Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Сар хиртэхийг харах ч бас гоё шүү.
Эртээ урьдын цагт Улаанбаатарт нэг айхтар сар хиртэж билээ. Өвгөн буурал багштайгаа, үеийн 2 андтайгаа, дуран авайгаа үүрч дүүрээд Хүрэл тогоот гэдэг газар ирж билээ. Эрдэмтэн судлаач нар, сахил санваартнууд аль хэдийн очцон тус тусын байрлалаа эзэлцэн байсын. Тэгээд л сар хиртэх ч дөхөөл байлаа. Тэнгэр бүрхчээд юун сарыг олж харахтай манатай хө. Тэгсэн бурханч лам Пүрэвбат баахан шавь нартайгаа гарч ирээд л маань мэгзмээ уншвуу гүү юу тэнгэрт байсан үүлнүүд үтэр түргэн арилжихуй.Аа нөгөө том доовтор профессорууд чинь нанчид хүртэх нь хүртээд, бөмбөг тоглох нь тоглоод л сайхан байвөө. Тэгсэн чинь өвгөн багш маань үеийн хоёр андыг дагуулаад өндөр доворхог газраас сарыг дурандана гэнэ, харин намайг нэг агааг дагаад газар доорхи хонгилд ороод сар хиртэх үеэр газрын чичирхийлэл хэрхэн өөрчлөгдөхийг тандан судла гэж зарлигдчаад яваад өгвөө. Үйлийн үртэй би чинь яг сар хиртэх тэр сайхан үзэгдлийг үзэж харж ч чадахгүй, сохор номин шиг газар доор суужаахын байхөө. Намайг дагалдуулагч агаа геофизикч хүн юм гэнэ базарваань. Яриа, чалчаа, панаал гэж жигтэйхэн. Ажлаа хийхийн хажуугаар архиан балгаастай, намайг шахаастай. Би тэр баахан үелзэлтэй дэлгэцийг нь ширтэнгээ хэдэн тоо бичингээ пүй пай гэгээстэй. Сүүлдээ агаа гувцаа солино гээл надад нүцгэн биеийн урлаг үзүүлээл би ч ичиж үхгээд хурдан газар дээр гарахысан гэгээл гэцүү л байсы хихи.
Ашгүй ажил дууслаа, газар дээр ч гарлаа өнөө 2 андтайгаа уулзлаа сар хиртсэнийг харсан хачин гоё байсан гээд л ам уралдан гайхуулаад хэрэг алга, би ямар нүцгэн биеийн урлаг үзээд гэж гайхуулалтай биш - Аа тийм үү гээд дуугай л байлаа.
За тэгээд л өвгөн багш аль хэдийн согтоод тасарчжээ. Майханд нь оруулж хэвтүүлчээд гадаа суужээтэл багшээ архиндаа солиорснуу яасан ганцаараа яриад хүүе хаая гээд л хэнийг ч дуудаад унав хэхэ. Багшийн хажууд нам болоод үг дуугарч ч зүрхэлдэггүй маниусын нэг чинь аймар босс хоолойгоор - Айй юу гэнээ чи, солиор унт чи этр гэж нэг багшийг тасарцан байхад нь загнаж жаал кайф авч наана нь үлдсэн 2 нь харж жаал элгээ эвхэртэл хөхөрч билээ.
Тэгээд л өглөө болсын. Би гэж хүн тооны машаан, дэвтэр номоо газар доорхи хонгилд орхичиж. Өнөө агаа би явлааа тооны машаанаа готод очоод аваарай гээл утасны дугаараа үлдээчээд явчиж. Ийм л нэг шөнө өнгөрч билээ.
Нийтэлсэн: lover_girl,
Сар бүтэн хиртэнэ
Энэ оны сар хиртэх сүүлчийн үзэгдэл өнөө орой болно НАСА мэдээлэв.
Хэрэв цаг агаар сайн байвал АНУ, Европ болон ОХУ-ын баруун мужуудад сар хиртэлтийг харж болох юм. Эдгээр нутагт хиртэлтийн үедээ сар доор байрлах учир харахад илүү том тод байна. НАСА-гийн мэдээлснээр байгалийн энэ үзэгдэл өнөөдөр гринвичийн цагаар 11.33-17.30 цагийн хооронд болох юм.
Ер нь сар хиртэлт жилийн хугацаанд нэгээс хоёр удаа тохиолддог бөгөөд энэ оны зургадугаар сарын 15-нд сар хиртсэн. Сарны бүтэн хиртэлт өнөөдөр гринвичийн цагаар 14.06 цагт болно.
2011 онд нар дөрвөн удаа хагас хиртсэн бөгөөд сар хоёр удаа хиртэж байна. Нарны дараагийн хиртэлт ирэх оны тавдугаар сард болох юм. Хятад, Япон болон АНУ-ын баруун нутгийн оршин суугчид харах боломжтой аж.
0 Сэтгэгдэл NO: