Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Танин мэдэхүйн - 25, 35 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?
25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?25 нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүс сургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмаар олон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг.
Ийм ч болохоор 25 настай эмэгтэй хүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таньдаг болсон байдаг. Улмаар эрэгтэй хүн таалагдлаа гэж бодоход хөл алдан гүйгээд байлгүй ажиглаж, таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө эвгүй байдалд оруулахаасаа болгоомжилно. Олж мэдсэн бүхнээ өнгөрсөн амьдралаасаа олж авсан туршлага дээрээ суурьлан харьцуулан боддог.
Олон зуу, мянган жилийн турш мөрдөгдсөөр ирсэн нэг бичигдээгүй хуулийн дагуу эр хүн эхнэр, үр хүүхдээ аваад явчих чадвартай байх ёстой. Үүнийг 25 настай эмэгтэй хүн сайн ойлгодог болсон байдаг нь маш их давуу тал юм.
Өсвөр насны охид эр хүний гадаад байдалд илүү татагддаг байхад 25 хүрсэн бүсгүйчүүд нь хүний дотоод ертөнц, чадварыг илүү сонирхож, үнэлэх болно. Жишээлэхэд, эмэгтэй хүнтэй харьцах онцлог, амьдралаа аваад явчих материаллаг тал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь г.м.
Гэтэл ямар нэг шалтгааны улмаас нөгөө залуу өөрт нь тохирохгүй байлаа гэхэд үүнийг ойлгоход шаардлагатай хугацаа нь 17 настай охидуудаас хавьгүй бага. Амьдралын ээдрээг өөрсдөө цаг алдалгүй тайлж байх хэрэгтэй гэдгийг 25 настай бүсгүйчүүд сайн ойлгож байдаг.
Ийм ч болохоор эхнэртэй залууд дурлаж, амьдралынхаа хэдэн жилийг дэмий үрэх, тоохгүй хүний араас гүйх зэрэг алдаа гаргах нь цөөн.
Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай. Ийм учраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгож амьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэ хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ.
35 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд дурлахдаа
Та өөртөө төгс залууг дурлуулахыг хүсэж байсан ч та тийм залуугийн тухай 25 насандаа л мөрөөддөг байсан. Энэ бүгд 35 нас хүрсэн эмэгтэйд ээдрээтэй. Учир нь таны мөрөөдөж байгаа тэр залуу аль хэдийн эхнэртэй болчихсон. Мэдээж таны сонирхож байгаа залууд сэтгэлээ нээх олон эмэгтэйчүүд байгаа. Харин та өөр. Тэднээс та хөгшин. Та юугаараа тэднээс илүү сайхан гэж
30 наснаас дээш бүх эмэгтэйчүүдийг 2 категор болгон хуваадаг. Тэдний нэг хэсэг нь эрчүүдтэй харьцах хандлагаа бууруулж байхад, нөгөө хэсэг нь огт тэгдэггүй. Аль эсвэл та эрчүүдтэй харьцах хандлагаа хөнгөн хүлцэнгүй тэвчээртэй болгох аргаар сольж болно.
Эмэгтэйчүүд 35 нас хүрээд ирэхээрээ эрчүүдэд хандах хандлага нь арай өөр болдог.Тэд эр хүнд хандахдаа тэвчээртэй хүлцэнгүй болж тэдний бүдүүлэг харьцааг уучилж , түүнийг давруулж байжээ гэсэн бодлоо хүртэл өршөөхөд хүрдэг. Жишээлбэл: “ Учир нь тэр үргэлж ажил дээрээ их олон асуудалтай байдаг. Хааяа өөрчлөгдөн “Тэр над дээр эрт ирдэг.Би ч ухаантай бүсгүй шүү” гэж боддог. Зөвхөн эмэгтэй хүн эрчүүдийг уучилж чаддаг. Харин зарим хатагтай нар цаг хугацаа хэтэрхий их алдаж байна гэдэг утгаараа эрчүүдтэй харьцах хандлагаа бууруулдаг.
35 насны нөхөргүй эмэгтэйчүүд харьцангуй эр хүний эрэлт өндөр байдаг. Энэ үед та ганцаараа үлдэх сэтгэл санааны бэлтгэлтэй байхад буруутахгүй. Яагаад гэвэл энэ үед танд өрсөлдөгч залуу бүсгүйчүүд их байдаг. Гэвч тэднээс дутах юу байхав танд боломж бий.
Үүний тулд та байнга биеэ, сэтгэл санаагаа шинэчлэн өөр дээрээ ажиллаж бай. Энэ бол таны заавал биелүүлэх ажил шүү. Харин чөлөөт цагаараа гэртээ чилтэлээ битгий суу. Баярын арга хэмжээнд оролцож, бусадтай уулзаж шинэ танилтай болох хэрэгтэй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай.Тэнд эмэгтэй хүний мөрөөдлийн залуучууд байгаа учир тэндээс суралц ./ Мэдээж энэ арга тийм сайн арга биш ./ Мэдээж тэр залуучууд тийм эмэгтэйг зүгээр өнгөрөөхгүй.Танд бүх юм амжилттай сонирхолтой байх нь хамаагүй.
Өөрийгөө 30 настай юм шиг сайхан гоё байлга. Харин насанд эрчүүдийг өөртөө дурлуулах гол хүч нь гоо сайхан байдаг ч ,идэр залуу насанд энэ дур булаах хүч нь цаг зуурын зүйл байдаг.
Гэвч энэ тохиолдолд бүх амьдралынхаа туршид эр хүнд таалагдахын тулд яагаад сайхан хувцаслаж, гоо сайханы салонд явах ёстой гэх мэтийн зэвүүцлийн үг та сонсох болно. Энэ үед хэн нэгний үгэнд бүү авт.Хэн ч хэнийг хүчирхийлэх ёсгүй гэдгийг ойлго. Энэ зэвүүцлийн үгнэс болж та өөрийнхөө дуртай урт джинс, бөөрөнхий хээтэй цамцаа өмсөж, хууларсан хумсны лактайгаа байхад хүргэдэг. Хэн ч таны өөрчлөлтөнд саад болох ёсгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бүтэлтэй яваа залуу ,ухааны тухай, Зюскиндын сүүлчийн романд гардаг шиг гял цал машинд суух зэргийг бүү мөрөөд.
Яагаад гэвэл харамсалтай нь тэдний анхаарал хэзээ ч биенд тусдаггүй. Тийм учраас дотоод ертөнцөө баялаг байлга. Бид бага насандаа ямар нэгэн хүний сайханд , залуу насандаа хүний зан аашийг , эрийн цээнд хүрээд ирэхээрээ өөрийг татаж байгаа чанар түүний үйл хөдлөлийг хардаг байна. Аль эсвэл бид ганцаар үлдэнэ. Амьдрал цааш үргэлжилсээр, хайр биднийг хүлээсээр.
0 Сэтгэгдэл NO: