НОЦТОЙ МЭДЭЭ \ Тэнсэн харгалзах ялтай этгээд дахин хэрэг үйлдлээ\
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны охидыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг урьд нь шүүхээс ял сонсч байсан Ж.Эрдэнэбилэг гэгч үйлдсэн байна. Тэрээр 12, 13 настай охидыг араас нь боож унаган зодож байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлсэн аж. Мөн охидыг дээрэмдэж, биед нь гэмтэл учруулаад зогсохгүй өөр санаа зорилго агуулж байснаа хүлээсэн байна. Тэрээр 2010 онд “100 айл” орчим явж байсан арван настай охины гар утсыг дээрэмдэж, хүчирхийлэхийг завдаад цагдаагийн байгууллагад баригдаж байсан аж. Түүний энэ хэрэгт шүүхээс тэнсэн харгалзах ял ногдуулж байжээ.
0 Сэтгэгдэл NO: