Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
/ САМ ХОРХОЙ ХҮЙСЭЭ СОЛЬДГИЙН НУУЦ /
Сам хорхой гэдэг нь нэгэн зүйл хүн засаж залаад авахын аргагүй амьтан. Шинжлэх ухаантнууд өнөөг хүртэл сам хорхойн амьдрал дахь дундах зарим гайхаж ханашгүй, хачирхаад баршгүй нууц оньсогыг, тухайлбал хүйсээ сольж эр байснаа эм болчихдогийн учрыг тайлж тайлбарлаж чадахгүй байсаар байна.Сам хорхой богинохон нэг насандаа эх ч болж чаддаг, эцэг ч болж чаддаг байна. Тэд анх гарахдаа "эр бие"-тэй байснаа жилийн дараа "эм бие"-ийг олж бүр амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл энэ хүйсээрээ байдаг ажээ. Жил бүрийн намар, далайн ёроолын эм сам хорхойн биенд өндөгнүүд бий болоод өвөлжингөө түүнийг дотроо хадгалж хавар ирэхэд мөнөөх өндөгнүүдээ шахаж гадагшлуулдаг. Зун болоход эх сам хорхойн хэвэл өехий дээр бүдэг улаавтар толбо цэгүүд бий болох ба эр сам хорхойгоос үүгээрээ ялгарна.
Сам хорхой 4 нас хүртлээ амьдрах шатандаа цөм эм хүйстэй байна. Гэтэл сам хорхойн хүйс солигдох явц чухам юунд түшиглэж явагддаг нь одоо хүртэл тайлагдаагүй нууц оньсого хэвээр байгаа билээ.
ХАД ЧУЛУУН ДОТРООС ГАРЧ ИРДЭГ БАХ МЭЛХИЙН НУУЦ
1835 онд Лондонгоос Боминью хүртэлх төмөр зам барих үеэр Кефентерийн замын хэсгийг барьж байсан ажилчид нэг улаавтар хадыг өргөж ачааны машин дээр гаргах гээд хадыг санаандгүй газарт унагаж хагалжээ. Энэ үеэр хүмүүс мөнөөх хад дотроо хөндий байсныг үзтэл хадны хөндийгээс гэнэт нэг амьд бах мэлхий үсэрч гарж иржээ. Энэхүү бах мэлхий хадны хөндийгөөс гарч ирэхдээ шаргалдуу бараан өнгөтэй байснаа агаарт гараад 10 минут хүрэхгүй хугацаанд тэр аяараа хар өнгөтэй болж хувирчээ. Тэгээд тэр мөнөөх бах 4 хоноод үхжээ.
1865 онд Английн Дуан дүүргийн Хартфу-д усан сувгийн систем барьж байтал газрын гадаргаас 25 метрийн гүнээс гаргасан нэг саарал хад дотроос нэг амьд бах мэлхий гаргатал тухайн газрын газар зүйч эрдэмтэн Тейл энэ хадан чулуулгийн давхарга нь барагцаалбал 6000 жилийн өмнө үүсч бий болсон гэж тогтоосон байна.
Амьтан оршин амьдрахад хоол хүнс, ус агаар хэрэгтэй гэдгийг нийтээрээ мэднэ. Бах мэлхий мэтийн хоёр нутагтан амьтан шавар шавхай дотор өвөл ичээд хэдэн сар идэж уухгүй байж чадна. Гэтэл хэрэв тэднийг ичсэн үед газрын гадаргад хөлдөлт явагдаж, намаг шавар нь чулуужин хад чулуу болж асар урт удаан геологийн он жилүүд өнгөрөхөд тэд тийм удаан амьд байж чаддаг байх нь ээ?
Бах мэлхийг хадгалсан хадан чулуу нь гаднаас харахад маш бөх бат юм шиг боловч хэрэг дээрээ үл мэдэгдэм жижиг нарийн судлуудтай, түүгээр нь ус агаар нэвчдэг байх гэдэг нэг зүйлийн тайлбар ч байдаг. Шохойн чулуу гээд аваад үзэхэд, хуучин хадан давхарга болон шинээр хуралдаж бий болсон нүүрс хүчлийн кальцийн хооронд багагүй судал судас бий болсон байдаг. Хадан чулуун дахь эдгээр судал сүв нь ус агаарыг солилцуулан нэвтрүүлж бах мэлхийг амьд байлгадаг байна.
Гэтэл амьтан амьд байхад дулаан хэрэгтэй, хэдийгээр бах мэлхий мэтийн амьтад өвөл ичихбайдалдорждулааны хэрэгцээ маш ихээр буурдаг ч гэсэн онолын үүднээс авч яривал алин ч байсан хэдэн мянган жил дулаанаа хадгалах арга нэгэнт байхгүй юм. Тэр учраас эдгээр хад чулуун дотроос гарсан бах мэлхийнүүд эцэстээ яаж амь насаа хадгалж байсан хэрэг вэ? Өнөөг хүртэл энэ нь мөн л нэг тайлж тайлбарлахын аргагүй нууц оньсого хэвээр байгаа билээ.
Хавчин сам хорхой
Хавчин сам хорхой нь арван сараалж хөлтөн дотор хамгийн том далайн сам хорхойн төрөл, биеийн гаднаа гялгар ястай, хуягт ялтас нь хатуу зузаан. Хоёр эврийнхээ хажууд шөвгөн өргөстэй, хэвэл талдаа заримдаа өргөстэй байна. Толгойн хуягтаа нүдтэйгээс гадна, нүдэн дээрээ болон нүднийхээ хойд талд нарийн шовх өргөстэй, өөр өргөс шүд гэхээр юм байхгүй.
Тайлбар: Хосмолжин сам хорхой
Хосмолжин сам хорхой нь далайн самд орно, дэлхий дээр нийт 28 төрөл зүйл байх агаад Хятадад харин 10 төрөл зүйл байдаг. Хосмолжин сам хорхой нь гүний сээр нуруугүй бичил амьтдаар хооллоно, заримдаа бас хөвмөл амьтдыг барьж иддэг. Хосмолжин сам хорхойн үржлийн чадвар маш өндөр, далай тэнгисийн гол чухал бүтээгдэхүүний нэг юм.
0 Сэтгэгдэл NO: