Утга учиртай амьдрал

Энэ тєрлийн хvн тєрєлхтєний оршин амьдрах утга учир, амьдралын зорилго гэх мэтийн асуултуудад бидний єгєх хариулт бол: Эдгээр асуултууд нь туйлын хариулт байхгvй. Нэгэнт л байдал ийм юм бол философичдод найдаж, хариулт хvлээх шаардлагагvй болж таарах нь. Гэвч бид энэ мэт асуултууд нь ямар учраас, яагаад хариулагдахгvй байгааг тайлбарлан хэлж болох юм. За тэгвэл энэ тал дээр байдал нэгэнт тодорхой болсон учир бид энэ тєрлийн асуултуудад тодорхой хvрээнд тодорхой хэмжээгээр хариуллаа. Хариултын хэлбэр нь vнэн, эсвэл худал гэсэн логикийн шууд илэрхийлэл бус, харин дvрмийн хvлээн зєвшєєрєлт болж байна. Дvрэм гэдэг бол vнэн худлын шинжээр онцлог болдоггvй, харин хvлээн зєвшєєрєгдєж байгаа тєвшингєєрєє хэмжигддэг. Иймд асуудлыг логик хvрээнд шийдчихлээ, vлдэж байгаа нь хувь хvний сонголтын хэрэг буюу эцэстээ тухайн хvний vйлдлийн асуудал болж байна.

Оршин амьдрахуйн зорилго гэдэг асуудал дээр юуны ємнє бодож vзье. Бидний оршин амьдрахуй яахаараа зорилготой байдаг билээ? Хэрэв хэн нэгэн хувь хvний амьдрал тодорхой нэгэн зорилготой гэж хэлэх юм бол ойлгож болох юм. Энэ нь тухайн хувь хvн єєрийн одоогийн байгаа суурин дээрээ тvшиглэн тvvнийг улам сэтгэл хангалуун байдалд хvргэх арга замыг олж нээхийг хvсч байгааг зааж байна. Тэгвэл амьдралд тохиолдох аливаа зvйлс нь тухайн хvний зорьж буй зорилгод нийцэж буй эсэх, тvvнд єєрт нь ямар нэгэн утга учир єгч буй эсэхэд vндэслэдэг гэж хэлж болох юм. Гэвч энгийн утгаараа амьдрал нь яагаад утга учиртай гэж хэлж болно гэж? Энгийнээр хариулах юм бол, аливаа зvйлс нь бvгд ямар нэгэн тодорхой зорилгод тэмvvлж байдаг бєгєєд амьдралийн утга учрыг ойлгоё гэвэл зєвхєн энэ зорилгыг л олж нээхэд хангалттай. Гэвч бидэнд энэ таамаглал нь vнэн бодит гэдэгт итгэх ямар ч хангалттай шалтгаан байхгvй. Энэ бол нэгдэх зvйл.

Дараагийнх нь, энэ таамаглалыг vнэн гэж vзсэн ч гэсэн тэр нь хvмvvсийн боддог шиг єєрийн гvйцэтгэх ёстой vvргээ бvрэн биелvvлж чадахгvй. Яагаад гэвэл тэдгээр амьдралийн утга учрыг ойлгохыг хvсч буй хvмvvсийн хэрэгтэй зvйл нь тэдний амьдран оршихуйн бодит байдлын талаархи тайлбар бус, харин тэдний амьдран оршиж буй бодит байдлынх нь талаархи зvй ёсны нотолгоо юм. Иймд, тэдэнд юмсын талаар зєвхєн хэлж тайлбарлах аливаа vйл явц нь бvгд ямар нэгэн зорилгын тухай онолруу зайлшгvйгээр чиглэгдэх бєгєєд энэ нь тэдгээр хvмvvсийн шаардлагыг хангаж чаддаггvй. Яагаад гэвэл бидний яриад буй энэ зорилго маань тэдгээр хvмvvсийн шаардлагатай сонголт нь биш юм. Тэдний хувьд ийм зорилго сонголтыг хvлээн авахгvйгээр vл барам дараахь бодит байдал ч мєн тэдний сонголтыг хvлээн авч чаддаггvй. Юу хэмээвээс тэдний амьдрал зайлшгvй байдлаар энэхvv зорилгын биелэлтийг бий болгодог. Ерєнхийдєє, хvний амьдралын зvй ёсны талаархи нотолгооны талаас харахад teleology (зорилгын онол), mechanism-ийн (механикчлах онол) тайлбарууд нь хоорондоо чанарын ялгаа байхгvй юм.

Аливаа юмс нь єєрсдийнхєє арга хэлбэрээр єєр хоорондоо харилцан холбогдож, мєн єєр єєрсдийнхєє дvрээр тайлбарлагдаж байдаг ба энэ байдал нь дээрх хоёр тєрлийн онолын ємнє тулгараад буй нэгэн ноцтой асуудал юм. Vнэндээ бол ямарваа нэгэн тайлбар гэдэг бол харьцангуй энгийнээр дvрслэн бичсэнээс єєр зvйл биш. Тиймээс амьдралын аливаа зvйлс нь “яагаад ийм байдаг вэ” гэдэг асуултын хариулт нь зайлшгvйгээр амьдралын аливаа зvйлс нь “ямар байдаг вэ” гэдгийн дvрслэн бичлэг болдог. Гэвч тэдгээр амьдралын утга учрыг олохыг тэмvvлж буй хvмvvсийн шаардаж буй нь “яагаад”-ын хариулт юм. Энэ нь “хэрхэн”-ий хариулттай тийм ижил биш. Байдал ийм учраас л тэд жинхэнэ сэтгэл ханамжтай хариултыг олох боломжгvй байдаг.

Гэвч магадгvй хэн нэгэн нь миний ярьж буй арга хэлбэрийг эсэргvvцэж болох юм. Зарим хvмvvс дэлхий ертєнц нь ямар нэгэн далдын хvч, дээд оршихуйн бvтээл, бидний амьдралын зорилго гэдэг бол ерєєсєє л тvvний зааварчилсан зорилгыг биелvvлэхэд л оршино, амьдралын утга учир нь бид ухамсартайгаар тvvний энэхvv зорилгод нийцэх явцын vед гарч ирнэ хэмээн vздэг. Гэвч vvнд бидний хамгийн тvрvvнд єгєх хариулт бол мєн л “бидэнд ямар нэгэн дээд оршихуйд итгэх хангалттай шалтгаан байхгvй” гэдэг єгvvлбэр юм. Цаашлаад, бид итгэлээ ч гэсэн дээд оршихуй нь хvмvvсийн тvvнээс шаардаж буй зvйлсийг биелvvлж єгєх боломжгvй. Асуудлыг тодорхой болгохын тулд бид аливаа юмс vзэгдэл нь бvгд дээд оршихуйн хvсэл санааны улмаас ийнхvv болж байгаа юм хэмээн тєсєєлєєд vзье л дээ. Ингэлээ гээд бидний хувьд аваад vзэх юм бол vйл явц мєн л сонгож болохгvй хэвээр байна. Мэдээж хэрэг энэ vйл явц нь ямар нэгэн зорилгыг биелvvлж байгаа, гэвч энэ зорилго бидний єєрсдийн зорилго огтхон ч биш. Дээрх тєсєєлєл дээр vндэслээд аливаа юмсын болж буй процесс, тvvний биелvvлж буй зорилго л яв цав бурханы хvссэн зорилго болохоос бурханы хvсээгvй зорилго бус. Магадгvй бурхан угаасаа зорилгогvй байж ч мэднэ. Энэ мэтийн найдвар муутай тєсєєлєл нь бидэнд ямар нэгэн зарчим хэм хэмжээг єгч чадахгvй. Яагаад гэвэл орчлон ертєнц нь дээд оршихуйгаас бvтээгдсэн гэдэгт баттай итгэдэг тэдгээр хvмvvс ч гэсэн бидэнд тэр дээд оршихуйн зорилго нь юу болохыг хэлж чадахгvй.

Магадгvй тэд урьд ємнє нь дээд оршихуйн гайхамшигт ухаарлыг олж авсан хэмээн хэлэх байх, тэгвэл энэ ухаарал хэрхэн vнэн эсэх нь нотлогдож болох вэ? Бид єєрсдєє дээрх эсрэг vзэл бодлоо орхилоо ч гэсэн; бидний мэдэх орчлон ертєнц нь дээд оршихуйн зорилгын биелэлт тєдийгvй, бид тvvний зорилгын “яагаад”-ыг олж нээж чадна гэдэгт итгэсэн байлаа ч гэсэн энэ нь бидэнд амьдралын зарчим хэм хэмжээг єгч чадахгvй юм. Яагаад гэвэл тvvний зорилго нь туйлын дээд ч байж болно, туйлын дээд биш ч байж болно гэсэн ийм хоёр нєхцєл байгаа юм. Хэрэв дээд оршихуйн зорилго нь туйлын дээд юм бол аливаа юмс vзэгдэл бvгд зайлшгvй энэхvv зорилгын дагуу бий болж байна гэсэн vг, тэгвэл бидний аливаа vйлдэл ч мєн ийм байхаас зайлахгvй. Иймээс бид энэ зорилгыг дагаж биелvvлэхийг хvсч буй эсэх талаар ярилцах нь утгагvй болж байна. Шалтгаан их энгийн, ерєєсєє л, бид єєр сонголт байхгvй. Ямар ч тохиолдолд бид ингэж л vйлдэл хийх шаардлагатай бєгєєд бид цаашдаа бурханы зорилгыг хэрэгжvvлэх болно. Бид єєр єєр vйлдэл хийж байсан ч гэсэн бид энэ зорилгыг л биелvvлэх болно.

Яагаад гэвэл хэрэв бид энэ зорилгыг биелvvлэхгvй байж болдог бол энэ зорилго нь бидний яриад буй туйлын дээд гэдэг тэр утгаа алдаж байгаа юм. Дор би єєр єєр тєвшинд асуултанд хариулж болох боловч илvv єндєр тєвшинд хариулах асуулт нь аливаа юмс vзэгдэл “яагаад ийм байдаг вэ” гэдэг асуулт бус, харин аливаа юмс vзэгдэл нь “ямар байдаг вэ” гэсэн асуулт юм. Иймээс ямар ч тохиолдолд бидний тайлбар гарч чадах боловч эцсийн дvгнэлт нь хэрхэвч “яагаад” гэдгийн хариулт бус, харин “хэрхэн” гэдгийн хариулт байх нь гарцаагvй.

Хэрэв бидний vзэл зєв бол бид vvнээс бидний оршин амьдарч буй эцсийн зорилго, мєн амьдралын жинхэнэ утга учрыг эрэлхийлэх нь угаасаа утгагvй гэдгийг мэдэж болж байна. Яагаад гэвэл энэ асуултыг тавинаа гэдэг таамаглана гэсэн vг. Бидний бодит амьдралын хувьд аваад vзэх юм бол магадгvй ямар нэгэн энэхvv бодит байдлын талаархи тайлбар тєдийхнєєс илvv гvнзгий шалтгаан олдож болох юм. Гэвч бид аль хэдий нь энэхvv таамаглал огтхон ч няцаагдашгvй зvйл биш гэдгийг олж харсан. Зєвхєн бодит байдал дээр тєдийгvй логикийн хувьд ч байдал ийм байна. Асуудалын гол нь бидний амьдрал азгvйгээсээ болж ямар нэгэн зорилгоор дутагдаж байгаад бус (хэрэв хувь заяа арай илvv энэрэнгvй байсан бол бид тvvнийг байгаа мэтээр тайлбарлаж болох байсан биз), харин тэдгээр ийм арга хэлбэрээр амьдралын утга учрыг хайж буй хvмvvст логикийн хувьд хариулагдах боломжгvй асуудал дэвшvvлэн тавьсанд байгаа юм. Иймээс тэд романтик vзэлтнvvдийн нэгэн адил бодит байдлаа алдсан мэт санадаг.

Энэ нь ертєнцийн явдлыг ердийн зугаа мэт vзэх, эсвэл зовлонт сэтгэлдээ цєхрєн горьдлого тасрах шалтгаан болох учиргvй, бас хэн нэгэн сэтгэлийн хєдлєлийг эрхэмд чухалчилдаг хvний гутарч гуних шалтгаан болох ёсгvй. Хэрэв логикийн vvднээс бидний амьдрал нь ямар нэгэн зорилготой байх ёстой хирнээ бодит байдал дээр ямар ч зорилгогvй болчихоод, vvний тєлєє бид сэтгэл гонсгор байгаа бол харин ойлгож болох юм. Гэвч, хэрэв логик дээр ч боломжгvй зvйлийн тєлєє санаа зовж буй бол тэр харин ухаалаг алхам биш юм. Нэгэнт хариулагдах боломжгvй асуулт тавьсан учир тvvний хариулагдах боломжгvйд нь сэтгэл зовних шаардлагагvй юм. Иймээс, амьдрал утга учиргvй гэж хэлэх нь ч бас нэгэн тєрлийн ташаарал. Яагаад гэвэл энэ хэллэг нь єєрєє дотроо ийм нэгэн гаргалгааг агуулж байгаа юм, тэр нь: “ “амьдрал утга учиртай” гэсэн логик єгvvлбэр нь бодит байдал дээр утга учиртай”. Харин энэ бол хуурамч хариулт. Дээр бидний ярилцсан утгын хувьд жинхэнэ хариулт нь: “ “амьдрал утга учиртай” гэсэн логик єгvvлбэр нь бодит байдал дээр утга учиргvй” юм.

Гэвч хэлж ярьж болох утгынхаа хувьд амьдрал утга учиртай. Бидний хvн бvрийн хувьд аваад vзэх юм бол амьдрал нь бидний сонголтоор дамжуулан тvvнд олгогдож байгаа утга учиртай юм. Хэн нэгэн хvний амьдралын зорилго нь тухайн хvний биелvvлэх гэж тэмvvлж буй тэрхvv зорилтуудаас бvрэлддэг. Зарим хvмvvс бvхнийг vнэмлэхvй байдлаар олж авах гэсэн зорилготой байх бєгєєд, тэдний бvхий л vйл ажиллагаа нь энэхvv зорилгод нь чиглэгдсэн байдаг. Хэрэв тэд vнэхээр энэ зорилгодоо амжилттай хvрч чадах юм бол магадгvй тэд хамгийн азтай хvмvvс юм. Гэвч ийм тохиолдол их ховор. Ихэнх хvмvvс нэг зорилтоос нєгєє зорилт руу шилждэг бєгєєд мєн тэд магадгvй нэг зэрэг хэд хэдэн єєр зорилтуудыг дэвшvvлж гаргах ба тэдгээр нь єєр хоорондоо нэгдмэл ч байж магадгvй, эсвэл салангид ч байж магадгvй. Философичид ер нь их эмх замбараанд дуртай улс. Тэд заримдаа бvхий л илт єєр єєр зорилтуудыг нэгтгэж нэг болгож болно гэж тайлбарлахыг хvсдэг. Гэвч бодит байдал дээр харин ч эсрэгээр бvх хvмvvст тохирсон зорилго гэж огт vгvй. Цаашлаад аз жаргалын хувьд ч мєн ялгаагvй.

Энд бид хvн бvгд аз жаргалыг эрэх ёстой юу, vгvй юv гэдэг энэ асуултыг ярилцахаа тvр азная. “Аз жаргал” гэдэг энэ vгээр аливаа бодит байдал дээр тэмvvлэгдэж буй зорилгыг дvрслэн илэрхийлэхээс гадуур бvх хvмvvс аз жаргалруу тэмvvлж буй гэж хэлэх нь ч бас буруу юм. Иймээс, хэрэвзээ “амьдралын утга учир гэж юу вэ” гэсэн асуултыг туршлагад vндэслэн дэвшvvлж тавих юм бол энэ асуулт нь бvрэн хариулагдах боломжгvй ажээ. Учир юунд хэмээвээс аливаа ямар ч бодит зvйлс нь амьдралын утга учир болж болохгvй. Бидний хэлж чадах зvйл бол ерєєсєє л: “хvмvvсийн тэмvvлж буй єєр зорилгууд дээр vндэслээд амьдрал нь єєр єєр цаг vед єєр хvмvvст єєр утгатай”.

Өнөөдөр нэг тийм хагас мансуурлын байдалтай өнгөрлөө. Ядаж байхад Далай лам-н нэг шар өнгөтэй нимгэхэн ном монгол хэл дээр төв нөмын сангаас зээлж уншиж байгаа юм. Уг ном нь уул нь хүнд утга учиртай амьдрахад нь туслах зорилготой юм гэнэ гэтэл би уншихаар шууд мансуураад амьдрал харин ч улам утгаа алдаад байх юм. Тухайлбал гоё сайханд бүү шуна, амттай хоол унднаас татгалз, материаллаг бүхнийг хүсэхээ боль энэ тэр гээд л. Үхлийн явц гэдэг хэсгийг автобусанд уншиж байх зуураа бараг нэг хуудас уншаад толгой эргээд ухаан алдах нь уу гэмээр болж молоод юу болов оо. Нэг л сонин, эвгүй. Үйлийн үр, нүгэл буян, үхэх төрөхийн тасралтгүй гинжин хэлхээ, дээд оюун ухаан, биегүй оршин тогтнол, нирваан дүр, зуурдын ертөнц, материаллаг бодит байдлын үнэн мөн чанар гээд л бодох тусам толгой тархи гашилж мухардмаар ээдрээтэй зүйлсийг би лав уншиж тэвчихгүй юм байна лээ.

Гэгээрэлд хүрэх зам энэ тэр гээд л уг нь их л сайхан гэгээлэг зөв зүйтэй амьдрах ёсны талаар бичсэн байсан. Даанч тэрийг нь уншихаар анхнаасаа материаллаг байсан миний амьдрал утгаа алдаад эхэлж байгаа юм. Үнэн зөв, жинхэнэ бясалгал үйлдэхэд хүний бие үхлийн байдалд шилждэг ба тэр үед үхлийн 8 шинж тэмдэгийг олж хардаг тухай бас уншлаа. Далай ламтан өөрөө оюун ухаанаа дасгалжуулж өдөрт 6 удаа бясалгал хийхдээ уг 8 үеийг төсөөлөн боддог гэж бичсэн байсан. Орчуулгын алдаа юм уу эсвэл би тэнэгдээ ойлгохгүй байсан уу зарим нэг үг өгүүлбэрийг холбож ойлгоход ихээхэн яривагтай санагдсан. Тэгээд л толгойнд минь эмх замбараагүй байдал үүсээд пайниканд ороод яваад байлаа.

Материаллаг ертөнц, амьдралын жинхэнэ мөн чанар ба утга учрыг нь үнэн өгүүлсэн байсан ч би тэр үнэнийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Тэгвэл хүн юуны төлөө амьдрахын болж байна? Хүсэл мөрөөдөл үгүй болчих юм шиг санагдахгүй байна гэж үү? Тэртээ тэргүй л амьдрал хоосон гэдгийг их бага хэмжээгээр хүн бүр ойлгодог байх. Хийдэд сууж лам болохгүйгээс хойш сайхан хувцас, алдар нэр, хөрөнгө мөнгө, сайхан гэр, хамгаас илүү хань ижил, нэг нэгэнтэйгээ өрсөлдөх тэмцэлдэх, дайсагнаж найзархах, атаархаж бахархах сэтгэл, үргэлжийн сэтгэл дундуур зовлонтой боловч бас жаргалтай амьралаасаа татгалзаж энгийн хувцас нөмөрч, даруу төлөв байж ер нь нэг тийм гэгээрлийн замд орж амьдрах хэрэг байна уу гэж бодогдох юм.

Тиймээ үнэхээр алдар нэр, өөрийгөө өөхшүүлэх зан чанар, би гэдэг бусдаас өөрийгөө илүүд тавих үзэл, гоо үзэсгэлэнгийн төлөө зүтгэх нь бидэнд алсдаа зовлонгоос өөр зүйл авчрахгүй боловч миний хувьд тэр зам нь хүнийг амьдрах эрч хүчтэй болгож байдаг юм шиг санагддаг. Жишээ нь би сайхан үнэтэй фирмийн хувцас, үнэтэй маркийн машин, 2, 3 давхар хаус, хувийн эдлэн газар, гялалзсан сайхан кариарьтай болох юмсан гэж хүсвэл түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөнө. Ямар нэг тэмцэл дээр амьдрал тогтоно шүү дээ. Гэтэл тэр бүгд үнэндээ утга учиргүй дэмий хоосон зүйл гэж бодоод эхлэвэл чухам утга учир нь хаана байгааг харанхуй би олж харахгүй л болов уу.

Ёохх за за бичичихсэн чинь сайхан болчихлоо. Санал сэтгэгдлээ хуваалцаарай хө, уг номыг уншсан бол бас төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0