НОЦТОЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / МОНГОЛД ДОХ 66 ХҮРЛЭЭ /
ДОХ-ын вирүсээр өвчилсөн 66 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д бүртгэгджээ. Халдвар тээгч 45 настай, эрэгтэй, төрийн албанд гүйцэтгэх ажилтай, гэр бүлтэй юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ач, зээгээ үзсэн хүн аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Өвчтөн сайн дураараа шинжилгээ өгсөн. Энэ нь өмнө илэрсэн өвчтөнүүдтэй холбоогүй, шинэ хүн.
Түүний эхнэрээс шинжилгээ авч, өөр ямар нэгэн тохиолдлын хавьтагч байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэв. Сүүлийн үед ДОХ-ын вирүсээр малчин эсвэл төрийн алба хаагч, гэр бүлтэй эмэгтэй, эрэгтэй тэр ч бүү хэл 17 настай залуус өвчилж, нийгэмд аюулын харанга дэлдсээр байна.