Танин мэдэхүйн / Мэлхий хад бий болсон домог /

Хэрлэн , онон , туул гээд монгол орны минь сайхан гол горхи нь бидэнд бий . Гол горхиор хамгаалуулж уул толгодоороо бамбай хийдэг билээ . Харин Уул толгод маань анх яааж бий болсон юм бол та мэдэх үү??? Бас нэгэн домогтой юм байна шүү. За ингээд та бүхэндээ уул толгод яаж бий болсон тухай домог , бас та бүхний мэдэх Мэлхий хадны тухай домог түүхийг хүргэлээ....

Эрт цагт нэг эмэгтэй бурхан, хүү нь нас бараад уйлж унжиж суухад нулимс нь гол мөрөн болоод урсаж байжээ. Өөр нэг бурхан энэ ертөнцийг эргэж тойрч явах гэтэл тэр урссан нулимс гол мөрөн болоод саад хийгээд байхаар нь тэр эмэгтэй бурханыг суугаа чигээр нь уул болгоод хувиргачихаж гэнэ. Уулнаас ургасан ургамал мод нь бурханы үс, ус мөрөн нь бурханы нулимс ажээ.

Мэлхий хадны домог
Хан хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65кмт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр цохио байдаг юм. Энэ цохиог эртний үеэс Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

Зуун модны тулалдаанд Зүүн гар (Ойрд монгол)-ын Галданбошигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ тэмээ мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцалруу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ.

Үүнээс хойш мэлхий хадыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио, Мөнгөт хад” гэж нэрлэдэг байжээ.
Их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан Мөнгөт цохиог үеэс үед хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж, хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид ярьдаг юм.

Галданбошигт хаан баруун тийш явж Мэлхий хадны хойдох уулаар давж явахад дуулга нь наранд гялалзан ид, шидтэй мэт харагдсан тул тэр давааг гялалзах гэж нэрлэх болжээ. Одоо ч гэсэн гялалзах хэмээн нэрлэдэг юм. Уулын орой дээр гарч ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрж , Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж, эх орноосоо урвалаа хэмээн газар цавчжээ. Уулын орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг үүнээс хойш өдийг хүртэл нутгийн ардууд “Дэвхэргэ” хэмээн нэрийдэх болжээ.

Монголын ард түмэн эх оронч баатарлаг хөвгүүдээ эх орныхоо газар шороотой холбон домоглож тэдний алдар гавъяаг үеийн үед ам дамжуулан ярьж үлдээдэг юм. Энэ нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, газар шорооныхоо төлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэх эх уриа дуудлага болсоор ирсэн юм.

“Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн Галдан хааны гэрээслэл өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Үе үеийн эх орончдын халуун амь бүлээн цусаар олдсон асар их үнэтэй тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж явах нь залуусын эрхэм нандин үүрэг юм.

Их хааны үлдээсэн мөнгийг авах гэж олон удаа оролдоод дийлээгүй гэдэг. Өвөл үхэр алаад нойтон гуяыг сураар оосорлоод хавцлын ёроолд буй мөнгөн дээр тавиад дээш татахад мөнгө гуянд наалдан хавцлын аман дээр ирээд шар шар хийн доош уначихдаг байжээ. Их хааны мөнгө одоо ч хадгалагдсаар байгаа, түүнийг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг юм.

Их хааныхаа мөнгө, алт эрдэнэсээ сахин мөнхөд нойрссон хатан нь “Хүүхэн уул” болон Монгол орны эх сайхан байгалийг чимэн сүндэрлэсээр байдаг гэж ярилцдаг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд түүнийг Хүүхэн уул гэж нэрлэдэг юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь ч хөндөж болдоггүй ихэд догшин уул гэх бөгөөд эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг юм.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0