/ Улс орнуудын нэр сонин шүү. /

Даяаршлагдах гэж дэнжигнэж яваа дэлхийн улс гүрнүүд нэг л биш ээ. 40 жил улсаа захирсан М.Каддафийг цөс нь хөөрсөн ард түмэн нь нухаж байхад, 500 жил оршин тогтносон Бангкок хот усан доогуур гулсан орж байна.

Грек улсаараа дампуурлаа зарласан бол, баян чинээлэг Японы Ерөнхий сайд сарын цалингийнхаа 30 хувийг эх орондоо хандивлаж байх жишээтэй. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сард хар тивийн хамгийн том газар нутагтай Судан өмнөд, хойд хэмээн хоёр хуваагдсанаар өдгөө дэлхий тусгаар тогтносон 228 улс гүрнээс бүрдэх болов.

17.075.400 кв,км газар нутгаараа Орос гүрэн тэргүүлж байхад 0.5 хавтгай дөрвөлжин км газартай Ватикан улсад байнгын оршин суугч нь 82 хүн байх юм. Яриад байвал энэ дэлхий түмэн гайхамшиг, мянган хачин жигтэйгээс бүрэлдэх ажээ. Улс гүрнүүд том, жижиг, баян, хоосноороо өрсөлдөхөөс гадна жигтэй сонин нэр усаараа ч өрсөлдөж л байна. Зарим нэгээс нь болгооно уу.

Пакистан-Бакь ястан,

Киргизстан-Харгис ястан,

Дагестан-Догь ястан,

Хятад-Хядаад,

Солонгос-Сул унгас,

Алжир-Алж ир,

Тайланд- Тайл анд минь,

Малайз-Малаа зайл,

Вьетнам-Батням,

Кувейт-Гөвөөд,

Румын-Үр минь,

Венесуэл-Бие нь сул,

Индонез-Энд байна биз,

Австри- Авс чир,

Герман-Гэр маань,

Тургистан-Түргэн ястан,

Бразил-Бар жил,

Испани-Эс баана,

Япон-Ёоо бооно!

Чиль-Чи л,

Казахстан-Хазгай ястан,

Турк-Төөрөг,

Канад-Ханиад,

Боливе-Болив,

Урагвай-Өөрөө гай,

Перу-Бяруу,

Ангол-Ангал,

Украйна- Ухраана,

Швед-Шивээд,

Беларусь- Балиар ус,

Иран-Эрээн,

Дань- Дайн.

Танзани-Данзаан,

Уганда- Угаана даа,

Португаль-Бор тугал,

Эстони-Эс тооно,

Бирм-Бурмаа,

Орос-Ор суу,

Ирак-Ирэг,

Боствана- Бөөстэй ванн,

Гватемал-Гайтай мал,

Бруней-Буруу нэм,

Молдави- Малд яв,

Нигери-Нэгээрээ,

Ливи- Лойв,

Шинэ Зеланд-Шөнө зэлэнд,

Парагвай-Бараг гай,

Тунис- Дуншаа
гээд дуусахгүй үргэлжилнэ. Ухаад байвал бүгдээрээ л нэг жаахан базаахгүй нэр ус гараад байх янзтай. Харин харийнхан биднийг яажшуухан дууддаг юм бол гээд бодоод үзсэн чинь Монгол-Чингис гэсэн хоёр нэрийг яагаад ч салгаж ойлгох боломжгүй юм байна. Хоёулаа зургаахан үсэгнээс бүтсэн энэ нэрнүүдэд аугаа их учир утга, хүч чадал оршном билээ. Монгол гэдэг нэгэн нэр “Мөнх гал” гэсэн үгнээс үүдэлтэй гэдэг.

Харин Чингис хэмээх нэр нь оройн дээд суут Богд эзэн гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр бид бүхэн “Мөнх гал”-ыг сахисан оройн дээд суут эзэн Чингисийн үр сад байх нь аргагүй юм. Өөрт оногдсон эрхэм нэрээ өргөж явбал бахархал, өеөдүүлж унагаавал гутамшиг буюу.

Швейцари гэдэг нь немецээр “schweitz –намаг” гэсэн утгатай ажээ.

Тэгвэл өөр зарим орнуудын нэр ямар утга агуулдаг бас хаанаас хэрхэн үүссэн талаарх мэдээллийг эндээс уншаарай.



Афганистан - ”Upa-Ghana-Stan” гэсэн үгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.

Албани – уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.

Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй.

Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.

Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр

Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.
Австрали - "үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).

Азербайжан - "галт нутаг"

Багамы - испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай

Бахрейн – арабаар "хоёр тэнгис".

Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн үг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.

Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй.

Бразили – нэгэн модны нэр.

Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн

Буркина-Фасо - "үнэнч хүмүүсийн газар нутаг"

Бурунди – “рунди хэлтэнгүүдийн эх нутаг”

Венгри - "олон арван омгийн нэгдэл".

Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр

Вьетнам - "өмнөдийн газар нутаг".

Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай

Гондурас – испан хэлний "гүн" гэсэн утгатай.

Египет - "Птаха бурханы гэгээн сүм"

Замби – Замбези хэмээх голын нэрнээсм үүсэлтэй.

Зимбабве - "чулуун байшин".

Индия – Инд голыг хүндэтгэн өгсөн хинди нэр

Индонези – грек хэлний “арал” гэсэн үгнээс гаралтай.

Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай.

Тигр болон Евфрат голыг хэлж байна.

Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай.

Исландия - "мөсөн газар нутаг"

Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.

Коста-Рика - "баян эрэг" гэсэн испан үг.

Кувейт - араб хэлний "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.

Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.

Либери - лат. Liber гэдэг нь “эрх чөлөөтэй” гэсэн үг.

Лихтенштейн - "зөөлөн чулуу".

Люксембург - кельт хэлний ”Lucilem” - "бяцхан", герман хэлний ”burg” буюу "шигтгээ” гэсэн үгсээс бүтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.

Малайзи – “мalay-чуудын нутаг”.

Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.

Мальт - финик хэлээр "оромж” гэсэн утгатай.

Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.

Микронези - грекээр "бяцхан арал”.

Намиби – “Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол" гэсэн үг.

Нидерланд – германаар "доод газар".

Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос

Палестин – “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.

Польш - германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.

Сальвадор - "авралт"

Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.

Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".

Сьерра-Леон – “арслангуудын уулс”. Португаль нэр.

Тайланд - тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”

Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.

Филиппин - " Филипп хааны газар нутаг"

Франц - "франкуудын газар нутаг"

Швейцари – немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.

Швед - "Сви (Svea) хүмүүс".

Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.

Эфиоп - лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.

Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зүгийн орон”

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0