Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Тогооч Тэнгис эхнэрээ “хулхиджээ”

Арааны шүлс асгарам амттай сайхан хоол хийдэг тогооч Тэнгисийг Монголд танихгүй хүн үгүй биз. Тэнгис хэдийгээр урлагийн гэр бүлд өссөн хэдий ч багын хоол хийх дуртай, сониуч хүүхэд байсан нь өдгөө олон шавьтай мундаг тогооч болоход нь нөлөөлсөн гэдэг. Тогооч гэхээр л нийтийн хоол бэлтгэдэг нэгэн гэсэн бодлыг өөрчлөхийг хүсдэг тэрээр хоол хийхийг урлаг хэмээн үздэг аж. Тэр дундаа Г.Тэнгисийн бэлтгэж хүргэдэг нэвтрүүлэг шинэлэг содон төдийгүй хийж буй хоолны үнэр үнэртдэггүй нь харамсалтай гэж хэлэх хүн ч цөөнгүй тааралддаг. “Монголын Итали хоолны тогоочдын холбоо”-ны тэргүүн, хувьдаа хэд хэдэн ресторантай, давхар сургалтын төв ажиллуулдаг Тэнгис хайртай бүсгүйтэйгээ гэрлээд найман жил болж байгаа аж. Анх эхнэртэйгээ болзохдоо романтик болзооны мартагдашгүй нэгэн сюрприз болгон оройн зоогийг өөрийн гараар бэлтгэсэн нь эхнэрт нь маш их таалагдсан гэдэг. "Мэдээж өөрийгөө таалагдуулах гэж байгаа юм чинь ганц чаддаг зүйлээрээ татна шүү дээ. Түүнийгээ анх хоолоороо л найрчихсан. Анх сайхан хоол хийж өгсөн болохоор намайг үргэлж л тийм хоол хийж өгнө гэж эхнэр минь бодсон байх. Харин сууснаасаа хойш эхнэр өөрөө хоолоо хийж байгаа. Манай эхнэр ч сайхан хоолтой шүү" хэмээн тэрбээр ний нуугүй ярьдаг юм билээ. Дашрамд хэлэхэд Тэнгисийг төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны ач гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нэрт хөгжмийн зохиолч маань хөгжмийн урлагийн түүхэнд олон сайхан бүтээл туурвиснаас гадна МУ-ын төрийн дууллын аяыг зохиосон билээ. Мөрдорж гуай Богд Жавзандамба, түүний гэргий Дондогдулам хатан нарын хайртай өргөмөл хүү байсан бөгөөд дөрвөн нас хүртлээ Дондогдулам хатны өвөр дээр эрхлэн өссөн гэдэг.
0 Сэтгэгдэл NO: