаалтын явцад дээрх этгээдүүд хэд хэдэн удаа хулгай хийж, хулгайлсан зээлийн картаа ашигласан болох нь тогтоогджээ. Тэд Сингапурыг хулгай хийхэд тохиромжтой газар гэж тооцоолсон тухайгаа мэдүүлжээ. Ихэвчлэн олон нийтийн газарт ажиглалт хийж байгаад салцгаадаг байж. Улмаар нэг нь хулгай хийж, нөгөө хоёр нь зугтахад тусалдаг байсан байна. Хулгайг ихэвчлэн Х.Хашбат хийж, нөгөө хоёр нь тусалдаг байсан гэнэ.

Тодруулбал, В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нар Х.Хашбатыг 29205 Сингапур долларын эд зүйл хулгайлахад нь тусалснаа хүлээжээ. Мөн тэд иргэдийн зээлийн картыг хэд хэдэн удаа хулгайлсан аж. Тэднээсээ гурван хохирогчийн картыг ашиглаж, дэлгүүрээс худалдаа хийсэн байна. Хулгайлсан зээлийн картаараа тус бүр нэг удаад 3663-7919 сингапур долларын эд зүйл авч байсан аж.

Мөн Х.Хашбат Сингапурын нэгэн их дэлгүүрээс бугуйвч, үнэт эдлэл, цахилгаан бараа зэрэг 81 мянган сингапур долларын үнэ бүхий эд зүйлийг хулгайлжээ. Түүнийгээ Монголд авчирч зарах гэж байсан талаараа мэдүүлсэн байна. Сингапурын шүүхээс олон удаагийн хулгай хийсэн гэх үндэслэлээр Х.Хашбатад 6.5 жил хорих ял оноосон байна. Мөн В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нарт тус бүр 4.6 жил хорих ял оноожээ.

ХАРЬ НУТАГТ ХУЛГАЙ ХИЙГЧИД ХЭН БЭ

Нутаг нэгтнүүдээ дагуулж хүний газар хулгай хийж яваад баригдсан этгээдийг Хүрэлхуягийн Хашбат гэдэг. Тэрбээр 25 настай. Бүрэн дунд боловсролтой. Түүнийг Монголд байхдаа хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байгаа аж. Харин Викторын Баярсайхан, Тогтохын Эрхэмбаатар нар тус бүр 31 настай. Тэд бүгд жуулчлахаар Сингапурт очсон гэж мэдүүлсэн байна. Сингапурт монголчууд гэмт хэрэг үйлдэх нь бараг хэвийн үзэгдэл байдаг аж.

Хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж олон залуус тэнд очдог. Мөн Сингапураас Хятад руу хууль бусаар тамхи зөөх наймааг ихэвчлэн монголчууд хийдэг гэх. Тэнд монгол бүсгүйчүүд ч олноороо биеэ үнэлдэг гэх судалгаа бий. Хууль бус наймаа нь л илэрчихгүй бол хулгай хийх нь тийм ч содон үзэгдэл биш аж. Гэвч дээрх этгээдүүд олон удаа хулгай хийсэн. Шүүхийн тогтоосноор нийтдээ 25534 сингапур долларын хохирол учруулсан байна.

"ОЛОН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОНЫГ ХАРАХАД ҮЙЛДЭЛ НЬ НОЦТОЙ ЮМ БАЙНА"

Гадаад харилцааны яамны эх сурвалж ингэж мэдээллээ. Гадаад улсуудаас манай иргэд Сингапурт гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их байдаг. Сингапурын хууль хяналтын байгууллага монголчуудад ихэвчлэн хэдэн сараар хорих ял оноодог аж. Зарим үед өөрсдийн зардлаар нутаг руу нь буцаачихдаг аж. Харин В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар, Х.Хашбат нарт зургаа хүртэл жилээр хорих ял оноосныг бодоход үйлдэл нь ноцтой байж таарах нь

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0