Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Үсний гель үхэлд хүргэдэг байжээ
Эртний египетчүүд үсээ янзалж, хэвэнд оруулахын тулд гель хэрэглэдэг байж. Гэвч тэрхүү гель нь төрөл бүрийн хорт хавдар болон зүрх судасны өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог байсныг Калифорни болон Их Британи дахь Манчестерийн их сургуулийн эрдэмтэн Томас Грегори, Натали МакКриш нар мэдээлжээ.Тэд 2300-3500 жилийн тэртээд занданшуулсан 70 гаруй шарилд хийсэн шинжилгээний дүнд эртний египетчүүд харьцангуй эрүүл чийрэг ч 40 хүэрлгүй хавдраар нас барах тохиолдол нэлээд өндөр байсныг тогтоосон аж. Шалтгаан нь тэрхүү гелийн найрлагад канцероген хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг байжээ.
Шинжилгээ хийсэн хоёр шарил тутмын нэг нь үсэндээ нэгэн төрлийн тос бүхий хатууруулагч бодис хэрэглэсэн агаад тэр үед ийм аргаар үсээ янзлах нь түгээмэл байсныг гэрчилж байна. Хамгийн аюултай нь үс арчилгааны бүтээгдэхүүндээ канцерогенийг хэрэглэдэг байж. Хатшепсут хатны бунхнаас ч тийм найрлагатай гель олдсон гэж тэд онцолсон байна.
0 Сэтгэгдэл NO: