/ Бэлгэвчний үүсэл, түүх /

Эртний египетүүд даавуугаар бэлгэвч хийдэг байжээ

ХДХВ/ДОХ-оос болон бэлгийн замаар дамжих халдвар,хүсээгүй жирэмслэлт зэргээс хамгаалах цорын ганц хэрэгсэл болох өнөөдрийн бэлгэвч бий болтол түүнийг орлох олон хэрэгслүүд байжээ. Даавуугаар хийсэн бэлгэвч маягийн уутыг эртний Египетүүд хэрэглэж байсан нь түүхийн эх сурвалжуудаас тодорхой болжээ. Түүнчлэн эртний Ромчууд, Францын хананы сүг зураг гэх зэрэг бэлгэвчтэй холбоотой эх сурвалжууд байдаг гэнэ. Илүү тодорхой баримт МЭ 1500-аад оны үеэс ч олдсон байна. Тэр үед Европод тэмбүү өвчин тархаж, даавуугаар хийсэн бэлгэвчийг тэмбүүгээс сэргийлэхийн тулд хэрэглэж байсан гэнэ.



Тэгвэл 1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байдаг. Кондом гэдэг нь II Чарльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр гэсэн түүхэн яриа байдаг. Чарльз хаан хууль бус угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвчийг хийлгэж хэрэглэдэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.

1700-аад оны сүүлчээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаалагдаж эхэлжээ. 1800-аад оноос өнөөгийн дугуй үйлдвэрлэлээрээ алдартай “Good Year” компани бэлгэвчийг хаймраар хийж, худалдаанд гаргасан нь дэвшил авчирсан аж. 1919 оноос эхэлж бэлгэвчийг латексаар хийдэг болсон бөгөөд 1930-аад он гэхэд зөвхөн АНУ-д бэлгэвч үйлдвэрлэлийн 15 компани өдөрт 1,5 сая ширхэг бэлгэвч үйлдвэрлэн худалдаанд гаргаж байжээ.

Харин өнөө үед бэлгэвчийг латекс, политерн гэдэг хоёр төрлийн материалаар төрөл бүрийн хэмжээ, загвар, өнгө, үнэртэйгээр хийдэг болсон юм.

Цөөн тооны хүмүүс латексаар хийсэн бэлгэвчээс харшил авдаг тул политеринээр хийсэн бэлгэвч хэрэглэдэг. Ихэнхдээ бэлгэвч илүү нимгэн, мэдрэмж төрүүлэхдээ илүү, гэмтэхдээ хялбар биш тул латексаар хийсэн бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Бэлгэвчийг ерөнхийд нь эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч гэж ангилдаг.

Эрэгтэй бэлгэвч хэр зэрэг найдвартай вэ?

АНУ-д бэлгэвчийн найдвартай байдлыг шалгах туршилт хийжээ. ХДХВ-тэй ижил хэмжээтэй бөмбөлгүүдийг бэлтгээд халдвар авсан хүний үрийн шингэнд байдаг вирусийн хамжээнээс хамаагүй олон бөмбөлгийг шингэний хамт бэлгэвчинд хийж хурьцлын үеийнхээс илүү их даралтаар шахахад латексаар хийсэн бэлгэвч ганц ч бөмбөлөг нэвтрүүлээгүй байна. Энэ нь бэлгэвчийн нүх сүв үүсэх боломжийг бүрэн хаасан технологиор хийгдсэн, 2 давхар латекс хэмээх материалаар хийгдсэнтэй холбоотой. Мөн нэг нь ХДХВ-ийн халдватай хосод 2 жилийн турш бэлгэвч хэрэглүүлж туршихад нөгөө нь халдвар аваагүй байна.



Эрэгтэй бэлгэвчийн давуу болон сул тал


Бэлгэвч нь ХДХВ/БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс давхар хамгаална. Гэхдээ бэлгэвч нь арьсаар халдварладаг БЗДХ-уудаас хамгаалахгүй. Жишээ нь: бэлэг эрхтэний хомхой, ургацаг болон зарим тохиолдолд тэмбүү.

Ямар шалтгаанаас бэлгэвчинд гэмтэл үүсч урагддаг вэ?
Бэлгэвч урагдаж, гэмтэх нь жирэмслэлт, БЗДХ, тэр дотроо ХДХВ-ын халдвар авах боломжийг ихэсгэдэг. Дараах шалтгаануудаас болж бэлгэвчинд гэмтэл үүсдэг байна.

- Чанар муутай бэлгэвч хэрэглэх
- Үтрээ хангалтай чийглэгдээгүй үед
- Хэрэглэгчийн дадлага, туршлага дутах
- Бэлгэвчийг дахин хэрэглэх
- Бэлгэвчийг буруу хэрэглэх, жишээ нь дотор талыг нь гадагш харуулах, бэлгэвчийн ирмэгийг дотогш харуулж хэрэглэх гэх мэт.
- Бэлгэвч чийгшүүлэгчийн оронд тос хэрэглэх: Ургамлын болон амьтны гаралтай бүх төрлийн тосоор бэлгэвчийг тослоход тос бэлгэвчийг хийсэн латекс хэмээх материал хоорондоо урвалд орж бэлгэвчийг амархан гэмтээдэг.
- Уутнаас гаргахдаа урт хумс, хурц зүйлээр гэмтээх

Эрэгтэй бэлгэвч ямар хэмжээтэй вэ?

Олон улсын хэмжээнд 2 төрлийн хэмжээтэй бэлгэвчийг хэрэглэж байна. Урт нь ижил боловч өргөн ба нарийн 2 янз байдаг.
Өргөн бэлгэвч- Өргөн нь 51-54мм. Африк, Европ, Латин Америк, Арабын орнууд болон Хойд Америкт нэлээд дэлгэрсэн.
Нарийн бэлгэвч- Өргөн нь 47-50мм. Азийн орнуудад түгээмэл байдаг. Гэхдээ бэлгэвчийн хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир нь байдаг.

Эмэгтэй бэлгэвчийн талаар

Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалах зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай.

Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориулагдсан бөгөөд том буюу гадна цагираг нь бэлэг эрхтэний гадна байрлаж бэлгэвчийг үтрээ рүү мултарч орохоос хамгаалдаг. Эмэгтэй бэлгэвч нь зориулалтын тосоор тослогдсон байдаг бөгөөд нийлэг эдээр хийгдсэн тул шаардлагатай үед тосон болон усан суурьтай ямар ч тосоор тосолж болно. Эмэгтэй бэлгэвч нь элдэв үнэргүй бөгөөд ямар нэгэн харшил үзүүлдэггүй.

- Эрэгтэй бэлгэвчтэй адил зөвхөн 1 удаа хэрэглэнэ
- Эмэгтэй бэлгэвчийг эрэгтэй бэлгэвчтэй хамт зэрэг хэрэглэж болохгүй

Бэлгэвч худалдан авахдаа юуг анхаарах вэ?

- Чанар сайтай бэлгэвч дээр хугацааг заасан байдаг
- MFG: үйлдвэрлэсэн хугацаа EXP: хүчинтэй хугацаа
- Бэлгэвчийг зөв хадгалсан бол 5 жил хүртэл хүчинтэй
- Сав баглаа бүтэн байх
- Эвгүй муухай үнэргүй байх
- Жигд тослогдсон, тос нь гулсамтгай байх
- Зууралдсан наалдамхай бол хэвийн биш гэсэн үг.

Бэлгэвчийг ямар газар хадгалах вэ?

Бэлгэвчийг хэт халуун болон хүйтэн газар хадгалж болохгүй. Нарны гэрэл шууд тусахгүй, хуурай сэрүүн газар байлга. Бэлгэвчийг биедээ авч явахдаа эмэгтэйчүүд гар цүнхэндээ, эрэгтэйчүүд энгэрийн кармандаа хийх нь тохиромжтой. Харин өмдний карма болон шахах зай муутай газар хийвэл бэлгэвч гэмтэх аюултай.

Дэлхийн хамгийн содон 12 бэлгэвч

Техник хөгжихийн хирээр бидний хэрэглээ улам боловсронгуй болсоор байгаа. Тухайлбал, бэлгэвчийг зөвхөн “хамгаалах” зориулалтаар хэрэглэдэг үе өнгөрчээ. Олон улсад метртэй, гэрэлтдэг, янз бүрийн хэлбэртэй гээд төрөл бүрийн бэлгэвч худалдаалагддаг байна. Ингээд уншигч та бүхэндээ дэлхийн хамгийн сонирхолтой бэлгэвчүүдийг танилцуулъя.

1.Метртэй бэлгэвч. Бэлэг эрхтэнээ хэмжихэд хэцүү байна уу эрчүүдээ? Тэгвэл энэ бэлгэвчийг нэг хэрэглээд үзээрэй. Таны эрхтний хэмжээг маргаангүй тогтоох цорын ганц найдвартай хэрэгсэл.



2.Боловсон бэлгэвч. Хүлээн авалт, оройн зоогонд уригдсан жентелмэн та шөнийг ч гэсэн жентелмэн маягаар өнгөрөөмөөр байгаа биз. Яг танд тохирсон бэлгэвч бол энэ. Классик хэлбэрийн сексийг эрхэмлэгчдэд зориулсан костьюмтай энэхүү бэлгэвч бүсгүйчүүдэд гүн сэтгэгдэл үлдээдэг байна.



3.Обама бэлгэвч. Эдийн засгийн хямарлыг даван туулахад 3 ам.доллараар худалдаалагдаж байгаа Обама бэлгэвч хамгийн их нөлөө үзүүлжээ. Гэхдээ Обама бэлгэвч шударга ёсыг эрхэмлэгчдэд зориулагдсан байна. Хэрэв Обамаг дэмждэггүй хуучныг эрхэмлэгч бол Мак Кэйн бэлгэвчийг болон үр хөндөлтийг эсэргүүцдэг бол Сара палин бэлгэвч хэрэглэхийг АНУ-ын бэлгэвч хэрэглэгчид санал болгож байна.



4.Хар бэлгэвч. Хар залуутай “үзмээр” байна уу бүсгүйчүүдээ? Хүсч байгаа бол заавал хар арьст залуу хайх хэрэггүй. Энэ хар бэлгэвчийг хэрэглээрэй. Содон мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.



5.Шотланд Вискитэй бэлгэвч. Дотны хүнтэйгээ хэрэглэхэд тохиромжтой бэлгэвч.



6. Хүчирхийллийн эсрэг бэлгэвч. Өмнөд Африкт хүчингийн хэрэг хамгийн их гардаг ажээ. Тиймээс Өмнөд Африкийн иргэн, хатагтай Соннет Эххлер эрчүүдийг хашраах зорилготой хүчирхийллийн эсрэг нэгэн бэлгэвчийг зохион бүтээжээ.

Уг бэлгэвч нь дотор талдаа хөрөөний шүд мэт арзгартай юм байна. Бэлгэвчийг нэг угласан л бол тайлах аргагүй бөгөөд тайлах гэж оролдох юм бол бэлэг эрхтний гадна талын арьсийг урж гэмтээдэг ажээ. Хэрэв ямар нэгэн байдлаар энэ бэлгэвчийг угласан бол эмнэлэгийнхэн эрхтнийг тань гэмтээлгүй тайлж өгөх ажээ.



7. Үе үе түүхийг эргэн сөхөх ч зүгээр шүү. Хэрэв түүхээ судлахыг хүсвэл динозаврын бэлгэвчийг санал болгож байна. 2.50 паундын үнэтэй энэ бэлгэвчийг хэрэглэсэн хүмүүсийн сэтгэл ханамж 100 хувь байна лээ.



8. Зөвхөн танд зориулсан бэлгэвч. Өөрийнхөө хүссэн зураг болон үгийг бэлгэвчний уутан дээр хэвлүүлэх боломжийг бэлгэвч үйлдвэрлэгчид санал болгож байна. Бэлгэвч үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар ихэнх үйлчлүүлэгчид бэлгэвчний уутан дээр өөрийнхөө зургийг сэрэл өдөөсөн бичгийн хамт хэвлүүлдэг байна.



9. Анхилуун бэлгэвч. Германы бэлгэвч үйлдвэрлэгчид тусгай үйлчилгээ үзүүлдэг байна. Тодруулбал, та өөрийнхөө хэрэглэдэг сүрчгийг бэлгэвчиндээ шингээх боломжтой юм. Цаашид Германы бэлгэвч үйлдвэрлэгчид анхилуун үнэртэй сүрчгийг бүх дэлгүүрээр худалдаалахаар төлөвлөөд байгаа ажээ.



10. Гэрэлтдэг бэлгэвч. “Хайрын гэрэл” хэмээх энэхүү гэрэлтдэг бэлгэвч харанхуйд сексдэх дуртай залууст зориулагджээ. “Хайрын гэрэл”-ийг хэрэглэж байгаа үед эр бэлэг эрхтнийг хайх шаардлагагүй. Үнэ 14.95 евро.



11. Буун бэлгэвч. Адал явдалд дуртай залууст зориулсан энэхүү буун гэртэй бэлгэвч залуусын анхаарлыг татаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа ажээ.



12. Тоглоомон бэлгэвч. Хүүхдийн тоглоом шиг хөөрхөн харагдаж байгаа биз. Гэхдээ энэ бол тоглоом биш тоглоомон бэлгэвч. Тоглоом бүр өөр хэлбэртэй болохоор эмэгтэй хүнд өгөх таашаал өөр гэсэн үг. Ийм бэлгэвч эмэгтэй хүний хүслийг улам бадрааж өгдөг байна. Харин ямар бэлгэвчийг сонгох нь бүсгүйн шунал тачаал л мэдэх хэрэг болохоор ямрыг нь хэрэглэхээ ярилцаж байж сонгоорой залуусаа.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0