Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Таны утасны дугаар ямар утга илэрхийлдэг вэ?
Бид утасны дугаар авахдаа тоонд нь ач их ачхолбогдол өгдөг. Энэ нь тийм ч хэрэггүй зүйл биш гэнэ. Учир нь утасны дугаарт тооны сонголт маш чухал үүрэгтэй бөгөөд эдгээр тоонууд өөртөө тодорхой энерги агуулж байдаг аж. Ингээд танд өөрийн тань утасны дугаар ямар утга учиртай болохыг тайлбаралья.Ингэхийн тулд та эхлээд өөрийн утасны дугаарын бүх циприйг хооронд нэмэх хэрэгтэй. Ингэхээр мэдээж хоёр оронтой тоо гарга. Энэ хоёр циприйг ахиад л хооронд нэмнэ. Тухайлбал, 99011101гэсэн дугаар байвал 9+9+0+1+1+1+0+1=22гарна.
Дараа 2+2=4 болно. Энэ тоо буюу “4” ципр таны утасны дугаарыг илэрхийлнэ. Одоо тоонуудын утга учрын тайлбарт анхаарал хандуулна уу.
1–Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхтэй, бие даасан, хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.
2 –Энэ дугаар нь ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар
3–Худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
4 –Ямар ч шинэ ажлыг эхлүүлэхэд танд ажил хэрэгч чанар, хөдөлмөрлөх эрч хүчийг бий болоход нөлөөлөх тааламжтай дугаар.
5–Бүх төрлийн харилцаа холбоог тодорхойлогч, нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.
6 –Ямар ч асуудлууд, ялангуяа гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг
7 –Уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Харин гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
8 –Санхүү бизнесийн хүрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нөлөө үзүүлж амжилт дагуулагч дугаар.
9 –Энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд зохимжтой энергийг агуулдаг.
Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь өөр өөр тоо оролцсон буюу тоо давхардаагүй дугаар /350624, эсвэл 98102345/ юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хөгжил дэвшлийг алхам тутамдаа мэдэрнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах үед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг аж.
1 Сэтгэгдэл NO: