/ Өөрийгөө танин мэдэх нь /

ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ НЬ

Бодож эрэгцүүлэх, эрэгцүүлэн дүгнэх, түүнээс шинжилгээ хийх, хийсэн шинжилгээгээ ажиглах, таамаглал болгох, худал үнэнийг туйлын биш утгаар нь ойлгох... Энгийн нүдээр хараад мэдчих амархан зүйлийг шинжлэх ухаан хамгийн ойлгомжгүй томьёоллоор илэрхийлдэг.
Түүний нэгэн адилаар хийсэн болон хийх гэсэн үйлдлээ дүгнэж цэгнэх нь шинжлэх ухаанаар оролддог, өөрийнхөө нэгэн хэсгийн түүнд зориулж байгаа бүх хүнд хамаатай. Шинжлэх ухаан : шинжлэх ухаан болохынхоо хувьд судлагдагдахуун буюу судлах зүйл, онол, арга зүй, судалгааны аргатай байхыг шаарддаг.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан философийн асар том модноос салаалан мөчир болж өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны арга, онолтой болохын зэрэгцээ социологийн шинжлэх ухаанаас ялгарах өвөрмөц арга /ӨӨРИЙГӨӨ АЖИГЛАХ - ИНТРОСПЕКЦИ/-ийг судлаачид 18 дугаар зууны үед их хэрэглэдэг байсан нь нууц биш юм.
МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ гэдэг хичээл сэтгэл судлалын мэргэжлийг сонгосон бүх оюутнуудад ордог хэцүү бөгөөд хэцүү лекц байсан юм / хэцүү гэж хэлэхийн учир яаж ч хичээгээд ойлгодоггүй, өөрийгөө тэнэг юу уу гэж бодоход хүргэдэг хичээл байлаа/. Хийх зүйл маань ойлгомжгүй, даалгавар нь хүнд, заримдаа багшийн юу хэлээд, яриад байгааг нэхэн ухах нь төвөгтэй байдаг байлаа. Зарим нэгэн жишээ болон түүхийг ойлгох гэж манай ангийхан дор бүрнээ хичээдэг байсансан. Түүн дотроос миний ой тогтоолтонд одоо ч гэсэн тодоос тод байдаг зүйл бол ИНТРОСПЕКЦийн арга юм.
Ямар нэгэн зүйлийг хийхдээ, хийж байхдаа, хийснийхээ дараа, хүмүүстэй ярьж байхдаа сэтгэл судлаач гэлтгүй хүн бүр энэ аргыг хэрэглэж болно. Өөрийгөө ажигласнаар сэтгэцийг бүхэлд нь болоод өөрийн зан үйлээ мэдэж болно гэж үздэг хандлага, арга зүй байсан билээ.
Судалгааны арга тоймтой болж ирэх цагт энэ аргыг тийм ч чухал бус мөн сувьектив хандлага ихтэй гэж судлаачид үзэх болсон ч энэ аргыг өөрийгөө танин мэдэхийг хүсэгчид ашигласаар байна. Миний бодлоор эмпирик түвшинд итроспекцийг хийх нь буруудаад байх зүйлгүй бөгөөд хамгийн чухал нь өдөр тутмын тэмдэглэл юм. Хийсэн тэмдэглэлдээ дахин анализ хийж үзэхэд та энэ аргыг эд шидийг үзнэ гэж итгэж байна.
Бид сүүлийн үед өөрийгөө танин мэд гэж эргэн тойрныхондоо хэлэх болжээ. Гэхдээ хэрхэн, яаж гэдэгт хэн ч хариу хэлдэггүй шүү дээ. Өөрийгөө танин мэдэж болох энэ аргыг туршаад үзээрэй. Зөвхөн сайн, сул талаа нээлээ, оллоо гээд хүн өөрийгөө таньж байгаа хэлбэр огтоос биш билээ.
Харин ямар нөхцөлд өөрөөсөө юу илэрч, юуг илүүтэйгээр мэдэрхийг хүсдэг, ямар зүйлд тэмүүлдэг, тэрхүү тэмүүлэлдээ хүрэхийн төлөө өдөр бүр юуг шинээр хийж, юуг сурч, хүмүүстэй хэрхэн харилцаж байгаа харилцаандаа ажиглалт хийгээд үзээрэй.
Хүн төрлөхтний хоёр хувь нь л өөрийгөө танин мэдэж өөрийгөө нээсэн байдаг гэсэн судалгааны дүгнэлт байдаг. Тэрхүү хоёр хувьд яагаад та, би, бид байж болохгүй гэж.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0