Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
/ Өндөгний ач тус /
Арьсны сонгодог тэжээл бол өндөгАрьсны хамгийн сонгодог тэжээл бол өндөг, зөгийн балны маск гэдэгтэй гоо сайханчид санал нэгтэй байдаг. Тэгээд ч энэхүү маскийг бэлдэх хийгээд хэрэглэхэд хялбар байхын зэрэгцээ гэрийн нөхцөлд, хүссэн цагтаа, гарын доорх материалыг ашиглан өөрийн арьсаа залуу сайхнаар нь хадгалах гайхалтай жор болно гэдэгт итгэлтэй байна.

Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь хутгана.
Дараагаар нь хоолны халбаганы хоёрны нэг хэмжээтэй зөгийн бал нэмж сайтар холино. Ингэснээр арьсанд тань өгөх маскны тэжээлийн үр дүн үлэмж нэмэгддэг аж.
Бэлэн болсон маскаа хуруугаараа зөөлөн илэх байдлаар түрхэнэ.
20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Маскаа угааж, бүрэн цэвэрлэсний дараагаар хүйтэн усаар шавших нь зүйтэй. Энэ нь амарсан арьсыг тань хурдан хугацаанд сэргээхийн хажуугаар хуурайшихаас хамгаалдаг давуу талтай юм.
Элэгний өвчний үед өндөг идэхээс татгалзаарай
Өндөг нь хүний бие махбодид хялбар сайн шингэдэг учир эмчилгээний, сувилалын, хүүхдийн хоолонд өргөн хэрэглэдэг. Нэг ширхэг өндөг нь 250 гр махтай тэнцдэг байна. Бүх төрлийн өндөгнөөс өргөн хэрэглэдэг бөгөөд тэжээллэг нь тахианы өндөг юм.

Өндгийг хэрэглэх: -Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөр нэгээс илүүгүй, насанд хүрсэн хүн хоёроос илүүгүй өндөг хэрэглэвэл зохино.
-Цус багадалт, мэдрэлийн системийн өвчин, ходоодны өрөвсөл, бөөрний өрөвсөлт өвчний үед өндийг нэмүү хэрэглэхийг зөвшөөрдөг.
-Элэгний өвчин болон тархины судас хатуурах өвчний үед өндөгнөөс хэрэглээг хязгаарладаг.
-Сульдаа анеми /цус багадалт/ өвчний үед өндөгний хальс ашигтай. Ер нь өндөгний хальсийг бүтэц нь яс шүдний бүтэцтэй маш адил бөгөөд чөмөг төлжихөд хэрэгтэй. Өндөгний хальсийг жижиглэж хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй. Ялангуяа бага насны хүүхдэд нэг настайгаас эхлэж тахианы өндөгний хальсийг өгвөл яс бүрэлдэх процесс илүү эрчимтэй явагдаж, кальци биед саадгүй шингэдэг.
Зоосны хэмжээтэй өндөг
Хятадын Хэбэй мужийн Хандан хотын тахиа нэг юанийн зоостой адил хэмжээтэй жижигхэн өндөг гаргажээ.
Ингэснээр энэхүү өндөгийг Гиннессийн амжилтын номонд дэлхийн хамгийн жижиг өндөгөөр бүртгүүлэх хүсэлтийг холбогдох газар илгээсэн байна. 2.1 см урт энэ өндөг нь өмнө бүртгэгдсэн өндөгнөөс ялимгүй л жижиг аж.


Өндөг
Өндөгийг бодибилдэрүүд өдөр тутам хүнсэндээ хэрэглэх ёстойгоос гадна тэр нь эрдэс бодисоор баялаг протейн агууллагч хүнс юм. Үүнээс гадна өндөгийг төмстэй шарж омлет маягаар, эсвэл чанасан өндөгийг соустай хольж идэх буюу сонгино улаан лоольтой хамт шарж идэх гээд олон янзаар хүнсэндээ хэрэглэх боломжтой. Бараг бүх төрлийн амьдралын хэв маягтай хүмүүст тохирхоос гадна олон төрлийн цардуултай хүнсний бүтээгдэхүүнтэй ч гэсэн сайн зохицдог.
Өндөгний шар маш сайн шингэдэг. Иймд хэрэв таны бие организм уургийн дутагдалтай байгаа бол өдрийн цэсэндээ заавал өндөг оруулах хэрэгтэй.
Өндгөнд А, D, E болон B-гийн төрлийн аминдэмүүд, эрдэс бодис байдаг.
Хоёр хоногт нэг ширхэг өндөг идэхэд биед тустай. Харин ахимаг настай бол долоо хоногт нэг ширхэгийг идэхэд хангалттай.

Өндөг нь их хэмжээний холестерин агуулдаг. Гэхдээ олон удаагийн судалгаагаар өндөг идсэний дараа цусан дахь холестериний хэмжээ бараг нэмэгдээгүй болох нь тогтоогдсон байна.
Өндөг нь маш сайн чанарын протейны эх үүсвэр байхаас гадна витамин A, E, K, B12, рибофлавин буюу В2 амин дэм, фолийн хүчлээр баялаг. Мөн өндөг нь төмөр, цинк болон калий-аар баялаг бөгөөд хамгийн гол чухал 8 амины хүчлийг дотроо агуулдаг байна.
Гэхдээ өндөгний шар дах тосны агуулга өндөр байдаг тул хүмүүс ам муутай байдаг. Дунджаар өндөгний шард 5 гр тос байдгийн 1,6 гр нь ханасан тос байдаг байна. Бодибилдеруудэд ургамалын гаралтай тосуудыг тулгуу хэрэглэж, ханасан тосыг энерги авч, эрүүл мэндээ сайжруулах үүднээс хэрэглэх ёстой. Харин өндөг нь тэрхүү тосны хамгийн сайн эх сурвалж юм.
Ханасан тосны тухай нэмж хэлэхэд FDA (АНУ-ын Хоол хүнс, эм тарианы асуудлыг хариуцсан алба) нь хүний нэг өдрийн 2,000 илчлэг/калори бүхий хоол хүнсний 20 гр нь ханасан тос байж болно гэсэн байна. Өдөрт 3,000-4,000-ийн илчлэг шаардагддаг бодибилдингээр нухацтай хичээллэдэг хүмүүст мэдээж энэ хэмжээ нь бүүр илүү, 30-40 гр бүүр тэрнээс ч өндөр байж болдог байна.
Өдөрт 4 өндөр идлээ гэхэд өдөрт хэрэглэх ёстой 20 гр ханасан тосны зөвхөн 6,4 гр нь болдог байна. Тэгэхлээр бодибилдерүүд маань өндөгнөөс зайлсхийх хэрэггүй байх нь.
Бодибилдерүүд өндөгийг хэрэглэх нь
Бодибилдерүүд өдөрт 4 экстра том өндөг идснээр өөрсдийн протейны хэрэгцээгээг хангана. Өндөгийг олон янзаар бэлдэж болно. Харин би өөрөө бага хугацаанд хурдан болдогоор нь чанаж идэх дуртай.
4 экстра том өндөгт 28 гр протеин, дөнгөж 8гр тос байдаг хэдий ч витамин D, A, төмөр, калий, витамин В-ийн төрлүүд г.м. амин дэмээр баялаг.
Түүнчлэн өндөгт хүний эрүүл мэндэд ашигтай өөр хэдэн давуу тал бий. Тэр хүний тархины эсийг сэргээгч, дотор халууныг буруулагч хлор-оор баялаг. Мөн хлор нь амьсгалын замын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.
Үнээс гадна өндөг нь холестролын хэмжээг багасгаж, липид-ыг(бүх эсэнд ордог) сайжруулдаг байна. Тийм ээ, өндөг нь холестролыг хэмжээг сайжруулдаг. Тэгэхлээр бодибилдерүүд өндөгний зөвхөн цагааныг идэх шаардлага байхгүй юм байна.
Стеройд хэрэглэгчид харин липидээ аль болохоор бага байлгах хэрэгтэй байдаг. Тийм болохоор тэд өөрсөд нь сөрөгөөр нөлөөлөх бүх юмыг хэрэглэхгүй байхыг чармайдаг. Ингэснээр хүндийг өргөгчдийн дунд өндөгний шарыг “муу” гэж нэрлэх гол шалтгаан нь болсон байна.
Тэгэхлээр өндөгийг тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайн байх нь. Харин стеройд хэрэглэдэг хүндийг өргөгчид бусад бодибилдерүүдээс хавгүй их хоол иддэг тул аль болох бага ханасан тос агуулсан протейнаар баялаг хоол ундны зүйл хэрэглэхийг хичээдэг.
Өдөр тутмын хоолныхоо хэргэлээнд 4 өндөг нэм. Өндөг нь протеины чухал эх сурвалж байхаас гадна таны идэж болох хамгийн эрүүл хоол хүсний нэг юм аа.
0 Сэтгэгдэл NO: