/ Дэлхийн хамгийн үнэтэй арван гитар /

Гитар бол гайхамшигтай хөгжмийн зэмсэг. Энэ хөгжмөөс блюз, каунтри, фламэнко, рок болон поп гэх мэт олон урсгалын аялгууг олж сонсож болно.

ХХ зуунд цахилгаан гитар бүтээсэн нь хөгжмийн урлагийн түүхэнд асар том хувьсал шинэчлэл хийсэн гэж үздэг. Энэ ч утгаараа ХХ зууны хамгийн шилдэг хөгжмийн зэмсэг болж чадсан биз ээ.

Хөгжимд дуртай хэн бүхэн сайн дугаралттай, үнэ цэнэтэй брэнд, сонирхолтой түүх гээд олон шалгуур үзүүлэлтийн үндсэн дээр ямар гитар худалдан авахаа шийдэх нь мэдээж. Энэ удаад бид хөгжим сонирхогч залуучууддаа дэлхийн хамгийн үнэтэй арван гитарыг танилцуулж байна.


“Цунамид тусламж” цахилгаан гитар /2,7 сая ам.доллар/
Энэхүү гитар нь Азид болсон байгалийн гамшиг цунамид нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор дуудлага худалдаагаар Катарт зарагдсан. Алдартай дуучид, хөгжимчдийн гарын үсэг бүхий уг гитарыг Катарын нэгэн элит гэр бүл нэг сая ам.доллараар худалдан авсан бөгөөд дараа нь дахин зарагдаж 2,7 сая ам.долларт хүрсэн аж.


Жими Хэндриксийн 1968 оны цахилгаан гитар /2 сая ам.доллар/
АНУ-ын хөгжимчин, дуучин, ая зохиогч Жими Хэндрикс /Жемис Маршал=Жими/ бол электрон буюу цахилгаан гитарыг хөгжмийн урсгалд нэвтрүүлсэн хүмүүсийн нэг бөгөөд энэхүү гитарыг тоглодог байсан байна.

Харин 1970 -1990 оны үед бөмбөрчин Митч Митчил эзэмшдэг байсан ба 1990 онд Амьд хөгжимчдийн төвд очин тухайн жилдээ Sotheby’s дуудлага худалдааны газарт 198 мянган ам.доллараар зарагджээ. Үүний дараа 1998 онд Микрософтийн Паул Аллен энэхүү гитарт хоёр сая ам.доллар төлснөөр жагсаалтын хоёрдугаар байранд орсон байна.


Боб Марлегийн гитар /1,2-2 сая ам.доллар/
Ямайкийн алдарт хөгжимчин, дуучин, ая зохиогч Боб /Неста Роберт / Марлегийн гитар бөгөөд Рэгги хөгжмийн урсгалын төлөөлөл болсон долоон гитарын нэг юм.


“Хархан” цахилгаан гитар 959,500 ам.доллар
Эрик Клаптоны “хархан” хэмээх энэхүү гитар анх 1973 оны нэгдүгээр сард тоглогдож байжээ. 2004 онд дуудлага худалдаагаар 959,500 ам.доллараар зарагдсанаар жагсаалтын дөрөвт орж байна.



Эрик Клаптоны 1964 оны ES0335 TDC /847,500 ам.доллар/
Английн алдарт дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюссер, рок, блюз, рок-блюз, хүнд рок хөгжмийн нэрт төлөөлөгч Эрик Клаптон энэхүү гитараар тоглодог байсан бөгөөд мөн л дуудлага худалдаагаар зарагдсан байна.


Эрик Клаптоны “С.Ф.Мартини”-ийн гитар /791,500 ам.доллар/
“С.Ф.Мартини” компаний 1939 онд бүтээсэн энэхүү гитараар Эрик Клаптон тоглодог байсан ба энэ нь ийм үнэ хүрэхэд нь нөлөөлсөн байна.


“Ленни” цахилгаан гитар /623,500 ам.доллар/
Америкийн алдарт блюз гитарчин Стефен Рей Ваугхан энэхүү гитарыг өөрийн эхнэр Леннигээс 26 насныхаа төрсөн өдрөөр бэлэг болгон авч байжээ. Ингээд уг гитарыг түүний эхнэрийн нэрээр нэрлэсэн аж.

Тэрээр энэхүү гитараа насан эцэслэх /1990 оны 4-р сарын 27 / хүртлээ хэрэглэж байсан бөгөөд 2004 онд дуудлага худалдаагаар 623,500 ам.доллараар зарагджээ.



Жорж болон Жонны SG гитар /570,000 ам.доллар/
“Гибсон” гитарын корпорацийн бүтээл энэхүү гитараар алдарт Битлз хамтлагийнхан 1966-1969 оны хооронд тоглодог байсан гэнэ. Битлзийн соло гитарчин Жорж Харрисон “Revolver” цомогтоо, Жонн Леннон “The White” цомгийнхоо бичлэгт уг гитараар тоглож байжээ.

Ингээд энэхүү гитараа английн рок хамтлаг болох “Badfinger”-ийн дуучин Пете Хамд өгсөн ба түүнийг нас барснаас /тэрээр 1975 онд нас баржээ/ хойш 2002 он хүртэл сураггүй байж байгаад 2004 онд дуудлага худалдаагаар зарагдсан байна.



Эрик Клаптоны “Алтан навч” цахилгаан гитар /455,550 ам.доллар/
1996 онд Эрик Клаптоны захиалгаар 23 кратын алтаар бүрж хийсэн уг гитарыг 1999 онд Christie-ийн дуудлага худалдаагаар 455,550 ам.доллараар зарагджээ.



Цахилгаан гитарын эх хувилбар /375,000 ам.доллар/
Энэхүү гитар нь цахилгаан гитарын эхний хувилбар бөгөөд Лео Фендерийн хамгийн алдартай гитар /үүний дараагаар Фендер Телекастер гарсан/ юм. Уг онцгой загвар нь одоогийн дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй цахилгаан гитарын компаний эх суурь болсон гэдгээрээ алдартай.

1994 онд нэгэн эрхэм 375,000 ам.доллараар худалдан авч хувийн цуглуулгандаа нэмсэн нь тухайн үед хамгийн үнэд хүрсэн гитараар тодорч байжээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0