Оюутолгойн ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барихаар шийдвэрлэлээ


~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болов. Оюутолгойн ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барих, Даланзадгад хотын дулааны цахилгаан станцыг хэвийн ажиллуулах, Сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох асуудал байлаа ~

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Оюутолгой ордыг түшиглэн цогцолбор хотхон байгуулах газрын байршлыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан ордыг түшиглэн 3000 айлын орон сууц бүхий цогцолбор хотхон байгуулахыг дэмжиж, бүтээн байгуулалтын ажлын явцыг тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. Засгийн газраас баримталж байгаа бодлогын дагуу “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчид болох “Айвенхоу Майнз” ХХК, “Рио Тинто групп”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК хамтран хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Хотхон ашиглалтад орсноор 12000 хүн шинээр амьдран суурьших боломж бүрдэх юм байна. Түүнчлэн уурхайтай холбогдох зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, соёл урлаг болон амралтын цогцолбор хүрээлэн, худалдааны төвийг ч барихаар төлөвлөжээ. Оюутолгой төсөлд ажиллаж байгаа иргэд цэргийн алба хааж байгаа мэт амьдрах биш, бүх орчин нөхцөлөөр хангагдсан орчинд амьдарч, ажиллах бололцоо ийн тавигдаж, орчин үеийн хоёр дахь “Эрдэнэт“-ийн шанг өмнийн говьд тавих нөхцөлийг Засгийн газар бүрдүүллээ. Оюутолгой ордыг нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэд болон төсөлд ажиллаж байгаа нийт ажиллагсдын хувьд таатай нөхцөлд ажиллаж, амьдрах бололцоог хангасан маш чухал шийдвэр боллоо хэмээн Засгийн газрын гишүүд үзэж байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0