Хэрvvл маргаантай орчинд цэцэг ургадаггvй

Өнгө өнгөөр алаглах цэцэгс бидэнд эрvvл сайхан орчин бэлэглэхээс гадна сэтгэлд дотно сайхан сэтгэгдлийг төрvvлэн зөв энерги ялгаруулж байдаг.
Цэцэг агаар чийгшvvлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хvчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бид мэднэ.
Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна. Инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгө нэмэн өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг.

Харин гэрт нь байнга хэрvvл маргаан гарч, ууртай хvмvvс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургадаггvй, гундуухан байдаг гэнэ.
Гэрийнхээ vvд хавьд өргөст кактус тавибал муу хэл амыг зайлуулдаг байна. Кактус хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээж, мөнгө, эд хөрөнгө дууддаг ажээ. Сонирхолтой нь Уданборт архи өгөөд байвал төдий чинээ сайн ургадаг байна. Эрдмийн ундраа, улаан, ягаан сарнай гээд л гэрт өнгө нэмдэг гэгээлэг сайхан цэцгvvд бас байна.

Энэ олон төрлийн ааш зантай, увидастай цэцгvvдээ сайхан ургуулна гээд өдөр бvр услаад байж болохгvй. Долоо хоногт ердөө хоёр удаа жижигхэн цорготой шvршvvрээр навчинд нь ус хvргэлгvй услах нь хамгийн зөв усалгаа болдог гэж цэцгийн мэргэжилтнvvд зөвлөдөг юм билээ. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хvйтэн ус ургалтыг зогсоож, vндсийг ялзруулж мэднэ.

Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог гэсэн.
Таны цэцэгс мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулж, тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж та цэцэгсийн тансаг vнэр, тааламжтай өнгөнд нvд сэтгэлээ баясгах болно

Кактусаар гэрээ бүү чимэглээрэй

Цэцэгсийн ертөнцөд ч өөрийн нууц бий. Цэцгийн өнгө хэлбэр дүрс ч хүний бие сэтгэл, оюун ухаанд нөлөөлдөг. Цэцэгст элдэв төрлийн өвчнийг анагаах ид шид ч байдаг. Цэцэгсийн анхилуун үнэр, гоо үзэмж хүнд сайхан сэтгэл, тайвширлыг авчирдаг гэдэг нь аль хэдийнээ нотлогдсон.

Хэрэв та цэцэгсээр гэрээ чимэхийг хүсвэл:
- Охинтой айлд цээнийн ягаан цэцэг тохиромжтой. Энэ цэцэг нь охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг юм байна. Нөхөрт гарч амжаагүй охины өрөөний үүдэнд цээний цэцэг тавиарай.
- Хиймэл цэцгээр гэрээ чимэхийг бүдүүлэгт тооцдог
- Тасалгаанд шар өнгийн сарнай цэцэг байх нь тийм сайн биш. Хагацаж салахын ёрлол гэдэг. Харин улаан ягаан зэрэг хурц тод өнгийн сарнай цэцгийг сонгоорой.
- Кактусыг гэртээ болон албан тасалгаанд бүү тавиарай. Учир нь кактусын хурц өнцөг элдвийн муу энергийг устгаж чаддаггүй, харин ч маш нарийн хорт энерги үүсгэж тэр нь өвчин зовлон, азгүйтэл, мөнгөний алдагдал авчирдаг гэнэ.

Цэцэг тарьдаг хүмүүст сонирхуулахад
цэцэг хорон муу санаа, гутранги сэтгэлийг өөртөө шингээж, тэр сөрөг энергийг сайн сайхан амьдралын эрч хүч, аз жаргалын энерги болгон хувиргадаг ид шидтэй. Тасалгааны ваартай цэцэг энэ увдисаар илүү байдаг гэнэ. Таны тарьсан цэцэг муу ургаж байвал танай гэрт байнгын уур уцаар ноёрхож байна гэсэн үг. Зан ааш муутай хүмүүсээс амьд ургамал ургаж чадахааргүй сөрөг энерги ялгардаг аж.

Нөмөргөнө буюу Peace Lily

Энэхүү цэцэг нь хөгц, мөөгөнцрийг арилгадаг тустай. Мөн нөмөргөн цэцэг нь агаарт байгаа микробыг 60% хүртэл бууруулах чадалтай. Нөмөргөнө нь микробыг навчиндаа шингээж авч, үндэс рүүгээ шим тэжээл болгон микробыг дамжуулдаг байна. Угаалгын өрөөнд нөмөргөнө цэцгийг байрлуулснаар ванны плита ба хөшгөнд өсч үрждэг хөгц мөөгөнцрөөс сэргийлж чадна. Нөмөргөнө нь мөн агаарт ууршсан ацетон, алкоголь зэргийг өөртөө шингээж авдаг. Угаалгын өрөөнд байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг ацетон, алкоголь зэрэг химийн бодисууд нь нүд загатнуулах, толгой эргэх ба булчин сулрах зэргээр эрүүл мэндэд хортой нөлөөтэй билээ.

Gerbera-Хонин нүдэн цэцэг

Хонин нүдэн цэцгийг өрөөндөө байлгахад яг л нялх хүүхэд шиг унтдаг. Ихэнх ургамлууд өдрийн цагт нүүрсхүчлийг шингээж хүчилтөрөгч ялгаруулдаг бол харин энэ цэцэг шөнө ажилладаг. Тиймээс амьсгалахад хялбар болж бөх нойрсоно. Агаар дахь хүчил төрөгч ихсэх нь амьсгалыг тогтворжуулж, унтах хугацааг 10% ихэсгэдэг байна.

African Violets - Нил цэцэг

Тархины чадамжаа нэмэгдүүлье гэвэл нил цэцэг тариарай. Энэхүү цэцгийг ширтэх нь адреналиныг идэвхижүүлдэг бөгөөд энергийн гормон нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Нил ягаан өнгө нь бас эндофин гэдэг стрессыг байхгүй болгож, сэтгэл санааг өөдрөг болгож гормоныг идэвхижүүлдэг байна.

Boston - Fern Ойм

Ойм гэртээ тарьж хуурай арьсаа зөөлрүүлцгээгээрэй. Гэрийн агааржуулагч нь агаарын чийгийг сорж, хүмүүсийн арьс хуурайшиж загатнадаг. Энэ ургамал нь яг л чийгшүүлэгч гэсэн үг. Ойм нь агаарт буй хорт бодисыг өөртөө шим тэжээл болгон авч оронд нь усны уурыг ялгаруулж агаарыг чийглэг болгодог.

Eucalyptus - Эвкалипт

Эвкалипт нь хамар битүүрэхээс сэргийлдэг тул хавар ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй. Мөн навчинд нь танин гэх бодис агуулагдах ба амьсгалах үед хүний амьсгалын зам дахь periciliary хэмээх шингэний түвшинг нэмэгдүүлдэг гэнэ. Эвкалиптийг үнэрлэхэд амьсгалын замын шингэний түвшинг нэмж, хамар битүүрүүлж буй нус цэрийг шингэлж ховхолдог ач тустай.

English Ivy - Авиргана

Анхаарлыг төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг нэмнэ. Ажлын ширээн дээрээ байрлуулбал илүү үр нөлөөтэй. Авиргана нь цаас болон оффисын төхөөрөмжөөс ялгарах өнгөгүй хортой бодис, бас бензиныг өөртөө шингээж саармагжуулдаг байна. Бензин нь төв мэдрэлийн системийн ажиллагааг тасалдуулж, анхаарал төвлөрөх, бодох чадварыг удаашруулдаг. Харин анхааруулахад уг цэцгийн навчийг гэрийн тэжээвэр амьтан идвэл хортой.

Spider - Ногоодой

Агаарыг цэвэршүүлэгч цэцэг юм. Судалгаагаар, цэцэг ургамлууд нь 2 өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90%-ийг арилгадаг. Ногоодой цэцгийн навчнууд нь маш олноороо хурдан ургадаг учир хамгийн сайн агаар цэвэршүүлэгч юм. Навч нь хортой бодисыг шүүж, хөгц мөөгөнцрийг өөртөө шингээж, нүүрстөрөгчийн монооксид ба формальдегидийг шүүдэг. Энэхүү бодисууд нь хивсний материал, тавилга зэргээс ялгарах өнгөгүй хий юм. Тиймээс толгой өвдөх, цээж хэржигнэх, тархи манарах зэргээс сэргийлнэ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0