Танин мэдэхүйн / Алдартай хамтлагуудын нэрний үүсэл /

Та бүхэнд алдартай хамтлагуудын нэр хэрхэн үүссэнийг толилуулж байна.

ABBA-Хамтлагийн гишүүн Agnetha Fältskog, Björn Ulvaeus, Benny Andersson and Anni-Frid Lyngstad нарын нэрийн эхний үсэг.


AEROSMITH- Жой Крамер анх Aero гэх нэрийг гаргаж иржээ. Нэгэн өдөр тэр найзуудтайгаа Aero-гийн араас янз янзын үг нэмж залгаж үзэж байхад нь нэг найз нь smith гэж хэлжээ. Ингэж энэ нэр үүссэн юм.


ALICE IN CHAINS – “The Brandy Bunch” цуврал киноны үзэгдлээс энэхүү нэрийг авсан гэж яригддаг.


BACKSTREET BOYS - "The Backstreet Market" бол энэ залуусын ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан Флоридад байрлах дэлгүүр юм.


BAD COMPANY – 1972 оны ковбой киноноос


BLACK SABBATH – Борис Карлоффын тоглосон ид шидийн тухай гардаг 1960-аад оны аймшгийн киноноос.


THE BEATLES- Хамтлагийн анхны гишүүн Стюарт Сатклифф тэдний дуртай байсан THE CRICKETS хамтлагийн нэрээс анх THE BEETLES хэмээх санааг гаргажээ. Тэд THE QUARRYMEN, THE SILVER BEETLES гэх нэрээр нэрлэгдэж байгаад хожим нь хөгжмийн хэмнэл Beat-г тодруулж THE BEATLES болсон байна. Жон Леннон энэ санааг гаргасан хэмээн яригддаг.

THE BEE GEES – 1960-аад оны софт рок хамтлаг. Зарим хүмүүс энэ хамтлагийн BG-г “Brother Gibb” буюу Gibb овогтой ах дүү нараас бүрдсэнээс болдог хэмээн үздэг. Харин хамтлагийн тухай нэгэн өгүүлэл дээр энэ бол тэднийг эхэлж байхад тусалсан 2 найзынх нь нэр болохыг дурджээ.


BON JOVI- Нью Жерсигээс гаралтай хамтлагийн ахлагч Жон Бон Жовигийн нэрээс. Түүний жинхэнэ нэрийг John Bongovi, Jr гэдэг.


COLDPLAY-Крис, Жонни, Вилл, Гай нар анх “Starfish” хэмээх нэртэй хамтлагтай байсан ба найзуудынх нь хамтлагийг “Coldplay” гэдэг байв. Харин тэд энэ нэрийг хэрэглэхээ болиход “Starfish”-ийнхэн нэрийг нь хэрэглэж болох эсэхийг асуужээ. Coldplay гэдэг нь яруу найргийн цуглуулгыг багтаасан ном гэнэ.


DEF LEPPARD – Жой Эллиот Led Zeppelin хамтлагийн логоны санааг хамтлагтаа шингээхийг хүссэн ба анхлан deaf leopard байсныг ийнхүү өөрчилжээ.


GREENDAY-‘green day’ гэдэг нь марихуана татаж өдөр өнгөрүүлэхийг илэрхийлдэг хар ярианы үг юм. Билли Жой Армстронг анх хар тамхи хэрэглэж үзсэн тухайгаа “Green Day” хэмээх дуу зохиосон бөгөөд энэ нь удалгүй хамтлагийн “Sweet Children”гэх нэрийг өөрчилсөн байна.


LINKIN PARK-Энэ нэрийг хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон санаачилжээ. Тухайн үед уг хамтлаг өмнөх нэрнээсээ болоод зохиогчийн эрхийн асуудалд ороод байсан бөгөөд Честер үүнийг хамтлагийнхаа сургуулилтанд очих замд Lincoln Park-аар дайран өнгөрөхдөө олсон гэдэг. Харин lincolnpark.com-домэйныг эзэмших нь өндөр төлбөртэй байсан тул тэд LInkin park болгож өөрчилсөн нь энэ юм.


PINK FLOYD-Олон нэрээр дуулж байсан тэд “Tea Set” гэх нэртэй байхдаа адилхан нэртэй өөр хамтлаг байгааг мэдсэн гэдэг. Ингээд Сид Баррет блюз урсгалын хөгжимчин Пинк Андерсон болон Флоип Каунсил нарын нэрээр The Pink Floyd Sound хэмээн нэрлэсэн байдаг. Харин удалгүй Sound гэх нэр нь алга болж Pink Floyd-р овоглох болсон байна.


QUEEN-Энэ хамтлаг анхлан Smile гэх нэртэй байжээ. Дуучин Фредди Меркури хамтлагтаа шинэ нэрийг өгсөн бөгөөд хожим нь “Олон жилийн өмнө би Queen нэрийг бодож олсон байсан юм. Энэ бол зүгээр л нэр. Гэхдээ үнэхээр эрхэмсэг сонсогддог.” гэж хэлжээ.


U2-АНУ-ын тагнуулын төлөвлөгөөнөөс сэджээ. Боно нэг удаа энэ нэрийг сонсогчдод илүү ойр “you too”-гэсэнтэй адилхан сонсогддог хэмээн хэлсэн байдаг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0