Олон нийтийн радио, телевиз эрх баригчдын хасар, басар болчихгүй байгаа

Хэвлэл мэдээлэл хаашаа ч хамаагүй хэлбийж мэдэх эрсдэлтэй, эздийн ивээлээр мэндлэгсэд олширсон энэ цаг үед дөрөв дэх засаглалын ноён нуруу нь чухам олон нийтийн радио, телевиз болох учиртай юм. Хэнбугайгаас ч хараат бус, гагц олон түмэнд харьяалагдах зарчимтай энэ хоёр байгууллага өнгөрсөн долоон жилд үүргээ хэрхэн гүйцэтгэсэн бэ гэдэгт эерэг, сөрөг дүгнэлтийн аль алиныг өгч болох. Гагцхүү Засгийн газар хийгээд аль нэг нам, улстөрийн хүчний халаасанд орчихоогүй бас ч гэж "хуулийн дагуу" ажиллах гэж хичээн чармайсныг нь онцлон тэмдэглүүштэй. Үндэсний телевизийн захирал нь улстөрийн намын үйл ажиллагаанд идэвхийлэн зүтгэж, удаад нь АН-ын генсек болон дэвшсэнийг эс тооцвол шүү дээ.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хэн байх, зөвлөлийг хэн удирдах, ерөнхий болон гүйцэтгэх захирлуудын төлөвшил, зан байдал, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээс тус байгууллагын дүр төрх үлэмж хэмжээгээр хамаардаг нь ч ойлгомжтой. Хуулиар Үндэсний зөвлөл бол олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлдөг байгууллага. Зургаан жилийн хугацаагаар УИХ-аас томилдог зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага ч бас л өндөр. Төрийн албан хаагч, улстөрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог бол зөвлөлд нэр дэвших ёсгүй. Нэр дэвшихгүй юм чинь мэдээж зөвлөлийн гишүүн болох ойлголт байхгүй. Гэхдээ хуулийн хэллэгийг махчилах бус, агуулгаар нь ойлговол аль нэг улстөрийн намтай хэт ойр, шадар нэгнийг Үндэсний зөвлөлд уг нь оруулмааргүй байгаа юм.

"Олон нийтийн" төлөө үйлчлэх статусыг нь хүндэтгэн, ардчилал, хүний эрхийн баталгаа болсон хараат бус зарчмыг нь дээдэлбэл нэр дэвшигчид ч, санал болгогчид ч үүнд онцгой анхаармаар юм байна гэсэн сэтгэгдэл зөвлөлийн гишүүдийн хамгийн сүүлийн томилгооноос төрөв.
Хуулийн дагуу иргэний нийгмээс нэр дэвшсэн гэх ч нидэр дээрээ АН болон МАХН-ын урд явдаг, улаан "хувьсгалч" хүмүүсийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар санал болгон томилууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосон Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарыг АН-ын талд ажиллахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Засгийн газрын тааллаар орж ирсэн "Ирээдүйгээ аврах хөдөлгөөн" гэгчийн тэргүүн А.Арман, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар бас ялгаагүй. Эрх баригч улстөрийн хүчний нэр бүхий улстөрчдийн ивээл хайранд өсч бойжиж буй эдгээр залуус эрх ашгийг хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг асуулт дагуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн туслах болон орлогчоор нь ажиллаж байсан А.Мөнхбат эрхэм даргынхаа үгэнд орохгүй, үндэсний эрх ашигт үйлчилж чадах болов уу. УИХ-аас санал болгож томилсон "Боролдой" хэмээх С.Мягмар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын баз хүргэн учир тус намтай сүүлийн үед сүрхий шадарлажээ. Тиймдээ ч хараат бус байх ёстой Үндэсний зөвлөлийн "хараат" гишүүний тоог нэгээр нэмэв. Үндэсний зөвлөлийн үүрэг зорилго олон нийтийн ашиг сонирхлын төлөө учраас тэндээс гарах шийдвэр бур ийм л тусгалтай байх учиртай гэсэн үг. Хуульд заасан эрх, үүргээр бол зөвлөл ОНРТ-ийн дүрэм болон тэнд ажиллагсдын ёс зүйн дүрмийг баталж, нэмэлт оруулах эрхтэй. Мөн тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн бодлогыг тодорхойлно. ОНРТ-ийн ерөнхий захирлыг ч бас зөвлөл мэдэж томилно. Нэгэнт Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ зөвлөлийн гишүүдийг санал болгож томилуулдаг хойно улстөрийн өнгө төрх байлгүй л яахав. Хуульд ингэж заасан хойно үүнийг үгүйсгэх ч бас боломжгүй.

Гэхдээ өмнөх томилгоонууд хийгдэх үед улстөрийн голлох намууд тодорхой хэмжээгээр зөвлөлдөж, зөвшилцөн байж нэр дэвшүүлдэг байлаа. Нэг намд хэтэрхий хэлбийж мэдэх этгээдийг чухам энэ зөвшилцлөөр хазаарлаж байсан ч байж мэднэ. Өөр өөр намд үйлчлэх хүмүүс зөвлөлд ороод сууг, хамаагүй. Нэг нь нөгөөгийнхөө эрх ашгийг бугуйлдаж, үр дүнд нь бас ч гэж голчтой шийдвэр гардаг байсан байж мэднэ. Тэгвэл энэ удаа УИХ-аас томилох бүрэлдэхүүнийг бусад бүх шийдвэрийн адил МАН-аас гадуур тохиролцов. Ингэснээр зөвлөлийн гишүүдийн олонхи ямар ч байсан АН-ын "хувьсгалчид"-аар дүүрэв бололтой. Удахгүй ОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг солих мессэж нисч явна.

Саявтархан Олон нийтийн радиогийн болон телевизийн захирлыг томилсон юм байна. Уг нь Үндэсний зөвлөл ОНРТ-ийн ерөнхий захирлыг томилоод, радио, телевизийн захирлыг МҮОНРТ-ийн Тамгын газраас нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах журамтай. Гэвч ёс төдий зар тавьсан болоод л АН-ын улаан фэн, шууд утгаараа эрх ашгийн зөрчилтэй хоёр хүнийг томилчихож. Үндэсний зөвлөлд өөр хувийн телевизтэй хүн орж болохгүй шиг захирал бас тийм л байх ёстой. Гэтэл МҮОНТ-ийн захирлаар томилогдсон Ч.Даваабаяр нь ETV-ийн эзэн, телевизийнхээ захирлаар ажиллаж байгаад уг албанд томилогджээ. Хувийн телевизийн захирал Монголд цорын ганц хараат бус, олон нийтийн телевизийн захирлаар ажиллана гэдэг ардчилагчдын ярьдаг ашиг сонирхлын зөрчилтэй этгээд мөн үү, биш үү.

Төдийгөөс өдий хүртэл сэтгүүлч биднийхээ дунд л гүйж явсан Л.Цэрэн-Очир ах радиогийн захирлаар томилогджээ. Насаараа сонины ran тогоонд ажилласан хүний хувьд радио, телевиз гэдэг огт өөр ертөнц. Үнэхээр шударга сонгон шалгаруулалт болсон бол Монголын радиод захирлын ажлыг хийгээд явчих хүн олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Ер хэнбугай ч очсон Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нийцэж л ажиллах ёстой. Удирдлага хэн байх, хэнбугайн илгээсэн элч байх огт хамаагүй хуулийн дагуу л ажиллах шаардлагатай. Эрх баригчид Их хуралд ичиж, эрээлхэхгүй аяглаж байгаа шиг аашлахыг өдөр бур цэнхэр дэлгэцийн өмнө суудаг үзэгчид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монголын олон нийтийн татварын мөнгө ОНРТ-ийг хөдөлгөж, төр нь хууль хүртэл баталж өгсөн.УИХ, Засгийн газар, өөр хаана ч эрх баригчид элдвээр аяглаж болно. Харин ОНРТ-д тавьсан гар, хөлөөрөө дамжуулан үндэсний эрх ашигт, эв нэгдэлд, ардчилалд харшлах үйлдлийг ил, далдаар хийж эхэлбэл жинхэнэ аюул дагуулна. Дөрөв дэх засаглалын хэлбийшгүй багана, голч ноён нуруу уг нь олон нийт гэх ганцхан эзэнтэй ОНРТ байх учиртай билээ.

Харамсалтай нь хэт "хувьсгалчид" тэр гал тогоонд олноор орж буй нь хэт нэг тал уруу туйлшрах вий гэсэн болгоомжлолыг эрхгүй төрүүлж байна. Чухам энэ эмзэглэлийн үүднээс ч үүнийг тэрлэв.
Үндэсний эв нэгдлийг зангидах хүчирхэг зэвсэг болсон Үндэсний радио, телевиз үндэснийхээрээ л байх ёстой. Эрх баригчдын төлөө хуцдаг хасар, басар нохой болгоорой гэх утгатай "шинэчлэлийн үг"-ийг шинэ томилгоонуудын араас дайгаагүй гэдэгт найдья.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0