Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
/ Жинс нь итали хэлний “женова” гэх үгнээс гаралтай /
Жийнсийг хийдэг матрериалыг “деним” гэнэ.Жийнсийг буддаг сонгодог будгийн “индиго” гэнэ.
Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирсэнээр түүгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Еврпчууд “жейн” мөн “жин” хэмээн нэрлэдэг байжээ.
Дэлхийн II дайны үед жийнс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илүүтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.
1950-иад оны сүлээр Жон Озборн жийнсэн өмдний “битник” хэмээх загварыг гаргасан тэр даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар “битник”-ийг өмсөх хориотой байжээ.
ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын үеэр анх жийнс орж иржээ.
1970-аад онд хиппичүүд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жийнсээр далбаа хийдэг болжээ.
1960-аад онд Луи Ферро жийнсэн хувцасыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бүтээлд жийнс томоохон байр суурь эзэлж эхэлжээ .
0 Сэтгэгдэл NO: