Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
СОЛОНГОСЫГ ЗОРИХ ЗАЛУУС ЦӨӨРЧ БАЙНА......
Солонгос улсад ажиллах хvч гаргах гэрээний дагуу манай улс жил бvр 3000 залуусыг шалгаж тэнцсэн хvмvvсийг тус улсын хєдєлмєрийн биржид байршуулан сонгогдсон иргэд явдаг. Єнгєрсєн жил л гэхэд л3000 хvн ажиллуулах квотод 30 мянга гаруй хvн бvртгvvлж байсан. Харин энэ жил гурав хоног бvртгэл явагдахад нийт 9000 гаруй хvн бvртгэгдсэн гэсэн тоо гарчээ.
Энэ нь манай иргэд Солонгос улсыг зорих гэхээсээ илvv эх орондоо ажиллаж, хєдєлмєрлєх сонирхолтой болсны илэрхийлэл гэж болох юм. Бvртгэлд хамрагдсан иргэдийн тооноос харахад хэлний шалгалт ачаалал багатай байгаа аж. Тиймээс одоо бvртгэлд хамрагдсан иргэдээс шалгалт яаж авах, шалгалтын комиссыг хэрхэн бvрдvvлэх талаар хоёр улсыг тєлєєлєн ажиллаж байгаа.
Гадаадад ажиллах хvч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтансувд, БНСУ-ын Аж vйлдвэр, хvний нєєцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин тєлєєлєгчийн туслах С.Эрдэнэбулган нараас энэ талаар тодрууллаа.
Гадаадад ажиллах хvч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтансувд:
ИРГЭДТЭЙ ОЙР БАЙХ НЭГ ЦЭГИЙН VЙЛЧИЛГЭЭ VЗVVЛНЭ
-Хэлний шалгалтанд орохоор хичнээн хvн бvртгvvлсэн бэ? Бvртгэлийн дvнгээс харахад манай иргэд тус улсад ажиллах сонирхол ямархуу хандлагатай байна вэ?
-Энэ жилийн бvртгэлээс харахад манай иргэд тус улсад ажиллахад ямархуу хvндрэл бэрхшээл тулгардагийг ойлгосон нь анзаарагдсан. Энэ юунаас илvv анзаарагдсан гэхээр бvртгэлд хамрагдсан байдлаас харж болно. Бvртгэлд нийт 9948 хvн хамрагдаад байгаа. Vvнээс 3000 орчим нь эмэгтэйчvvд байгаа.
-Гэрээгээр ажиллахаар тус улсыг зорьж байгаа иргэдийг очсон хойно нь учирдаг хvндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр манай улс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ талаар НХХЯ-ны сайдын тушаал гарсан байгаа. Тус улсад энэ чиглэлээр болон тэнд байгаа иргэдэд зєвлєгєє єгєх талаар нэг цэгийн vйлчилгээ нээн ажиллуулахаар сайдын журам батлагдсан.
Энэ цэгийг нээн ажиллуулсанаар эх орондоо болж байгаа ямар нэгэн олон нийтийг хамарсан vйл ажиллагаануудаас хоцрох байдлыг цэгцлэх мєн ар гэрт нь ямар тусламж дэмжлэг шаардлагатай байгаа тэдэнтэй нь холбоо барьж єгєх зэрэг vйл ажилллагааг зохион байгуулах журам гараад байна. Гэр бvлийнхээ асуудлыг яаж шийдвэрлэх талаар зєвлєгєє єгч ажиллахаар болсон.
БНСУ-ын Аж vйлдвэр хvний нєєцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин тєлєєлєгчийн туслах С.Эрдэнэбулган:
НЭГ СУРГУУЛЬ ДЭЭР 2-3 СОЛОНГОС ХVН ТОМИЛОГДОЖ АЖИЛЛАНА
-Хэлний шалгалтын талаар танилцуулаач? Шалгалт авах хуваарь гарсан уу?
-Шалгалтын хуваарийг бvртгэлд хамрагдсан хvмvvсийн тооноос хамаарч гаргана. Хичнээн сургууль дээр авах талаар одоогийн байдлаар нарийн хуваарь гараагvй байна. Шалгалтын ерєнхий журам єнгєрсєн оныхтой ижил байгаа. Тухайлбал, нэг сургууль дээр 2-3 солонгос хvн томилогдсон. Мєн хянагчаар багш нар, ХХVГ-ын албан хаагчид оролцоно.
Шалгалтын хуваарь энэ сарын 18-нд гарна. Шалгалт ирэх сарын гурван, дєрвєнд хоёр ээлжээр авна.
Харин хариу нь есдvгээр сарын 17-нд гарах тов гарсан байгаа. Ингээд БНСУ-ын ЭСЯ-ны Хєдєлмєрийн атташе буюу Аж vйлдвэрийн хvний нєєцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин тєлєєлєгчийн газар дээр тест уншуулдаг машинаар Солонгосоос ирсэн тусгай ажилтан уншуулсны дараа Солонгос руу авч яван сvлжээнд оруулна.
0 Сэтгэгдэл NO: