Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
WOW...Үнэхээр авьяас гэж л энэ байх даа
Хүний авьяас чадвар нь үнэхээр гайхалтай ба түүний хүчин чадал нь хэмжээлшгүй их юм.Тухайлбал:
-Эртний римийн цэргийн их жанжин Юлий Цезарь, Македоны Александр нар 3000 Q орчим цэргийг нэг бүрчлэн таньдаг, нэрийг нь мэддэг байжээ.
-Эртний гүн ухаантан Сенека хоорондоо ямарч холбоогүй 2000 шахам үгийг ганцхан удаа сонсоод л цээжилж чаддаг байжээ.
-Гайхамшигт туульчин Увс аймгийн Хяргас сумын ард Парчин бага балчир байхдаа 2000 орчим мөр шүлэг бүхий «Эргэл түргэл» гэдэг туульсыг ганцхан удаа сонсоод л тогтоосон ба «Дайны хүрэл» гэдэг туйльсыг долоон шөнө, долоон бурхан тонгойтол хэлүүлж дор нь сурсан гэдэг.
-Оросын их шатарчин Алехин «харалгүйгээр» 30-40 өрөг зэрэг тоглодог байжээ.
-Зөвлөлтийн академич Пауль Аристэ 40 улсын хэл, НҮБ-ын ажилтан, орос хэлний орчуулагч Джордж Шмидт 69 улсын хэл, Италийн их сургуулийн профессор Карло Тальявини 120 улсын хэл мэддэг байжээ.
Энэ мэт жишээг олноор өгүүлж болно. Эдгээр баримт нь Канадын эмгэг физиолгич Г.Сёльегийн хэлсэнчлэн «атомын цөмд хэдий чинээ физикийн эрчим хүч байдаг шиг тийм сэтгэх эрч хүч хүний уураг тархинд агуулагддагийг батлан харуулж байна.
Эрдэмтдийн тооцоолсноор ямар ч гайхамшигт ой тогтоцтой, хичнээн ч их мэдлэгтэй, тал бүрийн гүнзгий боловсролтой хүн байлаа ч гэсэн тэрээр уураг тархиныхаа асар их нуугдмал эрч хүчний «дөнгөж аравны нэг хувийг нь» ашигладаг гэнэ. Хүн төрөлхтөн уураг тархиныхаа эрч хүчний эн ашиглах замаар гариг ертөнцийг хувьсган өөрчилж, гайхамшигт соёлыг бүтээжээ. Иймд орчин үеийн томоохон математикч, залуур зүйч Фон Нейман хүний уураг тархи нь онолын хувьд 1020 нэгж мэдээлэл буюу өөрөөр хэлбэл. В, И. Лениний нэрэмжит номын сангийн олон сая ботид хадгалагдаж байгаа бүх мэдээллийг багтааж чадна хэмээн тооцоолсон нь тийм ч их гайхахаар зүйл биш ажээ.
Суу билэг, авьяас чадвар нь хүний бага балчир насанд ч, «өтөлж өвгөрсөн» үед ч хамаагүй тодорч, ихэнх тохиолдолд насны эцэс хүртэл «эрч хүчтэй» байдгаараа их сонин юм. Тухайлбал, Моцарт зургаан настайдаа хөгжмийн зохиол бичиж, их найрагч хутагт Равжаа долоон насандаа дуу зохиож, Прокофьев найман насандаа хөгжмийн зохиолч болж, Карл Брюллов есөн насандаа уран зургийн академид суралцаж, их Нацагдорж арав орчим насандаа шүлэг зохиож, их эрдэмтэн К-Лейбниц, Гаус, Ландау, Курчатов, Ж. Кюри нар хорь гаруйхан насандаа авьяас билгээ тодруулсан байна.
Гэтэл П. И. Чайковскийн хөгжмийи авьяас нь түүнийг «өтөлсөн» хойноо, 25 орчим насанд нь, алдарт зураач Врубелийн гайхамшигт чадвар 27 насанд нь тус тус тодорсон байхад хөгжмийн их зохиолч Вагнер 20 настайдаа нот сурч, Хачатурян 19 насандаа хөгжмийн техникумд орж суралцсан байна.
Эртний гүн ухаантан Демокрит, италийн уран зураач, барималч Микеланджело нар 80 гартлаа. Лев Толстой 82, Виктор Гюго 83, Павлов 87, английн зохиолч Бернард Шоу 94 хүртлээ авьяас чадвараа хадгалан туурвин бүтээж байжээ. Хүний чадвар үнэхээр хэмжээлшгүй ажээ.
lycos - viral
0 Сэтгэгдэл NO: