Танин мэдэхүйн / БАЙГАЛИЙН БҮЖИГЧИД БА НИСДЭГ ЦЭЦЭГ /

Дэлхийд хамгийн түгээмэл тархсан шавьжийн нэг бол эрвээхэй. Өнгө алагласан хээ бүхий гоёмсог далавчтай хээнцэр энэ шавьжнуудыг галийн бүжигчин, нисдэг цэцэг хэмээн нэрлэх нь бий. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Батчөдөрийн судалгааны тэмдэглэлээс сонирхуулъя. Дэлхийд 100 гаруй мянган лийн эрвээхэй байдгийг тогтоожээ.

Үүний мянгаад зүйл нь манай оронд бүртгэлтэй бөгөөд олон янзын өнгө, гоёмсог хээтэй хос сарьсан далавчтай. Иймд хайрсан далавчтаны багийнхан гэж нэрлэдэг аж. Гэхдээ тэдний дунд цөөн тооны далавчгүй хэсэг ч байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, зарим зүйлийн эрвээхэйн эм нь далавчгүй байх тохиолдол бий. Түүнчлэн эрвээхэйнүүд утаслаг, булцуулаг, өдлөг, сам зэрэг олон хэлбэрийн сахалтай. Үүгээрээ хоорондоо ялгардаг. Харин далавчных нь судлаар ямар зүйлийнх болохыг нь төвөггүй мэдэж болдог юм байна.

Эрвээхэйнүүд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй бөгөөд тэр нь хуйлж цагаригласан хэлбэртэй. Энэ төрх өөрөө бусад шавьжнаас онцгой, биеийн хэмжээ нь харилцан адилгүй. Тухайлбал, хивэн эрвээхэй гурван мм далавчтай бөгөөд хамгийн богинод тоо цогддог байна. Гэтэл тогосон нүдэт, бүгэг зэрэг “аварга биетнүүд”-ийн да лавчны дэлгэц 30 гаруй сантиметрт хүрдэг гэнэ. Одот буюу дэлбээ эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог харагддаг. Түүний далавчны дэлгэц 70-90 мм байдаг аж. Цагаан өнгөтэй далавч нь тод хар өнгийн олон толботой. Хойд талын далавчных нь хар хүрээ зэрэг нь улам чимдэг. Энэ ч утгаараа Монголын “Улаан ном”-д орсон цорын ганц эрвээхэй юм байна.

Одот эрвээхэй манай орны ойт хээрийн бүс нутгаар тархжээ. Үүнээс гадна шөнийн амьдралтай эрвээхэйнүүдийн нэг бол бүгэг эрвээхэй. Тэд өдрийн цагаар өвс ургамал дор нууг даж, шөнө нь идэш тэжээлийнхээ эрэлд гардаг. Ийн бүгэж нуугддаг учраас бүгэг нэр авчээ. Монголчуудын нэрлэдгээр дэн гийн эрвээхэй юм. Үслэггүй махлаг биетэй энэ эрвээхэйн 130 гаруй зүйл манайд бүртгэгдсэн байна. Эдгээрийн дийлэнх нь ургамлын үндэс болон дээд хэсгийг нь мэрж иддэг. Ямар ч ургамлаар хооллодог болохоор элдэв идэштэнд тооцогддог гэнэ. Ой модыг сүйтгэгч хортнуудын эгнээ ч хайрсан далавчтаны багт багтана.

Сибирийн хүр, өрөөсгөл хүр, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүр зэрэг модны дайсан олон. Тэгвэл зарим зүйлийн эрвээхэй цэцгийн балаар ургамалд тоос хүртээж бай гальд ач тусаа өгч амьдардаг. Ийм зүйлийн эрвээхэйд цэцгийн бал сороход зохицсон гуурслаг хошуу бий. Судлаачдын үзэж буйгаар хөгж лийн явцад эрвээхэйн дээд уруул гээгджээ. Мөн доод уруул нь дутуу хөгжсөнөөс гадна амандаа тэмтрүүлгүй. Бусад шавьжийн адил өндөг, авгалдай, хүү- хэлдэйгээс бие гүйцсэн эрвээхэй болон хувирдаг. Эрвээхэйнүүд авгалдайн шатандаа ургамлаар хооллодог. Харин нас бие гүйцсэн хойноо зарим нь цэцгийн бал сорж амьдардаг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0