/Ядуурахад хүргэдэг бодлууд /

1. Хэрвээ би маргааш үхчихвэл яах вэ?
Дараа хэрэглэнэ гэж мөнгөө хурааж хуримтлуулахын оронд одоо өөрөөсөө харамлалгүйгээр зарцуулсан нь дээр.
“Ингэж бодсоноор та хэзээ ч хэмнэлт гаргаж чадахгүй. Хүн ид насандаа үхэж үрэгдэх магадлал хангалттай бага учраас нас дээр гарсан хойноо яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Өөрийн үрэлгэн байдлыг зөвтгөх зүйл бүү хай. Дэлгүүрт ороод, тэнд байгаа ямар нэг зүйлийг авалгүйгээр өнөөдөр болно, хожим танд мөнгөний асуудал гарч болзошгүй гээд бод” гэж санхүүгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Карен Ли хэлжээ.

2. Би дараа төлчихөж чадна.
Зах зээл судлаач мэргэжилтнүүдийн энэ хосгүй бодол танд бэлэн байхгүй байгаа мөнгийг зарцуулахад хүргэдэг. “Хэрвээ надад одоо шаардлагатай хэмжээний мөнгө байхгүй байхад дараа хаанаас би болох билээ гэж өөрөөсөө асуу. Халаасанд тань бэлэн мөнгө бий болох хүртэл хүлээсэн нь дээр. Тэгээд ч азнаж байгаад хийсэн худалдан авалт таашаал өгөх нь илүү байдаг” гэж Ли зөвлөв.

3. Хөрөнгө оруулах ашигтай.
2000 оны дундуур хөрөнгө мөнгөнийхөө боломжийн хэмжээг тодорхойлолгүйгээр сая сая Америкчууд ингэж боддог байжээ. Үүнээс болж юу болсныг тайлбарлах ч хэрэггүй биз. Зохих хэмжээний хөрөнгө мөнгөтэй болоогүй байж санхүүгийн шийдвэр гаргах нь сүйрэлд хүргэнэ. Та үнэхээр “чадалтай” болсон хойноо сайхан байшин худалдаж авна гэж өөртөө амлаж болно.

4. Би өөртөө итгэдэг болохоор зардлаа өөрөө хянаж чадна.
Өөртөө хэт итгэх нь санхүүгийн сүйрлийн эхлэл байж болох юм гэж Санхүүгийн боловсролын хүрээлэнгийн зөвлөх Тед Мак-Лиман анхааруулаад, “Бид зээлийн картыг байнга хэрэглэхгүй, харин аргагүй шаардлага гарсан үедээ ашиглана гэж бодоод авдаг ч түүнийгээ баруун, солгойгүй хэрэглэдэг. Санхүүгийн шийдвэр бүтэлгүйтнэ гэдэг үеэ өнгөрөөсөн асуудал, дахин давтагдахгүй гэдэгт итгэхийг хүсдэг. Гэтэл давтагдаж л байдаг” гэжээ.

5. Надад хэзээ ч юу ч тохиолдохгүй.
Мэдээжийн хэрэг, сайн сайхнаар бодож сэтгэх ашигтай ч, энэ ертөнц гэдэг юу ч болж мэдэх газар байгаа юм. “Юу ч тохиолдохгүй гэж бодсон хүмүүс даатгуулахаа мартаж, аюулгүй гэсэн төөрөгдлийг бий болгодог. Би энэ компанид 20 жил ажилласан.

Би үнэ цэнэтэй ажилтан болохоор намайг хэн ч халахгүй гэж тэд бодож явдаг. Эсвэл хэрвээ би хөгжлийн бэрхшээлтэй болсон ч ажиллаж байсан газраа ажиллах л болно гэдэг. Танд муу зүйл тохиолдоогүй байж болох ч “Б” төлөвлөгөө”-г боловсруулсан байхад гэмгүй. Надад бүх юм бий гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй” гэж Ли тэмдэглэжээ.

<span style="color:red">6. Би мөнгөө юунд зарцуулагддагийг сайн мэдэх учир төсвөө төлөвлөх шаарддага надад байхгүй.
</span>
Энэ хамгийн түгээмэл төөрөгдөл. Зөвхөн том дэвсгэрт үрсээр явтал орой болоход ердөө хэдхэн задгай мөнгө үлдсэн байдгийг та анзаарсан биз. Тиймээс зардлаа бичих дэвтэр гаргасан нь дээр. Тэгвэл та аар саар зүйлд анзааралгүйгээр хичнээн мөнгө зарцуулснаа мэдэх болно.

7. Би тэтгэврийн хадгаламжаа үрчихээд, эргээд хэдийд ч нөхөөд хийж амжина.
“Та тэтгэврийн дансанд яах гэж мөнгө хийснээ сана. Шинэ автомашин худалдан авч эсвэл Европт амрах гэж хийгээгүй нь ойлгомжтой. ‘Тэтгэврийн” мөнгө тэтгэврийнхээ дансанд л үлдэх ёстой” гэж санхүүч Чад Оливье хэлжээ.

8. Би өөртөө мөнгө зарцуулах гавьяатай.
Та их ачаалалтай ажиллаж, шагнуулах эрхтэй, өөрөө өөрийгөө ч болов шагнах хэрэгтэй гэдэгт хэн ч эргэлзэхгүй. “Гэтэл урамшуулал шагнал ирэхгүй удах нь бий. Та хоолны дэглэм барьсныхаа дараа,өвдөөд эдгэрснийхээ дараа, амраад ажилдаа эргээд орохдоо гээд ямар нэг шалтаг гаргаж байгаад өөртөө бэлэг барьж эхэлнэ. Энэ эргүүлгээс гарах хэцүү байдагт асуудал оршдог” гэж Ли анхааруулжээ.

“Энэ бүхэн танд тийм чухал хэрэгтэй юу гээд өөреөсөө шууд асуу. Учир шалтгааныг нь тодруулах гээд үз, ингээд ч та сэтгэл санаагаа өөдрөг болгох нь битгий хэл ямар нэг хамгийн сүүлийн үеийн, хамгийн моодны, хамгийн сүүлийн үеийн технологийн гэсэн юм худалдаж аваад өнгөрөх биз. Өөрийгөө сэргээх өөр арга олохыг хичээ.

Ажлаасаа эрт гараад өөртөө сайхан оройн зоог бэлтгэ эсвэл хуучин найзтайгаа ч уулзаж болох юм” гэж санхүүгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Дэннис Марвин зөвлөж байна.

9. Би хэмнэж чадахгүй.
Та үнэхээр хэмнэж чадна гэдэгт хамаг учир оршиж байна. Өөрөө өөртөө үнэнч байвал мөнгөө далд хийх боломж гарна. Яагаад ч хэмнэж чадахгүй байна гэдэг нь таатай худалдан авалт хийх болон мөнгөө хураах таагүй үйл хийх хоёрын хооронд сонголт хийх шаардлагаас зайлсхийх гэсэн оролдлогоос өөр юмгүй.

10. Би үүнийг авах ёстой
Ямар нэг тодорхой зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр та түүний эргэн тойронд байгаа бусад зүйлийг анзаардаггүй. Туфель, машин эсвэл байшин гэсэн хэрэгтэй зүйлийнхээ эргэн тойронд л таны бодол санаа эргэлдэнэ. Хэт шунаж, харалган байдлаар авсан худалдан авалт дараагийн өдөр нь санхүүгийн “шарталт” үүсгэх аюултай. Тийм болохоор бодлоо өөрчил, үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0