Түрээслэгчийн балаг буюу үл арилах толбо

"Номин” сайн л даа гэхдээ ...
Манай улсдаа хамгийн томд тооцогдох дэлгүүрийн сүлжээний нэг нь “Номин” гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бараг улс даяар тархан байгуулагдсан уг сүлжээгээр үйлчлүүлэгчид олон мянгаар тоологдох биз. Мэдээж тэр олон мянгын олонх нь үйлчлүүлсэндээ сэтгэл өндөр байдаг нь хүлээн зөвшөөрөх үнэн мөн буй заа.

“Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд барилга сав сайтай, бараа, бүтээгдэхүүн олонтой, бас ч гэж үнэ ханш нь тийм ч өндөр биш, хажуугаар нь хөнгөлөлт олон, бонус гайгүй, таардаг эсэх нь хамаагүй хонжворт сугалаа гаргадаг гээд магтах зүйл бишгүй. Сүлжээ дэлгүүр нь хаа сайгүй болохоор хэний ч гэрт ойрхон, тэгээд ч байнгын үйлчлүүлэгчийн карт авчихсан зэргээсээ шалтгаалаад зөвхөн “Номин”-г сонгосон хүмүүс ч бий л байх. Манайхан тэдний л нэг. Энэ удаад магтахаасаа илүүтэй зарим нэг “жижигхэн” шүүмжийг сонордуулах гэсэн юм. Талбай түрээслэгчидтэй холбоотой юм

Тус дэлгүүрээр орох болгондоо л үйлчлүүлэгчийн гомдол, дургүйцэлтэй таардаг л даа. Хүмүүс тэр болгон хэрүүл уруул хийх, гомдол зарга нэхэх завгүй явдаг болохоор тухайн үедээ бухимдаад л өнгөрдөг юм билээ. “Номин”-гийн түрээслэгчид, худалдагч нар тогтмол цалинтай байдаг юм уу, бүү мэд. Ямар ч гэсэн барааныхаа дэргэд байх нь ховор талдаа. Ялангуяа хүнсний биш тасгууд, тэр тусмаа тав, зургаа дугаар давхраас бараа авахад нэлээд түвэгтэй. Энд үйлчлэгч байна уу гэж хэд хэдэн удаа хашгирч байж ирүүлэх нь бараг л хэвшил болчихсон гэхэд хилсдэхгүй.

Уг нь тасаг хэсэг бүрт үйлчлэгч байдаг бололтой анзаарагддаг ихэнхдээ эзгүй байх. Бодвол нэг нэгэндээ байраа түр ацаглаж орхиод хаашаа ч юм хувийн ажлаа амжуулдаг биз дээ, зайлуул. Хэнд ч гэсэн алба амины ажил байлгүй л яахав. Харин жижиг сажиг бараа авахаар орох болгонд л тийм байдал давтагддаг болохоор хэлэхээс аргагүй. Бусад сүлжээ нь ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор худлаа хэлээд яахав.

Байнга үйлчлүүлдэг маань гуравдугаар хорооллын “Номин”. Саявтархан дэлгүүрийн нэгдүгээр давхрын \түрээслэгч байх\ бэлэг дурсгалын тасгаас ганц нэг зүйл авсан юм. Шилэн хоргоны цаана миний авахыг хүссэн зүйлс байнаа. Үнийг нь мэдэхээс гадна монгол хүний онцлог юм даа, барьж эргүүлж тойруулж үзмээр санагдаад болдоггүй. Харамсалтай нь худалдагч байдаггүй. Уг нь ойролцоо кассны дэргэд хоёр бүсгүй \тэндхийн л ажилтан бололтой\ ямар нэг юм яриад зогсоод байх юм. Хэд хэд дуудлаа, тоосонгүй.

Дэргэд нь очоод нэгийнх нь мөрөнд зөөлөн хүрч анхаарлыг нь өөртөө татаж байгаад асуусан чинь дургүйхэн эргэж хараад үнэ нь тэндээ байгааш дээ гэчихээд яриагаа үргэлжлүүлчихэв. Үнэ нь байгаа юм болов уу гэсэн алгаа. Дахиад очлоо. Тэр хоргон доторх зааныг л авмаар байна. Худалдагчийг нь дуудаад өгөөч гэж гуйсан чинь нэг бүсгүй нь дуртай дургүй ирж хүссэн зааныг маань үзүүлэв. Гуйж байж ирүүлсэн болохоор нөгөө заанаа авахаас яахав. Авахгүй өөрийг сонгоё гэвэл бөөн юм болох байлгүй. За тэгээд хоёр заан, бас нэг шилэн луу энэ тэрхэн авлаа. Хүнд бэлгэнд өгөх юм хайрцаг саванд хийж өгөөрэй гэсэн боловч дуулаагүй юу, эсвэл тийм сав байгаагүй юу. Цаасанд боогоод өгчихдөг юм.

Хэчнээн болгоомжтой барьж харьсан ч нөгөө шилэн лууны хоёр сэртгэр сахал нь хугараад очсон байлаа. Одоо яая гэхэв, нэгэнт авчихсан барааг буцаалтай биш. Иймэрхүү хагарч гэмтэхээр барааг хамгаалсан хайрцганд хийж өгдөг жишиг хаа сайгүй л байдаг шүү дээ. “Номин”-д байсангүй. Хоёр билүү гуравдугаар давхрын шатны дэргэдэх өнцөгт биеийн тамирын хувцаснууд байдаг даа. Тэнд нэг гайгүй цамц өлгөөстэй хэдэн сар элээж байна.

Уг нь загвар, материал дажгүй сайн хийцтэй цамц. Гурав дөрвөн ч удаа үнийг нь мэдэх гээд чадаагүй шүү. Яагаад гэхээр худалдагч нь дандаа эзгүй гэсээр он дамналаа. Миний л аз таараагүй биз дээ. Хүнсний тасаг бол харин хаа очиж боломжийн талдаа. Хүмүүс өөрөө бараагаа сонгоод кассанд очиж бичүүлчихдэг болохоор тэр биз. Гурван жилийн өмнө түрээсийн нэг тасгаас нэг олгойтой элэгний нухаш аваад харьсан чинь шал өмхийрчихсөн эд таарчихаж. Тэр дороо буцаж ирээд худалдагч, заалны зохион байгуулагчид нь хэлсэн чинь “манайд тийм бараа байх ёсгүй” гээд халгаах шинжгүй.

Тэгээд авсан газраа дагуулж очоод яг адилхан хоёр гурван нухаш задлаад үзсэн чинь бүгд өмхийрсөн байж билээ. Тэгээд бүгдийг нь хураалгаж санаа амарсан шүү.

Ийм муудсан хүнснээс гэдэсний аймшигтай хүнд өвчин \ ботулизм\ тардаг тухай гадарладаг болоод тэр л дээ. Азаар тийм юм болоогүй өнгөрсөн байх. Энэ ч яахав өнгөрсөн явдал.

Баглаа цэцэг ба балагтай будаг
Саявтархан \хоёрдугаар сарын нэгний өдөр юм байна \ “Номин”-гийн нэгдүгээр давхарт, орох хаалганы баруун гар талын цэцгийн тасгаас нэг баглаа амьд цэцэг авдаг юм. 25 мянган төгрөг гэсэн. Машинд оруултал хөлдчихгүй байгаа гэсэн чинь, манайх сайн боож өгнөө, хөлдөхгүй гээд том улаан цаасаар давхар ороогоод өгдөг юм. Гэртээ ирээд төрсөн өдөр нь тохиосон эхнэртээ цэцгээ барилаа. Бөөн баяр. Цэцгийн саванд ус хийгээд нөгөө цэцгээ хийгээд гадуурх улаан цаасыг аваадахсан чинь балардаг байгаа.

Гар, хивс, цамц гээд бүгд час улаан. Охиндоо бариулаад өөр сав авчрах хооронд хүүхдийн гар, хувцас, хивс гээд бүгд бас улаан. Дараа нь хивсээ, гараа, цамцаа хичнээн угаагаад арилдаггүй. Бид хэдийн гарны будаг хоёр хоногийн дараа л арай гэж арилсан шүү. Харин хивсний голд гоожсон будгийг хичнээн цэвэрлээд нэмэр болсонгүй. “Номин”-гийн нэрийн хөөдөгчид ядаж энэ цаасыг болгоомжтой задлаарай, усанд норгож болохгүй гэдэг ч юм уу анхааруулсан бол аштай юу.

Хэчнээн айлын хивс, дэвсгэрийг ингэж балласан бол доо. Дараа нь дэлгүүрт хэрэг болгон очиж нөгөө будагтай цаасны тухай хэллээ. Худалдагч нар мэдэж байнаа. Гэхдээ надаас уучлал ч гуйсангүй. Аа тийм олон үрчгэртэй улаан цаас уу. Тэр тэгдэг юм байна лээ гэсхийгээд өнгөрч байна.Бодвол ганц хохирогч нь манайх биш бололтой юм. Манайхаас өөр улсад бол өөрсдийнхөө буруугаас иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах байсан биз. Үйлчилгээний соёл, бас үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх хариуцлага юм даа.

Жижигхэн мэт боловч нэг айлын хувьд бас ч гэж хохирол мөн биз дээ. Цагаан сараар дундаа улаан толботой хивсээр гоёлтой биш. Солих гэхээр шинээр аваад сар гаруйхан болж байдаг. Дээр нь өнгөлөн далдлалт хийх л арга бодохоос яалтай. Том сүлжээ дэлгүүр ч учраас энэ мэтхэн аар саар алдаа байж болно гээд орхиж боломгүй.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0