Та ямар зантай вэ?

Бид дэлгүүрт, нийтийн тээврийн хэрэгсэлд, цэцэрлэгт хүрээлэнд, гудамжинд хүмүүстэй дайралдаж, хааяагүй тэдний нүүр царайг харж байдаг. Царайг нь хараад тэр хүний тухай юу хэлж болох вэ? Зан чанараас нь эхлээд авьяас, дадал зуршил гээд олон зүйлийг тодорхойлж болдог гэнэ.

Тухайлбал:
Хөмсөг
Хоорондоо нийлж ургасан өтгөн хар хөмсөгтэй бол өвөрмөц, бусадтай нийц муутайн шинж. Тийм хөмсөгтэй хүмүүс бүхнийг сөрөн давагч, манлайлагч байдаг. Тэд хамт байгаа хүмүүстээ санаандгүйгээр дарамт шахалт үзүүлэх нь цөөнгүй. Ялгарах онцлох юмгүй гөлгөр хөмсөг бол үнэнчийн шинж. Ийм хүн та бидний сайн найз байж чадна. Хөмсөгний үс бүдүүн бол мэргэн ухаантай болохыг гэрчилнэ. Тийм хөмсөгтэй хүмүүс урт насалдаг. Бүх талаар сайхан хөмсөг өөрийн хийснийг хариуцаж чаддаг, ухаалаг хүнийг илэрхийлнэ. Тэд бас ихэмсэг бардам байдаг.

Нүд

Том нүдтэй хүн ухаантай, нарийн чамбай, чадвартай байдаг. Жижиг нүдтэй хүмүүс бол ёс суртахуун, амьдралын хатуу тогтсон хэвшилтэй, үнэнч сайн нөхөд юм. Хөнхөр нүд уянгалаг занг илэрхийлнэ. Идэвхтэй, “ашиг хонжоог” мэдэрч чаддаг хүмүүс бүлтгэр нүдтэй байна. Ийм нүдтэй хүмүүс хэзээ ч өөрийн боломжийг алддаггүй. Хоёр нүдний хоорондын зай их бол мөрөөдөмтгий, бас уян зөөлөн зантайн шинж.

Хамар

Огтор хамартай бол хүний үг дагамтгай, шийдэмгий бусын шинж. Шулуун хамар нь үнэнч, бүх талаар шударга зантайн шинж. Тийм хамартай хүн түвшин зантай байдаг. Шантгар хамартай хүмүүс хөгжилтэй, хөл хөнгөнтэй, нууц хадгалахдаа тааруу. Бүргэд хамартан захирангуй, бардам ихэмсэг зантай байдаг. Монтгор хамартай бол сайхан сэтгэлтэй, дуулгавартайн шинж. Хамрынхаа үзүүрт зураастай хүн бялдууч, долигонуур зантай байдаг.

Эрүү

Эрүүн дээрх хонхорхой өрнүүн, тачаангуй зангийн шинж тэмдэг. Ийм эрүүтэй хүн ямагт хүүхэд зангаараа, дандаа дүрсгүйтэх гэж байдаг боловч тоглоом, шоглоомыг зарим үед хэтрүүлдэг. Шовх эрүүтэй бол эрүүл мэнд муутайн шинж. Дугуй эрүүтэй хүн уйтгартай, ямагт хаалттай түгжигдмэл байдалтай насыг өнгөрөөнө.

Уруул

Нимгэн уруултай, том амтай бол шийдэмгий, хатуу, эрч хүчтэй, бардам зантайн шинж. Жимбэгэр уруултай хүн алиа хошин, олуулаа цугларан наргихад дуртай. Татсан нум хэлбэртэй уруултай хүн ямагт өөрөөөөртөө, ойр орчныхондоо төдийгүй ер нь юм болгонд гомдож байдаг. Нимгэн уруултай бол ямагт өөрийнхөөрөөзүтгэдэг бэрх хүн. Зузаан уруултай хүн эмзэг, уянсэтгэлтэй, заримдаа хайр сэтгэлд хөнгөмсөг ханддаг гэнэ.

Чих

Нимгэн шовгор чихтэй бол тогтворгүй, хувирамтгай зантайн шинж. Том чих нь мэдрэмтгий, сайхан сэтгэлтэйг гэрчилнэ. Чихний унжлага урт бол мэргэн ухаантайг гэрчилнэ, ийм чихтэй хүмүүс урт насалдаг. “Хүнийг нүүр царайгаар таних” ухаан олон мянган жилийн түүхтэй ч орчин үеийн эрдэмтэд энэ сэдвээр ямар нэг тодорхой зүйлийг яг хэлэх боломжгүй гэж үздэг байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0