Хэнийг хулгайч гээд байгаа юм бэ

Классик жем"-ийнхний хуруу нь урт болоо юу- "Классик жем" хэмээх
хамтлагийг ард тvмэн "Миний эх орон" дуугаар нь илvv мэддэг гэхэд болно. Улсын дуурь бvжгийн эрдмийн театрт харьяалагддаг уг хамтлагийг "Жем интернэйшнл" групп ивээн тэтгэдэг гэдэг. Vнэндээ хэн ивээн тэтгэж хэнд харьяалагдах нь нэг их сонин биш. Харин тэд нэгэн хамтлагийн дууг А, Б-гvй хулгайлж дуулсан нь vнэхээр гутамшиг.Тэд гадаадын хамтлагийн дууны аянд Монгол Улсын єнєєгийн нийгмийн муу муухай, хэцvv хатуу бvхнийг оруулан дуулжээ. "Дэндvv давчуу" гэж дуулах тэдний дуу танд сайхан сонсогдож vглэж дуулах vг нь ч vнэнийг єгvvлсэн мэт байж мэднэ. Тэгвэл оргиналь дууг нь сонсоод нэг vзээрэй. Энэ нь Италийн "Pикки повери" хамтлагийн "Dimmi quando" гэх дуу юм. 1980 оны дунд vе хvртэл дуулсан дуу болгон нь хит болж байсан энэ хамтлагийн тvvхийг цухас сєхье.

Анджела Брамбати, Марина Оккиена, Анджело Сотджю, Франко Гатти хэмээх дєрвєн залуу 1960 аад оны дундуур сэтгэл нэгдэж нэгэн хамтлаг байгуулжээ. Харин тэд тоглолтоо хийх гэтэл мєнгє байсангvй. Ингээд бодож бодож хамтлагтаа "Pикки повери" гэсэн нэр єгчээ. Vvнийг нь монголчилбол "Баян ба ядуу" гэсэн vг аж. "Pикки повери"-гийн хамгийн анхны тоглолт нь хvмvvст хэр хvрснийг vл мэдэх ч vзэгчдэд нэр нь хамгийн ихээр таалагдсан гэдэг.

Єдгєє ч сайтууд дээр тэдний зураг дууны хамт байдаг. Сонсголонтой, хэмнэлтэй аялгуу нь хєгжмийн мэдрэмж багатай хvний сэтгэлийг хєєрхєн хєдєлгєж чаддаг юм. Харин "Баян ба ядуу" хамтлаг бvрэн бvрэлдэхvvнээр явж єнєєгийн амжилтад хvрээгvй. Тэдний эгнээнээс Марина Оккиена тасарч ганцаар уран бvтээл туурвисан боловч тєдийлєн амжилт олоогvй бєгєєд сураггvй болж харин vлдсэн гурав нь амжилтад хvрч дэлхий даяар нэр нь дуурсагдах болсон. Энэ хамтлагийн тvvхийг сєхдгийн учир нь хулгайч "Классик жем"-ийнхэнд сануулах гэсэн хэрэг. Учир нь тэд дєрвvvлээ байсан бол Є.Уянга гишvvн нь тусдаа уран бvтээл туурвина гэснээр салж одсон. Тvvнийг дуурийн дууны эх орон Италид гурван сар мэргэжил дээшлvvлээд ирсний дараа хар цагаан хэл ам бишгvй л дагасан. Vнэхээр мэргэжлийн ур чадвар нь хамтлагийнхнаасаа илvv болоод салж одов уу эсвэл "Pикки повери" -гийн монгол хувилбар болж єєрсдийгєє сєргєєр PR-даж байна уу.

Дуунд дуртай ард тvмний минь єгvvлж буйгаар Уянга нэг их хол алхахгvй, монгол Марина Оккиена болох гэнэ. Мєн Италиас энэ дууг сонгож ирээд хуучин хамтлаг¬таа vлдээгээд одож байгаа гэж ч ярих аж. Хулгайч хамтлаг "Классик жем"-ийн "Дэндvv давчуу" дууг нь даган дуулж хамтдаа "хошгирсон" vзэгч фенvvд нь харин єнєєдєр vvнийг мэдчихээд энэ тэр сайтуудад гомдол, шvvжлэлийн vг бишгvй л чулуудаж байхад хулгайчид нvдэн балай чихэн дvлий суух нь vнэхээр шившиг гэлтэй. Монголдоо гайгvйд тооцогддог, мэргэжлийн чадварлаг уран бvтээлчдээс бvрдсэн хамтлаг нь ийн хулгай хийж бусдын аяыг єєрсдєє зохиосон мэт аяглаж байх нь нэг талаараа монголын урлагийнхны цар хvрээ, мэргэшил нь хэр зэрэг байгааг харуулж буйн илрэл болсон гэхэд болно. Бусдын юмыг хулгайлж хуулбарласаар байх юм бол рок попын ертєнц "Дэндvv давчуу" дуу шигээ ёстой л дэндvv давчдаж оюуны хоосролд єртєж гоо зvйн мэдрэмгvй болох нь мэдээж.

Тэд єнєєдєр рок попын ертєнцєд дэндvv сайхан шинэлэг бvтээл туурвисан юм шиг маадганавч хулгайн юм бол хулгайн л юм шvv дээ. Хэрэв танд "арай ч дээ" гэх сэтгэгдэл тєрвєл www.youtube.com-оор ороод "Dimmi guando" гээд vзээрэй. Тэнд Итали, Монгол хоёр дуу хоёул бий. Монголын уран сайхны нэгэн кинонд Балт "Нєгєє л Цэвээн яалаа..." гэдэг шиг урт хурууны хар гайгаар Италийн шvvхэд дуудагдаж шивгээ тарих вий дээ. Бид ядуу ч хулгай хийж болохгvй. Учир нь євєг дээдсээс уламжлагдсан ирсэн vнэт монгол чанараа гэж мэднэ.

Хаа явсан газар “Хулгайд юмаа алдвал бид хариуцахгүй” гэсэн бичиг нүдэнд тусах нь эвгүй юм аа. Хулгайчаас сэрэмжлүүлж байгаа нь сайн хэрэг ч бид нэг нэгнээ “доош нь хийгээд” байх шиг санагдах юм. Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг хятад худалдааны төвөөр манай найз явж байтал тус төвийн лангуу дээр зогсч буй хоёр хятад хоорондоо төрөлх хэлээрээ сэм шивнэлдэж “Хэдэн цагийн өмнөөс энэ монгол залуу үүгээр эргэлдээд байна. Юмаа хулгайд алдав аа” гэх сонсогдсон байна.



Үүнд найз маань эгдүүцэн “Та нарын юуг чинь хулгайлсан юм” гэхэд “Тэгвэл цаадах үйлчилгээний төвийнхөө цонхон дээрх бичгийг хар, тэр автобусны цонхон дээр ч мөн адил “Хулгайд юмаа алдвал бид хариуцахгүй гэж бичсэн байгаа биз дээ. Та нар бүгдээрээ хулгайч. Тиймгүй бол ингэж бичих шаардлага юу байгаа юм бэ” хэмээн амыг нь тагласан гэнэ. Үүнд манай найз уурсч, “Ингэж бичихээ болимоор юм. Хаа таарсан газар ингээд биччихсэн байдаг болохоор бид бүгдийг хулгайч гэж гадныхан ойлгож байна. Би хулгай хийх нь битгий хэл тэгж бодож ч байгаагүй” хэмээн бухимдаж байсан.
Мэдээж хэрэг автобусны цонх, эсвэл дэлгүүрийн хаалга, рестораны ханан дээр манай найзыг хулгайч гэж тодотгоогүй нь лавтай.

Гэхдээ гадныхан манай улсад ирсэн даруйдаа “Монголчууд бүгдээрээ хулгайч юм байна. Тэгээд энд тэнд “Хулгайд юмаа алдвал хариуцлага тооцохгүй” гэж бичдэг байх гэж ярьдаг гээд бод доо. Үүнийг зүгээр сонсоод өнгөрөх аргагүй биз дээ. Гэтэл үйлчилгээний төвүүдийн хаалга, цонхон дээр “Хулгайд юмаа алдвал бид хариуцахгүй” гэсэн бичгийг харахаар бөөн хулгайч дунд амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
Ийм бичиг нийтийн тээврийн автобусны цонхноос эхлээд эмнэлэг, сургууль бүр тодорхой хүрээнд үйлчилгээ үзүүлдэг том ресторануудын цонхон дээр наасан байхыг яана. Арай л цагдаагийн байрны цонхон дээр харагдахгүй байгаа. Бид цөөхөн Монголчууд гэж ярих дуртай. Тэгвэл цөөхүүлээ байж нэг нэгнийгээ “доромжилж” байна гэж ойлгоод байна. Цонх, хаалган дээрээ “Хулгайчаас болгоомжил” гэж бичээд хулгайчийг залхаах эсвэл түүнийг уншсан хүн хулгайд юмаа алдахгүй гээд сэрэмжлээд явах нь юу л бол. Хаа сайгүй тийм бичиг наалттай байгаа юм чинь.

Харин ингэж байхын оронд “Хулгай хийсэн хүний хурууг тасдана” гэсэн хууль гаргачихвал хуруугаа тасдуулсан хүн, тасдуулж байхыг нь харсан хэн нэгэн хулгай хийх талаар дахиж бодох ч үгүй биз. Манайх ардчилсан нийгэмтэй улс учраас ийм харгис хуультай байж болохгүй байх л даа. Тэгэхдээ би шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэе гэж бодож байгаа. Дажгүй бүсгүйтэй танилцаад нэг газар ороод цонхных нь ойролцоо суутал “Хулгайчид юмаа алдав аа. Бид хариуцлага хүлээхгүй” гээд биччихсэн бол эвгүй биз дээ. “Энд ингээд биччихсэн байна. Би өөр хүн. Хоёулаа өөр газар оръё” гэлтэй нь биш.
Тэгээд ч Монголын ард түмэн бүгдээрээ хулгайч биш.

Манай ах хэд хоногийн өмнөө хэтэвчээ гээчихээд зар өгсөн чинь дараа өдөр зарын дагуу утасдаад хэтэвчинд байсан бүх зүйлийг дутаалгүй түрүүвчийг нь өгсөн. Мөн өнгөрсөн жилийн өдийд санагдаж байна. Хэдэн сая ам.доллартай хэтэвчээ компьютер үйлчилгээний газар орхиод гарсан байсныг оюутан охин олоод телевизээр зарлуулж эзэнд нь өгч байсан санагдаж байна. Гэтэл хаа сайгүй “Хулгайчаас болгоомжил” гэж бичээд наачихсан байгаа нь бид бүгдийг хулгайч гээд байгаа юм шиг санагдах юм.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0