Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Вино ууцгаая
Юуг юутайЖирийн цагаан дарсыг загас болон далайн амьтны махан хоолтой, онцгой амттай цагаан дарсыг хатаасан загас, улаан түрстэй, оргилуун дарсыг хар түрстэй, улаан дарсыг махан хоолтой, шинэхэн улаан буюу ягаан дарсыг пиццатай, гүйцэд эссэн улаан дарсыг мөөг буюу хорхойтой, нялуун амттай улаан дарсыг байцаа, төмстэй, зөөлөн улаан дарсыг зууш, өргөст хэмх, улаан лоольтой, хамгийн сайн улаан дарсыг бяслагтай, чихэрлэг цагаан буюу хөөсөрдөг дарсыг амттантай тус тус хэрэглэх нь зохимжтой. Нэг улс орны буюу тухайн газар нутгийн дарс, хоол нь хоорондоо маш сайн зохицдог.
Дарс сөгнөх дараалал
Шинэхэн дарсыг удаан дарсан дарсны өмнө, хуурай дарсыг амттаны өмнө, цагаан дарсыг улааны өмнө, онцгой амт чанартай дарсны өмнө ердийн дарсыг гэх мэт дараалалтай хэрэглэнэ. Энэ дарааллыг хялбараар тайлбарлавал: Улаан дарсыг загастай хэрэглэх үед эвгүй металл амт амтагдана. Харин цагаан дарсыг загастай хэрэглэвэл жинхэнэ зохицолдоно.
Дарс үл зохицох:
Цуу буюу цууны сүмстэй салаттай
Өндөгтэй /өндөг агуулсан салаттай/
Карритай хоол буюу бусад хурц амтлагчтай
Шоколад буюу шоколадны амттантай
Эсгэлэн жимстэй /мандарин, апельсин, алим/
Дарсны үнэ болон түүний нэр хүндийн тухай
Франц бол дарсны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч улс юм. Иймээс ч Франц орон дарсны хэрэглээний үлгэр жишээ улс юм. Франц дарс гэхээр их үнэтэй байдаг гэж ойлгож болохгүй. Янз бүрийн л үнэтэй байдаг. Ихэвчлэн хямд буюу дунд зэргийн үнэтэй дарсыг хэрэглэдэг бөгөөд үнэ ихтэй дарсыг амьдралын онцгой чухал үйл явдлын үеэр л хэрэглэдэг байна.
Шошго
Дарсны нэрийг ихэвчлэн усан үзмийн сортынх нь нэрээр нэрлэдэг. Уг усан үзмийг хаана тариалсан ч бай сортынх нь нэрээр уг дарсны мөн чанарыг ойлгож болно. Хэрэв шошгон дээрээ MERLOT гэсэн бичигтэй бол бага зэргийн нялуун улаан дарс гэсэн үг.
Хоёрдугаар гол үзүүлэлт бол усан үзмийг тариалсан улс, бүс, муж чухал үүрэгтэй. Яагаад гэвэл ижил сортын усан үзэм нь тариалсан газрынхаа хөрс, уур амьсгалын онцлог зэргээс хамааран харилцан адилгүй чанартай байдаг.
Гуравдугаар хүчин зүйл гэвэл хэн уг дарсыг үйлдвэрлэв гэдэг мөн чухал үзүүлэлт. Дарс үйлдвэрлэгч буюу худалдагчийн нэр хүнд нь уг дарсны чанарын баталгаа болдог. Дарс үйлдвэрлэлээрээ алдартай газрууд нь дотроо чанар, нэр хүндээрээ ялгагдах зиндаанд хуваагддаг.
Ихэнх дарсны хорхойтнууд үүнийг анддаггүй. Domains, clos, chateaux дарс үйлдвэрлэгч газар болон үйлдвэрлэгчдийн нэр гэх мэт ялгагдана. Эдгээрийг ялгахын тулд багагүй туршлага хэрэгтэй. Ийм үед усан үзмийн сорт голлох үүрэг гүйцэтгэхгүй. Алдартай, үнэтэй дарс үйлдвэрлэгч нар өөрийн бүтээгдэхүүний давтагдашгүй амт, чанарын тухай, тэднээс өөр хэн ч үйлдвэрлэж чадахгүй тухай байнга сурталчилдаг. Эдгээр нь үнэхээр дахин давтагдашгүй дарс байдаг байна. Үнэ нь ч харьцангуй өндөр, тэр тусмаа олон жил дарсан дарс бол бүр их үнэтэй.
Ургацын жил /melissime-францаар/ бол дарсны хамгийн сүүлийн чухал мэдээлэл болдог. Цаг агаар нь усан үзмийн орчинд их нөлөөлдөг. Үүнд: салхи, нар, сар тутмын тунадас гэх мэт.
Ихэнх үнэтэй дарснуудын шошгон дээр тухайн ургацын оныг тавьсан байх бөгөөд хамгийн сайн ургацтай жилийн дарс өндөр үнэтэй байдаг. Жирийн дарсны шошгон дээр оныг тавиагүй байж болох бөгөөд тэгвэл та хэд хэдэн ургацын холимог дарс ууж байна гэсэн үг. Ийм дарсанд та өндөр үнэ төлсний хэрэггүй.
Сайн дарс нь тухайн улсын хууль тогтоомжинд зөвшөөрөгдсөн зэрэглэлд багтсанаараа уг дарсны нэр шошгыг хэрэглэх эрхтэй болдог. Энэ нь ихэвчлэн товчилсон үсгээр тэмдэглэгддэг. Орчуулбаас “хянагдсан нэр” буюу “хяналтын” гарал үүсэл” гэсэн утгатай. Францын алдарт А.О.С-Appellation Origine Controlee нь дарсны дээд зэрэглэлд багтах шошгон дээр л тавигддаг байна.
Ийм бичиглэл нь уг дарсны үнэ өсөх гол түлхэц болдог байна. Ер нь та ямар нэг дарс худалдан авах, хэрэглэхийн өмнө шошготой нь сайн танилц. Шошго танд бүгдийг хэлнэ.
Дарсыг сөгнөх
Дарсыг аль болох агаартай удаан харьцуулахгүй байх хэрэгтэй. Иймээс зочид ширээнд суухаас хагас цагийн өмнө задлах нь зүйтэй. Улаан дарсны хэвийн температур тасалгааныхтай ижил. Энэ нь +200С гэсэн үг бөгөөд таны орчин +300С бол дарсаа хөргөөж хэрэглэх хэрэгтэй. Цагаан дарсыг зайлшгүй +11+120С хүртэл хөргөж хэрэглэнэ.
Дарс хадгалах
Та худалдан авсан дарсаа гэртээ сэрүүн нөхцөлд хэвтээгээр /налуу/ хадгалах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед бөглөө нь үргэлж нойтон байх бөгөөд дарс эсэхээс сэргийлдэг. Улаан дарсыг болж өгвөл хэдэн жил ингэж хадгал. Цагаан дарсыг удаан хадгалсны хэрэггүй. Оргилуун дарсны хувьд аль болох үйлдвэрээс гараад удаагүй дээр хэрэглэ. Хадгалах тусмаа чанар нь мууддаг.
Хэрэв дарс таалагдахгүй бол...
Хэрэв таны худалдаж авсан дарс таалагдахгүй бол асгах гэж яарсны хэрэггүй. Өвөлд улаан, цагаан дарсыг жаахан халаагаад элсэн чихэр нэмээд ГЛИНТВЕЙН, зунд улаан дарсыг элсэн чихэр, бренди, апельсины шүүс, жижиг хэрчсэн жимс нэмээд САНГРИА, цагаан дарсыг сироп, бренди, жимс, мөс нэмээд ПУНШ болгон хувирган хэрэглэж болно. Мөн ямар ч дарсыг гал тогоондоо төрөл бүрийн хоол амтлахад хэрэглэдэг. Та туршаад үзээрэй. Танд амжилт хүсье.
Хундага сонгох
Дарсны төрлөөс шалтгаалж, дарсны хундагыг сонгож авдаг. Чихэрлэг болон амтат дарсанд алтан зул цэцгийн хэлбэртэй хөлтэй хундага тохирдог байхад улаан дарсных алтан зул хэлбэртэй боловч, арай том хэмжээтэй, амсар нь өргөн байдаг. Цагаан дарсны хундага өндөр, том хэмжээтэй байх ёстой. Хамгийн өндөр хундага оргилуун дарсных байдаг бөгөөд, өндөр том хэлбэртэй юмуу эсвэл хавтгай аяганы хэлбэртэй байж болдог. Ундаа хатуу байх тусам уух хундага нь багасч, архийг жижиг хундагаар өгдөг.
Харин шарзыг сүүлийн үед дээгүүрээ нарийхан том хундаганд хийж уудаг болсон бөгөөд, тэгвэл үнэр нь сайн мэдрэгддэг байна. Шарзыг хундаганы дөнгөж ёроолоор нь хийдэг.
Архины хундага нь хөлтэй, хөлгүй янз бүр байж болох бөгөөд, хөлгүй байвал доор нь тусгай тавиур тавьдаг. Ликерийг өндөр иштэй цэцэгтэй адил, урт хөлтэй том хундаганд хийдэг. Өнгийн хундаганд зөвхөн цагаан дарсыг хийдэг бол архины хундага ч гэсэн сулавтар өнгөтэй байж болно.
0 Сэтгэгдэл NO: