Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье

Шударга ёс дараа дараа­гаар ялж байна. Гар утасны яриаг мину­таар биш секун­дээр тооцож төлбөр хийхээр болжээ. Энэ дашрамд гар утасны компаниудад баяр­лаж явдгаа хэлмээр байна. Гайхах хэрэггүй ээ. Тэд утас­ны төлбөрөө бүтэн ба бүтэн бус цагаар, эсвэл хоногоор тооцоод авч болох л байсан шүү дээ. Нарийндаа "Утсаа залгаа л бол гүйцээ, бүтэн бус хоног ярьсан гэж үзнэ" хэмээн мөнгө нэхвэл болох байтал тэгээгүй юм шүү, хөөрхий.
Дараагийн ээлжинд так­сины тоолуурыг сантимет­рийн хуваа­риар хэмжих цаг нэгэнт болсоон. Нэг метрийн наана цаана буугаад алха­хад бишгүй хөөрхөн зөрүү бий гэдгийг явган зорчигч болгон мэднэ. Гэтэл өнөөдөр таксичид метр явсан ч хамаа­гүй километ­рээр тооцон авдаг шударга бус байдалд биднийг дасгасан байна.
Нийтийн хоолны сал­барыг ч хэлэлтгүй, бөөн шу­дарга бус өрсөл­дөөн, хэрэг­лэгчийн төлөө бус байдал дүүрэн. Хүн хоолоо үмх үмхээр иддэг атал тэд "таваг" гэдэг өрөөсгөл хэмжүүрийг бидэндээ тулгадаг. Таваг хоолыг үмх үмхээр хэмжиж үзэхэд бутархай тоо гарах энүүхэнд гэж үмхэгчид хэлж байна. Мөн цайг балга бал­гаар уудаг атал аяга хэмээх хэмжээсээр тооцож байна.
Шударга бус өрсөлдөөн, хэрэг­лэг­чийн газрын шинэ алхмыг хүлээж байгаа дараа­гийн обьект бол хүний нас гэж үзнэ. Хүний насыг жилээр хэмждэг нь зөв юм уу? Хүнийг төрсөн даруйд нь долоо хоног­той, нэг сартай, зур­гаан сартай гэхчлэнгээр овоо на­рийн хэмжиж байснаа "гурван настай" "хорин настай", "далан настай" болгон бү­дүүв­чилж эхэлдэг нь тоогүй. Нано тооллын эрин үед хүн өөрөө өөрийнхөө хэмжиг­дэхүүн дээр ийм хайнга хан­даж байгаа нь харамсалтай.
Хүний насыг жилээр биш сараар тоолоход наанадаж илүү сүрлэг тоо гарна. "Дорж гуай 60 настай, Самдангийн 70 насны ой" гэхийн оронд " 720 сар зооглож буй Дорж гуай тандаа", "Самдан таны 840 сарын ойд" гэхчлэн ярьж байвал сүртэй. Ер нь олон оронтой бол их сайхан. Жишээ­лэхэд "5000 төгрөгөө алдлаа" гэхийн оронд "Чиний өрийг өгөх гээд явж байтал хармаанд байсан таван зуун мянган мөнгө байдаггүй" гэвэл ямар сонсогдох вэ?
Арай цаг нь болоогүй гэх байх л даа. Хүний насыг хоногоор тоолбол дээр өгүүл­сэн Дорж гуай гэхэд "чамайг бодоход юм үзсэн, 21900 хоногтой толгой" гээд ихэр­хэж суух болно. За цагаар тоолбол ч аймаар юм гарна. Баргийн хүний амыг "525.600 цаг насалсан хүнтэй чи юу ярих гээд байна" гэж ирээд л таглах юм байна.
Цаана чинь тамхины тухай аймаар хууль гарч бай­гаа юм гэнэ. Тамхийг гэрт татахгүй, айлд татахгүй, ажил дээрээ татахгүй, ажлаас халаг­даад татахгүй, модон дотор татахгүй, модны гадны талд ч татахгүй юм байна. Түүнчлэн агаарт татах нь шувууны уушгинд муу гэж үзсэн байна. Мөн усан дотор тамхи татахыг хатуу цаазлах юм байна. Усан дотор тамхи тата­хад загас ихээр хордон найтааж, загалмайгаа гэмтээ­дэг болохыг судалгаа харуул­жээ.
Хууль тогтоогчид, зарим талаараа хатуу мэт боловч үнэн хэрэгтээ зөөлөн хууль болсон хэмээн хэлж байна. Жишээлэхэд тамхийг усанд, хуурай газарт, агаар мандалд татахыг л хориг­лоод бусад газарт бол зөвшөөрч байгаа гэнэ. Зөвшөөрөгдсөн газ­руу­дад тамхи татахдаа баримт­лах журмуудыг бас тогтоожээ. Жи­шээлэхэд, амандаа зуух, тамхийг үзүүрээс нь асаах, утаа гаргах, сорох зэргийг хориглох байдлаар журам­лажээ.
Хуулийг хэрэгжүүлэхийн тулд УТЕГ (Улсын тамхины ерөнхий газар) байгуулах ба эхний ээлжинд 100 орчим мянган орон тоо, 50 нисдэг тэрэг, ажилтан албан хааг­чийн тоогоор шөнийн хараа хэрэгслэл шаардлагатай бай­гаа гэсэн тооцоо гарчээ. Хотын албан байгууллагуу­дыг ч яахав хянаж болно. Харин айл бүрт камер суури­луулж гэр бүлийн амьдралыг нь 24 цагийн турш бичээд бичлэгийг нь УТЕГ-т аваачин хянаж байх юм байна. Дээр нь асар уудам хээр талаа өдөр шөнөгүй нисдэг тэргээр эргүүлдэн тамхины утаа манасхийх тоолонг бүртгэх бололтой.
Мөн иргэн бүрийн хүзүү­нээс утаа мэдрэгч зүүх төсөл ч яригдаж байна. Хүзүүний­хээ зүүлтийг цамц­ныхаа цаа­гуур нуучихаад тамхи татаад байж мэднэ хэмээн эсэр­гүүцсэн гишүүн ч байна. Тэд­ний­хээр бол утаа мэдрэгчийг иргэдийн хамраас зүүх нь илүү үр дүнтэй юм байна. Ард нийтээрээ боловсон дөртэй болж байгаа юм байх аа.
Хуулинд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон сай­хан эерэг заалт бас оржээ. Ой модон дотор тамхи татахыг л хориглосноос бус архи уухыг хориглоогүй аж. Мөн тэнд тамхины гал гарга­хыг нь хориглоод байгаагаас бус түүдгийн болоод түйм­рийн галыг зөвшөөрөх юм байна. Дээр нь энэ хууль амны тамхинд л хамаатай болохоос биш хамрын бо­лоод хар тамхинд огт хамаа­рахгүй юм байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 4
    Зочид: 4
    Гишүүд 0