Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Шонхорыг үндэсний бахархалт шувуу болголоо
онгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталсан байна. Ийнхүү манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа ажээ.Шонхор шувууны тухайд манай улс энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар ихэнхийг нь гаргачихаад байгаа.
Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ.
Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарсан байна.
0 Сэтгэгдэл NO: