Сонин хачинаас / Алдартнуудын гаж зуршилаас /

Алдар суутай хvмvvс цэцэн мэргэн ухаантайн дээр аливаа зvйлийн эв эе, арга дуйг амархан олдог. Тvvнээс гадна зохион бvтээх, сэтгэн бодох чадвар нь жирийн хvмvvсээс хэд дахин илvv байдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байдаг. Тухайлбал, суутнуудын тарханы багтаамж, атираа нугалаа жирийн хvмvvсийнхээс хавьгуй том байдаг гэнэ.

Бас тэд санаанд оромгvй зvйл сэдэж, сахилгагvйтэх, vймvvлэх ямар нэгэн муу зуршилтай байдаг байна. Vvнээс гадна тэдэнд орчин vеийнхээр хообий гэмээр єдєр болгон хийх дуртай, зvйл гэж байдаг гэнэ. Дэлхий дахинд алдар нэрээ дуудуулж байсан суутнууд ямар хообий, ямар зуршилтай байсныг бvгдээрээ сонирхьё.

Эйнштейн оймс ємсдєггvй байжээ

XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт ємсдєггvй байсан бєгєєд vvнийг ойр дотных нь хvмvvс гаж зуршил гэж ихэд дургvйцдэг байсан тухай єгvvлжээ. Энэ тухай яаж мэдсэн бэ гэвэл тvvний ноорч хуучирсан хувийн захиддуудыг судлагчид 2006 онд энэхvv дvгнэлтэд хvрсэн байна. Учир нь эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа тэрбээр энэхvv оймс ємсч чаддаггvй тухай жижигхэн нууцаа дэлгэсэн байжээ.

Тэр захидалдаа "Би хамгийн єндєр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Vvнийгээ бvхнээс нуудаг байсан шvv. Оймсгvй хєлєє єндєр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж бичжээ. Мєн тэрбээр чєлєєт цагаараа хийл хєгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэнэ.

Черчилль тоглоомон цэрэг цуглуулах дуртай байжээ

Бас л суутнуудын тоонд ордог Уинстон Черчилль унтахаар хэвтэхийнхээ ємнє vйлчлэгч , эсвэл ойр дотныхондоо орныхоо даавууг шинэ даавуугаар солихыг шаарддаг байсан гэнэ. Vvнийг нь хvмvvс тэр бvр ойлгодоггvй бєгєєд хэтэрхий сэжигч юм уу, эсвэл гаж цэвэрч гэж vздэг байсан юм байна. Тэгээд ч тvvний хэлсэн ёсоор болгодог болохоор тэрбээр тайван нойрсдог байжээ.

Харин заримдаа зочид буудалд хоноглохдоо тэрбээр хоёр ор тавихыг хvсдэг байж. Учир нь тэрбээр шєнє сэрээд унтаж байсан ороо сольж нєгєє дээр нь гарч унтдаг байжээ. Хамгийн гол нь Черчилль орондоо унтаж байхдаа єєрийн мэдэлгvй бие засчихдаг байсантай холбоотой. Vvнээс гадна тэрбээр тоглоомон цэрэг цуглуулах маш их дуртай байсан бєгєєд жаахан хvvхдvvдээс дутахааргvй олон тоглоомыг хожим тvvний гэрээс олсон байна. Энэ тоглоомон цэргээр хэчнээн ч улсын цэргийн арми бvрдvvлж болохоор тийм их олон тооны тоглоом гарсан байна..

Ленин галууг сэмээрхэн гэтэж барих дуртай

В.И.Ленинг дэлхийн пролетарын их удирдагч байсныг мэддэггvй хvн vгvй билээ. Тэгвэл тэрбээр зvгээр сууж ер чаддаггvй нэгэн байсан гэнэ. Юу ч бодсон дєрвєн хананыхаа дунд наашаа цаашаа алхаж, байнга л хєлхєж байдаг байсан ажээ. Тэгсэн хэрнээ биеийн тамирын дасгал сургуулилт хийх тун дургvй байсан тухай тvvний намтар
тvvхэнд єгvvлсэн байна.

Мєн ан хийх дуртай бєгєєд тэр дундаа галууны араас их хєєцєлдєж ангийн буугаар бус араас нь сэмээрхэн алхан барьж авахыг илvvд vздэг байжээ. Энэ нь тvvнийг зарим хvмvvст жинхэнэ суу билэгтэн шиг харагдуулдаг ч нєгєє талаасаа яг тэнэг хvн юм болов уу гэмээр бодлыг тєрvvлдэг байсан байна.

Суворов цэргvvдээ хооронд нь гэрлvvлэх дуртай

Алдарт жанжин Александр Суворов оройн 18 цагт унтаад шєнийн хоёр цагт сэрдэг байж. Тэрбээр шєнийн хоёр цагт босонгуутаа, хvйтэн усаар биеэ арчингаа "Ку-ка-ре-ку" хэмээн яг л тахиа шиг донгоддог байсан гэнэ. Тэр vргэлж хуучирч муудсан гутлаа ємсч явах бєгєєд томоохон албан тушаалтнуудыг гэртээ урьчихаад, унтлагын хувцастайгаа хvлээн авдаг зуршилтай байж. Энэ нь уригдаж ирсэн зочдод таагvй санагддаг байсан ч энэ талаар ер дуугардаггvй байжээ.

Мєн тэрбээр цэргvvдээ гэрлvvлэх тун дуртай байсан бєгєєд нуруугаар ойролцоо хvмvvсийг сонгож аваад нэг хосыг тус бvр хорин удаа гэрлvvлэх нь тvvний хамгийн дуртай "ажил"-ын нэг байсан байна. Амьдралынхаа ихэнх цагийг цэргvvдийн дунд єнгєрєєсєн болохоор цэргvvдээ хооронд нь гэрлvvлэх нь сvvлдээ тvvний амьдралын нэг хэсэг болон хувирчээ.

Наполеон гэж хэн бэ

Анхандаа Буонапарте нэртэй байсан хийгээд олигтой боловсрол эзэмшээгvй ч цэргийн тvvхийн ном их уншдаг байв. 1794 онд Бриенний цэргийн сургууль дараа нь Парисийн цэргийн сургууль / цэргийн академи/ тєгсчээ. Тайж залуу 16 настайдаа их бууны дэслэгч цолтойгоор Францын армид цэргийн алба хааж эхэлж нэрд гарсан vедээ 1796 онд нэрээ чихэнд дуулдацтай Бонопарт болгон єєрчилжээ.

Дэлхийн тvvхийн агуу цэргийн жанжин Наполеон Бонопарт цэргийн урлагт жинхэнэ шинэчлэгч байсан бєгєєд хувьсгалт Францын армийг бий болгосон юм. Тэрбээр шинэ бvхнийг улам боловсронгуй болгогч, цэргийн стратеги, тактикийн гарамгай мастер байлаа. Давшилтын стратегийг баримталж, цэргийн єєдрєг тэмvvллийг ялалтын vндэс гэж vздэг байлаа.
Наполеоны цэргийн ялалт нь европ дахь цэргийн урлагийн хєгжилд мэдэгдэхvйц нєлєє vзvvлсэн юм.

Сальвадор Дали ээжийнхээ хєрєг рvv нулимдаг байжээ

Сальвадор Дали гажаас гаж зуршилтай байсан гэнэ. Нью-Йоркт уншсан нэгэн лекц дээрээ далайн давалгааны зурагтай хvрэм, усан цэргийн малгай ємсч ирсэнд хvмvvс ихэд гайхширчээ. Тэгтэл Дали vvнийгээ тайлбарлахдаа "Ийм хувцастай байвал оюун санааны гvнд умбаж шумбахад арай амар байх болно" гэж тун тайван хэлсэн гэдэг. Мєн тэрбээр нэгэн лекц дээрээ "Би заримдаа ээжийнхээ хєрєг рvv нулимдаг. Энэ нь надад их таашаал єгдєг юм" гэж хэлсэн нь олныг ихэд алмайруулаад авсан гэнэ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0