Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Тархины тураал
Өнөөдөр Баабар.нэт орж уншин суутал ийм нэг бичлэгийг сэтгэгдэлүүд дотор blogmn@yahoo.com гэсэн хэрэглэгч оруулжээ. Уншиж үзээд гашуун боловч үнэхээр үнэн үгүүдэд нь дотор харанхуйлах шиг болсон тул хойшид санагтун гээд энд хадгалж орхив.Яг хаана анх нийтлэгдсэн зэргийг сайн мэдэхгүй боловч зохиолгчийн нэрийнх нь хамт бол хулгай биш хэмээн тооцохгүй гэж мунхаглаад ийнхүү бүдүүн зүрх гаргав.
КИМYРА АЯАКО

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн. Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу? Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг. Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.
Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ.
Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу. Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа. Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий.
Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий.
Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм. Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл. Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна.
Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий.
Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг.
Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална. Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ.
Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй. «Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна.
Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн. Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ. «Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно.
Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан. Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо.
Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий. Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг. Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна.
Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй.
Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
КИМYРА АЯАКО
Хувийн зүгээс нэмэхэд
--------------------------------------
Тэртээд дундад зууны үеэст монгол хүмүүн нь нийтээр өнөөгийнх адил арай ч ийм "ухамсарын доройтолд" ороогүй байсан гэж би хувьдаа үздэг бөгөөд түүхийн аливаа бичгүүдэд ч монголын хатуу бат сахилга бат болон хувь хүний "би" үзлээс хамтын ашгийг эрхэмлэдэг байсан эдүүгээ түүх л болж дээ.
Гэвч "уулын мод урттай богинотой" нь тул өөрийн танил хүмүүс дотор маань үнэнхүү "гэгээрсэн" хүмүүс олонтой бөгөөд тэдний нөлөө, суртал зэрэг нь бид мэтэд сайнаар нөлөөлдөг тул удахгүй манай цөөхөн Монголчууд маань Япончуудын адил шудрага, хүмүүнлэг ёс суртахууныг дээдлэдэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү тэрхүү "оюун, сэтгэлгээний хувьсгал" аль цаг үед болохыг "Балхжав" гуай бид хоёр таашгүймаа.
Мунхаг миний л мэдэхийн ардын дунд маань
"Эрхэм баян эрдэм ном,
Удаах баян эрүүл мэнд,
Гутгаар баян үр хүүхэд,
Адгийн баян эд хөрөнгө" гэсэн сургааль үг байсан бөгөөд эдүгэйгийн хүүхэд залуус тэр бүр "мэддэггүй нь" харамсалтай.
----------------------------------------------------------------
“Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн монголын маань нэг сайхан зүйр цэцэн үг бий. Кимура Аяако гуай Монголыг үнэхээр тархины тураалд оруулсан гэж үү?
$IMAGE1$
Монгол улс маань тархины тураалтай, Японтой зүйрлэж болохгүй байж болно гэхдээ пэлхийн талыг эзэлж байлдан дагуулсан агуу их үйлсийн Эзэн Чингис хааны маань оюун бодол өнөө үе хүртэл тонгол түмэнд таань байдаг гэдгийг энд хатуу тэмдэглэмээр байна. Монгол улс түүхэн цаг үеийн хувьд дэлхийн тавцанд өөрийн гэсэн байр суурь нэр хүндээ хадгалж ирсэн. Түүний тод жишээ нь 1939 онд Халх голын дайнд оролцож ялалт байгуулсан, мөн 1945 онд Германы эсрэг чөлөөлөх дайнд шууд хөндлөнгөөс оролцож ялалт байгуулан улмаар тусгаар тогтнолоо улам бэхжүүлсээр 1951 оноос тэмцэлдэн, 1962 оны 10 сарын 24 нд НҮБ-д элссэн яюдал байв.
Мөн 1963 онд хятад улстай албан ёсны хилийн гэрээг тогтоосноор Монгол улсын хил хязгаарын аюулгүй байдал улам нэмэгдсээр ирсэн. Дээрхи дурьдсанаар Японы эсрэг Халх голын дайнд Монгол улс түүхэн ач холбогдолтой гавьяа байгуулсан. Гэхдээ Монголын японтой яаж зүйрлэх билээ дээ. Тухайн үеийн монголын гадаад бодлого болоод хар хайрцагны бодлоготой холбоотой байх.
Японд ч түүхэн үеийн алдаа дутагдал олон бий шүү. Гэхдээ Монгол улстай зүйрлэх, зэрэгцүүлэх хэрэггүй байхаа. Үндсэндээ дэлхийн хөгжлийн хувьд сүүлийн хагас зуунд хөгжөөд байгаа болохоос өмнө нь япон өөрсдөө тархины тураалд орсон байж цаг хугацаа өнгөрсөн. Тухайлбал: Самурай үед дэлхийд сэлэмээр тулалдаж байхад удалгүй одоогийн америк болон европын орнууд их бууг дайн тулаандаа ашиглаж байсан. Мөн Японд их бууг хэрэгтэй юм байна гэж их буу бүтээж байх хооронд бусад хөгжингүй орнууд танк, алсын тусгалтай пуужин гэх зэрэг хүнд механизмын зэвсэгтэй болсон байсан. Энэ нь надад Япон улс түүхийн тухайн үед зэвсэглэлийн тархины тураалд орж байсан гэсэн ойлголтыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл зэр зэвсэглэлийн хоцролд орсон, үүнээсээ улбаалаад дайнд ялагдсан.
Мөн Япон улс одоо бидэнд танк, пуужин хэрэгтэй юм байна гэж эдгээр зэвсэглэлд анхаарлаа хандуулж байхад Америк цөмийн зэвсэгтэй болсон. Эндээс бас л Японы хоцрогдол ажиглагдаж байна. Үүний хор уршигаар 1945 онд Японы Хиросима болон Нагасаки мужид цөмийн зэвсэг хаясан, олон хохирол амссан, дэлхийн түүхэнд анх удаа цөмийн зэвсэгт өртсөн орон болсон. Гэхдээ япончууд шантарч бууж өгсөн өгөөгүй нь зөв.
Өнөө хүртэл япон хөдөлмөрлсөөр байна. Түүгээрээ ч дэлхийн эдийн засагт өөрийн байр сууриа хүчтэй мэдрүүлэж байна. Япончууд хүнээс юм гүйхаас ичдэг гэдэг. Үүнд үл зөвшөөрөх хүн олон байхаа. Япончууд их зальтай гуйхаас илүү энэ хүнээс яавал өөрийнхөө ашиг сонирхлоо хадгалах уу, яавал ашиг хонжоо олох уу гэж л боддог юм байна. Нүд рүү нь шууд эгц гарахгүй бөхийсөөр байгаад дуусна. Зарим судлачид Монгол улстай Япон маш ир хөрөнгө оруулалт хийдэг, зээл тусламж маш ихээр олгодог, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэдэг, гэхдээ арай Монгол улсаас жаахан ч болов уу газар нутаг салгах гэсний дүр байж болох байх гэж тайлбарладаг. Гэхдээ Япон улс Монголоос газар нутаг гуйгаагүй ч гэсэн хөрөнгө оруулалт тэр өчнөөн төсөл хөтөлбөрийн хариуг авч байгаа нь эргэлзэхгүй байна. Үүнд Монгол улсын нууц байх учир би сөхмөөргүй байна.
Энд бас японы Монголтой зүйрлэн зэрэгцүүлж яаж болох билээдээ. Япончууд монголтой харилцахаар яагаад сэтгэл сэвтэнэ гэж, учир нь монголчууд тухайн харилцаж байх хүнийг магтдаггүй учраас тэд сэтгэл дундуур байдаг. Япончууд магтуулах их дуртай, магтуулахыг л хүсдэг болохоор л тэд ихэнхдээ хрилцаанд магтаалын үг эрж хайдаг. Монголын алдаа дутагдал байгааг би хүлээн зөвшөөрдөг. Төрийн тогтолцооны бодлого, хууль тогтоомж мөрдөгдөхгүй байж болно. Гэхдээ монгол улс маань 1990 онд Ардчилсан хөдөлгөөнийг пайн байлдаагүй, цус урсгалгүй, тайван замаар шийдвэрлэж шилжиж чадсанаар дэлхийд энх тайвныг эрхэмлэж ардчилсан орон гэдгээ батлан харуулсан.
Дөнгөж ардчилалын нүүрийг үзээд 20 жил болж байна. Төрийн тогтолцоонд ч өөрчлөлт оруулсан, чөлөөт зах зээлд шилэиэ гадаад харилцаа, өргөжиж тэлсэн. Гэсэн хэдий ч аливаа улс оронд зовлон байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр Япон орон ч гэсэн газар нутгаасаа болоод зовлонд автсан байгаа, усан живлээ, сүйрлээ гээд, ер нь монголоос япон улс суралцах зүйл ч байна Японоос, Монгол улс суралцах зүйл ч байна.
Тиймээс харилцан адилгүй хөгжлийн үе шатуудаас шалтгаалан бие даасан зарим ёс заншлын өв уламжлал хоёр орны хувьд эсрэг тэсрэг байдаг.
Монголоос Японд мэргэжлийн сумо дэвжээнд Монголчуудын бахдам сайхан амжилтыг энд дурдах хэрэгтэй, сумогийн түүхэнд олон төрлийн мэх, арга залийн бүгд монгол бөхийн брэнд болохоор япончууд монгол орноос сумо бөхөд дуртай элсүүлж авдаг. Япончуудын ойлголтоор сумо зөвхөн барьж аваад түрж гаргадаг гэж ойлгодог. Тиймээс монголын мэхэнд япончууд суралцах хэрэгтэй, сумогийн тархины тураалаа зөвхөн монгол мэхээр л дийлэнэ шүү дээ.
Эцэст нь хэлэхэд Төв Азийн цээжинд оршиж буй өргөн, удам Монгол нутаг маань мөнх тэнгэрийн хүчин дор үүрд мандан бадарч, мөнх орших болтугай.
Хүний Хөгжлийн “Ухааны Ундраа” төвийн
Суралцагч: Б.СЕРИКБОЛ
Тархины тураал - 2
Францад амьдардаг Монгол эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэл өмнө нь сайтууд дээр тавигдаж байсан бөгөөд энэ удаа үүнийг “Тархины тураал -2” нэртэйгээр та бүхэнд дахин хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулгад ямар ч өөрчлөлт хийгээгүй болно.
Нутгаасаа гараад одоо бараг 15 жил болжээ би. Анх оюутан болон гараад хэлний курсээс доктор болтол тулалдан яваад одоо л нэг нутаг буцая гэж бодтол заяаны хань зам дээр гээч амдралын хуулиар эмэгтэй хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрласан нэгэн франц залуутай танилцсан маань гадаад оронд тушигдах шалтгаан болжээ. Жил болгон би ирж бага хугацаанд аахилтлаа ажиллаад буцдаг болохоор Монголын нийгмийн өдөр тутмын амьдралд нэг их уусаж амжилгүй буцдаг юм.
Хэдийгээр би Франц улсад улс төрийн ухааны доктор болтлоо суралцаж, Монгол болон дэлхийд болж буй үйл явдал, өсөлт хөгжилтийг дүгнэх чадвартай болсон боловч эдүгээ надад Монголын улс төрд орох ямарч сонирхол алга, ямарч улс төрч, намуудыг шүүмжлэх хүсэл ч бүүр алга. Харин нэг хэлэх юм байна.
Юу гэвэл Монгол хүний нийт нийгмийнх нь ухаан, ухамсрын доройтол? Гадны хүн бол та нар Монгол Чингисийн удам, агуу түүхт ард түмэн гэх мэтчилэн өнгөц онгироогоод цааанаа бол шал өөр дүгнэлттэй яваад өгдөг улс шүү ?
Тэдгээр гадаадынханд ядуу буурай орныг ядарсан дээр нь тавлаж шүүмжлэх сонирхол бол байхгүй. Монголчуудын тархины тураал хэмээх хатуу боловч үнэн үгтэй өгүүллийг хэдэн жилийн өмөн нэг япон бүсгүй бичснийг би сайн санаж байна.
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй
Цаас хэдий нимгэнч чичихээс наашгүй гэдэг ардын маань цэцэн үг бий.
Нэг орой би хэсэг найзуудтайгаа явж байгаад Франц ресторанд орж оройн хоол идэх үеэр Монголд амьдраад 4 жил болсон нэг франц залуу бүсгүйтэй хэдэн үг солих бололцоо гарав. Жирийн сайхан ярилцаж суугаад би тэр охиноос чамд Монголд амьдрахад хэцүү биш үү? Чи бол өндөр хөгжилтэй цаг агаар тааламжтай, тайван амгалан амьдралтай, баян орон Францаас ирсэн хүн шүү дээ гэлээ.
Эхлээд тэр охин өө сайхан, сайхан ард түмэн байгаль нь гоё гэх мэт франц хүний боловсон ёсоор манж хариулт хэлж буйг би олон жил францад амьдарсан, ямар ч франц хүний юу хэлэх гээд буйг нь мэддэг болсон хүн тул чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд гаргалаа.
Юу нь ч таалагдахгүй муухай санагдсан бол энэ бяцхан охин 4 жил манайд амьдрахгүй байсан нь мэдээж. Гэвч гадны олон улсуудад яваад үзчихсэн, хар багаасаа олон түмэнтэй харьцаад сурчихсан байдаг францын эдүгээгийн залууст Монгол орны өнөөгийн дүр зураг тод харагддаг нь мэдээж. Тэгээд би тэр охинд хэллээ:
- Чи надаас санаа зовох хэрэггүй. Би олон жил танайд амьдарсан. Өөрөө ч олон газраар явсан. Францад ч надад шүүмжилмээр зүйл олон байдаг. Чамд шүүмжлэлтэй хэцүү санагддаг олон зүйлс байгаа.
Би Монгол хүний бардам зангаар дургүйцэж хүлээж авахгүй. Чи надаас айлтгүй хэлж болно шүү гэлээ.
Тэр оxин эелдэг инээмсэглэж хэсэг хугацаанд эргэлзэж байснаа надад ярьж гарлаа.
Монголын эртний түүх, археологи, угсаатны зүйл судлалд үнэхээр гүн орж амтыг нь авч чадсан энэ 25тай залуу охин улам цаашаа үргэлжлүүлэн судлах сонирхолтой гэнэ. Энэ эрч хүчээрээ явбал Монгол судлалын түүхэнд үлдэх том эрдэмтэн болох нь ойлгомжтой.
Гэвч Монголд удвал Монголчууд шиг догшин ширүүн, хоорондоо ярилцахаасаа илүү хэрэлдэхээ урд болгодог, уурын мунхагт автсан, гоё ганган дэмий хоосон хувцас хунар брэнд мэтийг сонирхдог, цаг нөгцөөсөн дэмий хошин шог үзэж ихэнх цагаа бардаг, бусад хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлж доромжлохоо юман чинээ боддоггүй, өөрийгөө хөгжүүлье гэж залуус нь боддог ч тэр нь англи хэл, компьютерийн мэдлэг төдийнхнөөр хязгаарлагддаг, ийм орчинд өөрийн мэдэлгүй уусч ороод ийм болчих болвуу гэж их айдаг гэнэ.
Маш зөв дүгнэсэн энэ охины үгсийг би нэг ч үг хэлэлгүй дуустал нь толгой дохиж сонслоо.
Үнэхээр ч одоо Монголын нийгмийг хэдхэн үгэнд багтаагаад дүгнэх хэцүү боловч манайхан бас өөрсдөдөө зөв дүгнэлт хийх цаг болсон байна. Ерөнхийд нь ажиглаад байхад Улаанбаатарчуудаар толгойлуулсан Монголчууд өнөөдөр түүх соёлоо дээдлэе, Чингис хаанаараа бахархая хэмээн дэмий дуулж бүжиглэдэг, Оюутолгой, Тавантолгой уул уурхайгаас хувьцаа аваад баяжина гэсэн их хүлээлтэнд орсон, төр засгийн толгойд буй хэдэн дарга нар улс төрчдөд үнэн сэтгэлээсээ дургүй, төр засаг нь ч авилгачдаасаа болоод ард түмэндээ ямарч нэр хүнд гэж үгүй болсон.
Өдөр тутмын амьдрал нь асар их стресс, залхалт, уур уцаар, ядаргаа, хальшралт дунд явагддаг, тэр их стрессээсээ холдох гэж элдэв продакшны мөнгө олох зорилготой тэнэг юм уу гэмээр тоглолт, чанар муутай элдэв кино, телевизийн янз бүрийн шоу_ нэвтрүүлэг үздэг, жаахан мөнгө олмогцоо бие биендээ зиндаархах гээд үзчихдэг. Гэхдээ энэ бол яахав ганц Монголын биш гутралд орсон ядарсан нийгмийн түгээмэл дүр төрх.
Үнэнийг хэлсэн хүнд хүн өстэй
Үхэр алсан хүнд нохой өстэй гэж үг бий.
Гэвч өнөөдөр Монгол залуус бид хичнээн жил үүх түүх гэж өөрсдийгөө магтуулах гэж аль өнгөрсөн баларсан 13-р зууныг одоо гаргаж ирж хэдэн биесээ хуурах вэ?
Бид хамаг бардамнал зангаа хажуудаа тавиад, өөрсдийгөө өмөөрөх гэж үзчихдэгээ болиод яг үнэн зүйлтэй хэцүү ч гэсэн нүүр тулгараад бодох цаг болжээ.
Өнөөдөр манай нийгэмд , бид бүхэнд магтаалаас илүү, шүүмжлэл нь хэрэгтэй юм шиг санагдана.
Улс төрчид, төр засаг болон бусдыг шүүмжлэх их амархан шүү дээ?
Гэвч өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж өөрийнхөө үл бүтэх хэвшсэн заншлаасаа сална гэдэг бол хамгийн хэцүү.
Дундговь аймгийн нутагт Их газрын чулуу хэмээх өвөрмөц тогтоцтой дэлхийд ховор сайхан газар бий. Түүнийг тэндхийн дарга нар нь задгай театр байгуулж байгаа нь энэ гээд битүү цементлээд хаячихжээ. Дам сонсвол энэ гэнэн тэнгийн том жишээ болсон ажиллагаанд аймгаас 90 сая цаас зарцуулсан гэнэ. Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?
Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийндараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.
Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандуудыг сэргээх хөрөнгө мөнгө Монголын эрх баригчдад алга гэнээ?
Учир нь монголын сонгогчид гарт баригдаж, нүдэнд харагдахгүй юм хийсэн хүнийг үл ойшоох ба өөрт нь долигнож, элдэв цаас, одон медалиуд, баярын бичиг энэ сэлтийг замбараагүй тарааж энд тэндхийн элдэв овоо гүвээний найр наадам хийж, архи тараасан хүнд ялангуяа хөдөөнийхөн хөөрхий минь их хууртана. Үнэндээ бол хөөрхий тэр сонгогч нар эд нарын аль нь ч адилхан дөө гэж боддог нь бодит байдал билээ.
Сонгогчид нь ч сонгогдогчид нь ч хэдэн жилийн туршид ийм утгагүй орооцолдоонд орох вэ? Утгагүй сонгууль гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч манай монголчууд жинхэнэ сайн хүн мундаг удирдагч байвал саналаа өгөхөд бэлэн байна аа.
Энэ бол 1-рт ухаарч буйн шинж, 2-рт одоогийн эрх баригчдад илт дургүйцэж буйн шинж, 3-рт нийгэмд асар их дургүйцэл үүсэний том гэрч гэдгийг Монголчууд аль аль талдаа мэддэг хэрнээ хөөрхийс яалтай ч билээ?
Ус гол горхи минь ширгэлээ амьдрах нутаг гишгэх газаргүй боллоо гээд хөдөөний хэдэн малчид ирж Улаанбаатарт жагссан ч Улаанбаатарчууд тэднийг нохой хуцсан чинээ тоосонгүй дээ.
Иргэний нийгэм идэвхгүй байгаа юм биш, харин ч гайхмаар өндөр хурдацтай хөгжиж байгааг нь дээр хэлснээр бүүр гайхал төрүүлмээр.
Үнэхээр ч амьдрах орчин, уух ус, амьсгалах агаар нь арай ч дээ гэмээр алт олборлогчдын шуналд сүйдэж буйг Улаанбаатарчууд мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонсож үзэхээс ч хальширдаг нь харамсалтай нь үнэн юм.
Ерөнхийлөгч Элбэгдоржийн Америкийн нэрт нэгэн улс төрийн сэтгүүлд нийтлүүлсэн богино нийтлэл “Монголчууд Тунист ямар хичээл зааж чадах вэ?" гэсэн нэртэй энэ өгүүлэгийг уншаад би бас сонин байдалд орлоо.
Ухаантай гэхээс илүү, хэтэрхий гэнэн байна даа хэмээх сэтгэгдэл уншигчдад төрүүлэх энэхүү нийтлэлийн гол утга нь хувьсгал хийх амархаан, хувьсгалын дараа юу болох вэ? гэдгээс болгоомжил гэсэн утгатай аж. Араб ертөнцийн түүхэнд үлдэх энэ том ардчиллалын давалгааныг анх зориглож хийсэн тунис залуус өнөөдөр Монголчуудад хичээл заанав гэхээс өнөөгийн Монголын эрх баригч нар тэр зоригт залууст хичээл заана гэж байхгүй нь тодорхой.
Энхбаярыг эсэргүүцэж саналаа Элбэгдоржид өгсөн Монголчуудад харамсалтай нь өөр сонголт байсангүй. Уран үгтэй, өөрийгөө хүнд маш сайн тайлбарлаж ойлгуулж чадах чадвартай энэ хүнийг анх Монголчууд сонгохдоо элдэв хэрүүл, шуугианаас зайгаа барьж Америкд сурч хэдэн жил юм мэдэж сурч чадсан улс төрийн хүн Монголд юм хийх болов уу гэж бодсон боловч энэ найдвар нь мухардалд орсон байна.
Монголд нэг гайхмаар үзэгдлүүдийг нэг гэвэл иргэний нийгмийн идэвхжилт юм. Аз жаргалтай өөрсдийгөө болгоод яваад байгаа хүмүүсийн нийгмийн идэвхжил сул байдаг, харин дургүйцэл , өс хонзонгоороо нэгдсэн хүмүүсийн тэмцэл нэгдмэл байдаг. Үнэхээр ч дургүйцэл, үл итгэх байдал улс төрөөс залхагдсдын тоо өдрөөс өдөрт Монголд нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ УБ-т залуусын олон клубууд нээгдэж хоорондоо уулзалдаж, санал бодлоо солилцдог нь үнэхээр бахархмаар аж.
Жирйин ажилтай 10 залуу гэр бүлээ дагуулаад өнчин хүүхдийн цэцэрлэгт очиж хүүхдүүдийг нэг өдөр баярлуулсан, эцэг эхийн гар дээр энэрэл авч үзээгүй тэр хүүхдүүдийг нэг ч гэсэн минут тэвэрч хайрласан жишээ, залуу бүсгүйчүүд хоорондоо нэгдэж АНУ-н нэрт зохиолч Eve Ensler-н Үтрээний хүүрнэл зохиолын жүжгийг Монгол хэл дээр тавьж олсон орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр хүчирхийллийн эсрэг санд хандивласан энэ охидуудаар энэ залуусаар би бахархлаа.
0 Сэтгэгдэл NO: