Үр хөндөх буюу аборт


Жирэмслэлтийг хүчээр таслан, ургийн үлдэгдлийг умайгаас хусаж цэвэрлэх үйлдлийг үр хөндөх буюу аборт хийлгэх гэж нэрлэнэ. Эмнэлгийн заалтаар үр хөндөх шалтгаан цөөнгүй байдаг. Гол нь олдсон хүүхдээ тээх, төрүүлэх нь тухайн эхийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй өвчин эмгэг, төрөлхийн шалтгаан байгаа бол эмнэлгийн заалтаар үр хөндөнө. Ийм заалт гэдэг нь зүрх судасний хүндрэл бүхий эмгэг, зарим цусны өвчин, умай, өндгөвчийн хорт хавдар, элэгний хүндэрсэн өвчин зэрэг орно. Ер нь жирэмслэлтийг тасална гэдэг нэг талаасаа гэмт хэрэг төдийгүй нөгөө талаасаа эмэгтэй хүний бие эрхтний хэвийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эрсдэл дагуулдаг. Тэр тусмаа анхны жирэмслэлтийг таслах нь илүү их хортойг мартаж болохгүй. Дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон тохиолдол цөөн биш.



Сүүлийн үед эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд олширч, мөнгө олох үндсэн арга нь үр хөндөлт болсон нь нууц биш. Жирэмслэлтийг эхний гурван сарын дотор таслахыг эрт үеийн үр хөндөлт \аборт\ гэх ба түүнээс цааш хугацаанд ураг амь орж, хүүхэд болсон байх тул эмч нарын зөвлөлгөөнөөр оруулж, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хожуу үеийн буюу Абрель хийх хэмээн нэрлэдэг. Нэг ёсондоо хүүхдийн амийг хүчээр тасална гэсэн үг. Ийм аргыг мэргэжлийн эмнэлэгт эмч нарийн хяналт дор хийх ёстой. Сүүлийн үед жирэмсэлснээс хойш эхний хоёр сарын дотор зориулалтын эм уулгаж аажмаар өөрөөр нь зулбуулах аргыг хэрэглэх болсон байна.



Хэдийгээр өөрөө зулбах өндөр магадлалтай гэж сурталчилж байгаа ч цөөнгүй тохиолдолд дахин мөнгө зарж, цэвэрлүүлэх шаардлагатай болдог учир тийм ч сайн арга биш нь харагдана. Үр хөндөлтийг хязгаарлаж байсан үед зарим хүмүүс \голдуу эмнэлгийн дунд мэргэжилтнүүд голдуу\ жирэмслэлтийг хүчээр зулбуулах гэж умайн хөндийд эмийн зүйлс шахах, умай агшаах зориулалттай эм уулгах зэргээр хууль бус үйлдэл хийдэг байсан. Өдгөө энэ бүдүүлэг арга үндсэндээ зогссон ч хувийн эмнэлэгт эмх замбараагүй хийгдэж буй үр хөндөлтөөс шалтгаантай хүндрэл, амь насаа алдсан тохиолдол ч мэр сэр гарсаар буй. Амьдралын шаардлагаар хүсээгүй жирэмсэлсэн охид бүсгүйчүүд жирэмслэлтээ таслуулахаасаа өмнө нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж, сайтар оношлуулах нь хожим гарах эрсдлээс хамгаална.



Ер нь гарцаагүй үр хөндүүлэхээр бол хүүхэд олсноос хойш эхний 5-8 долоо хоног дотор амжиж хийлгэх нь хамгийн боломжтой бөгөөд хүндрэл гарах эрсдэл багатай байдаг гэж мэргэжлийн эмч нар үздэг. Жирэмсэн болсон мөчөөс эхлэн хөхний булчирхай, умай, өндгөвч төдийгүй уг эмэгтэйн бүх эрхтэн системд өөрчлөлт орж, олдсон хүүхдийг эсэн мэнд өсгөн төрүүлэх бэлтгэлээ хийж эхэлдэг гэж ойлгож болно. Тиймээс жирэмсэн эхийн сэтгэл санаа, хоол хүнс, хувцас хунар гээд өвөрмөц халамж анхаарал хандуулах шаардлага гардаг ба аль ч улс оронд уламжлагдан тогтсон жишиг үндсэндээ адилхан байдаг.



Харамсалтай нь хүсээгүй жирэмслэлтээ таслуулсан охид бүсгүйчүүд юун дэглэм, халамж, голдуу л бусдаас нууж хаах аргагүй байдалдаа хөтлөгдөн гам алдаж, толгой болон доороосоо даарч хөрөх, ажил, хичээлээ таслахгүй гэсэндээ амрах, тэнхрэх боломжгүй нь ихэнх талдаа. Үүнээс үүдэн хожим толгой өвдөх, умай, өндгөвч үрэвсэх зэрэг архаг хуучтай болох нь цөөнгүй. Тиймээс нэгэнт үр хөндүүлсэн бол эмчийн зааврыг дагаж, аль болохоор гам барих, цус төлжүүлэх, бие тэнхрүүлэх амин дэм, илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зайлшгүй шаардлагатайг мартаж үл болно.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0