Залхуу / эссе /

“Залхуугийн гадаа аргалгvй, залгидгийн гэрт хоолгvй” ,”залхуу хvн завагт байгаа махаа авч чаддаггvй “ гэсэн монгол ардын зvйр цэцэн vг байдаг. Монголчууд эрт дээр vеэс залхуу хvнийг зэмлэн буруушааж, “суусан газраасаа шороо атгах”-тай зvйрлэн vр хvvхдээ ажилсаг чамбай байхыг сануулсан євєг дээдсийн олон захиа сургамж байдгийг бид мэднэ. “Туу гэх нохойгvй, чаа гэх ямаагvй” гахай явган болох бий чи гэж залхуурсан хvvхдээ зэмлэх нь єнєє vед ч малчдын дунд байсаар байна. Араатан амьтан хvртэл vр тєлєє єсч торнитол нь хоол тэжээлийг нь олж єгєєд , идэш тэжээлээ єєрєє олж идэх хэмжээнд хvртэл тэвээрэхэд нь зєнд нь орхидог жамтай.

Харин хvмvvн бид байгалийн энэ зvй тогтолд захирагдахгvй, идэх уух юмгvй бол ухаан зарж гараа хєдєлгєж ажиллахын оронд тєр засаг идэх хоол , ємсєх хувцас, орон байр єг ! Эс єгвєл огцор !гэж ялархдаг болж. Бие эрvvл, ухаан саруул хvмvvн бид бие дааж аж тєрдєг байгалийн жам ёсыг мартаж, савсхийвэл тєр засгаас хоол унд , мєнгє тєгрєг нэхэж амар заяа vзvvлэхгvй байдгийн учир юунд оршиж байна вэ? Хэрэв аж тєрж амьдарч чадахгvй юм бол яах гэж тєрсєн юм бэ гэсэн зvй ёсны асуулт гарна.Энэ бvхнийг тайлах цорын ганц тvлхvvр нь хvн бvр залхуу зангаасаа салах явдал мєн. – Би маргааш єглєє ороо яаж хураана даа гэж урд єдрєєс нь бодоод залхуураад байдаг дэндvv залхуу хvн мэр сэр тааралдаж байдаг. Залхуугийн жишээ татах баримтыг их холоос эрж олох биш хаяанаасаа жишээ татаж болно.

Яргайтын зусланд 80 гаруй хонь ямаатай “С” гэдэг иргэн байх. Тэр єглєє бvр хэдээ богоо хашаанаасаа гаргаад туучих нь тэр. Тэр хэдэн хонь ямаа нь хавийн айлын хашаа байшингийн нvх сvвээр шургаж , амар заяа vзvvлэхгvй, айлуудын гаднаа тавьсан саван, шvдний оо зэргийг нь идэж, хэцэн дээр тавьсан ор хєнжлийн даавууг хvртэл унагаж ь зулгааж vхрийн баастай холино. Бараг хоёр метрийн єндєрт шон босгон саван оогоо тавьсан ч ямаа дvvлж шонг ганхуулсаар байгаад унагаж зооглоно. Гар нvvрийн 5 ширхэг савангаа хэдхэн хоногт ямаанд идvvлж , єнєєдєр 800 тєгрєгєєр нэг ширхэг саван худалдаж аваад явж байна гэж иргэн “Г” ярьж байна.

Иргэн “С” залхуураад малаа хариулдаггvй. Гэтэл айл болгон газраа ємчилж хувьчилж авсан. Хэн нэг хvний эзэмшлийн газрын зvлгийг танай хонь ямаа хувхайртал нь идлээ. Vхэр чинь хашааг минь талхалж гvйцлээ , Тєлбєр нэхэж шvvхэд хандана гэсэн иргэн ч байх юм. – Миний хэдэн мал монголын хаа ч хэний ч зєвшєєрєлгvй євсєє олж идэж, усаа уух эрхтэй хэмээн “С” ханхалзана. Хотжсон зусланд айлын малыг хашаанаасаа хєєх гэж явсаар хvмvvс олигтой ч амарч, зусч чадахгvй байна. Ер нь цэвэр цэмцгэр барилга байшинтай дэргэдээ хvнсний ногоо, жимсний суулгац тариалсан хотжсон зусланд малтай иргэд хаа хамаагvй холилдон байх нь эрvvл ахуйн талаас ч, иргэдийн алжаал тайлж амрахад ч сєрєг нєлєє vзvvлж, байгааг хотын захиргаа журамлах цаг аль эрт болсон биш vv.

Зусланд засаг захиргаа байхгvй тул хэн юу дуртайгаа хийж архидаж, зодолдох нь юу ч биш, хvн амины хэрэг хvртэл гарах болжээ. Нийслэл хот дvvргийн засаг захиргаа бас л залхуураад зуслан тийш зvглэх хvн vгvй болжээ. Залхуу євчин иргэдийг хохироосоор байна. Яргайтын богины аманд зусдаг 30 орчим насны нэг эмэгтэй 1-р ангид сурдаг хvvгээ хєрслєг бор жаал болгоё гэж бодоод айраг зарж яваа залуугаас хэдэн литр айраг авч хvvгийнхээ бvх биед тvрхжээ. Энэ зун олигтой нар гараагvй ч гэсэн євєл хавар тийш ханиад томуугаас сэргийлж хєрслєг болгох санаатай байж л дээ.

Єнгєрсєн жил Булганы айраг гэж худалдаж аваад хvvгийнхээ биед тvрхэж наранд шарсан чинь ёстой нэг хєрслєг бор хvv болж ханиад томуу ч хvрээгvй. Гэтэл энэ жил хотын айраг авсан чинь хvv минь юун хєрслєг бор байхав, бvх биеэр нь улаан хєврvv туурч айсандаа эмчид vзvvлтэл: - Хvv чинь хордсон байна гэжээ. Гэтэл нєгєє хордсон юм нь зуслангийн ойр орчим гvv барьж байгаа айлаас авсан айраг юм санж. Яахлаараа хот орчмын айлын айраг хортой байдаг билээ гэж гайхсанаа настайчуулаас асууж учрыг нь мэджээ. Гvv барьсан айлууд айргаа бvлэхийг огт мэддэггvй буюу бас л залхуу євчнєєсєє болж гvvний саамаа донбали хэмээх хятадын эсгэгч хийж угаалгын машинд хийж эргэлдvvлэн “бvлдэг” гэнэ.

Бид чинь хєдєє байхдаа гvvний саамаа хєхvvрт хийж хэдэн мянган удаа бvлж сайхан айраг болгодог биз дээ. Гэтэл хот орчмын айлууд айргаа бvлэхийг угаалгын машинаар л орлуулдаг болжээ. Энэ нь нєгєє л залхуугийн харгай. Залхуу хулхидах хоёр ихэр агаад хорлонтой. Саяхан зусланд гарсан нэгэн айл махны захаар орж – энэ хvйтэн бороонд сайхан гал єрдєєд гургалдай / хошног/ ялз чанаж идье хэмээн бараг л дэлэм урт гургалдай аваад чанаж гарчээ. Бараг л цаг гаран чанасан гургалдайг идэх гэсэн чинь ангийн хурц хутгаар ч зvсч хэрчээд дийлсэнгvй. Гаднаас нь харахад шинэхэн нядалсан малын гургалдай мэт харагдавч дотор нь тэр чигээрээ бvлх хальс, цорой чихсэн нь тарган єєхтэй ам дvvрэн тос амтагдсан мах байх гэж бодсон би мэхлэгдсэнээ мэдээд харамсаад харамсаад барахгvй байлаа.

Ер нь ядуурал юунаас болж байгаа талаар шил шилээ харсан олон судалгаа хийдэг ч амьдрал мэддэггvй “зуд vзээгvй”, сурах бичгээс чээжилсэн хэдэн нэр томьёоноос цаашгvй мэдлэгтэй хvмvvс ядуурлын бурууг зєв олж тогтоохгvй тєр засаг уруу чихэж, улстєржиж монголд нvvрлээд байгаа “залхуу” євчнийг дэвэргэж, улмаар ядуурлыг бууруулах ямар ч санаа, санал дэвшvvлэхгvй байгаа нь “ядуурал” гэгчийг арилгахад дорвитой тус нэмэр болохгvй байгаа юм. Ядуурахын шалтгааныг монголд газар авсан “залхуу” євчинтэй холбож тайлбарлахгvй байгаа нь хачирхалтай. Хєдєєд нэгдлийн малыг хувьчлахад нэлээд хэдэн толгой мал хувьчилж авсан атлаа мал маллахаас залхуурч залхсан хэсэг нь малаа хэдэн бор тєгрєгєєр зараад тэр мєнгєєрєє хэдэн банз худалдаж аваад хотод хаа дуртай газраа хашаа хатгаж, хотын усан ба цахилгааны хангамжид тєвєг учруулж, нєгєє “ядуучууд”-ыг маш богино хугацаанд олшруулж байгаа юм.

Нийгмийн халамж нэрээр ядуучууд гэдэг нэрийн дор мєнгє тєгрєг, гурил будаа, элсэн чихэр тvгээж байгааг ч бодох хэрэгтэй. Одоо хотод эмзэг бvлгийн бvртгэлд орох “хувьсгалт” уралдаанд ханцуй шамлан орогчдын тоо нэн тvргэн єсєж байгааг анзаарахгvй байх аргагvй мэт. Энэ бол залхуурах євчний хурц илрэл мєн гэлтэй. Хотод нvvрлэсэн залхуу хєдєєд халдварлаж бог малынхаа сvv саалийг зарим аймаг суманд ашиглахаа больжээ. Саяхан vндэсний радиогийн нэгэн сэтгvvлч хєдєєгийн нэгэн малчин эмэгтэйтэй ярилцахыг радиогоор сонслоо. Радиогийн сурвалжлагч танай нутагт бог малын сvvг хэрхэн ашиглаж байгаа тухай асуухад, -Манай нутагт усан хангамж муу учир худаг дээр дугаарласаар байгаад хонь, ямаагаа сааж чадахгvй юм. Усан хангамж сайн бол ямаагаа саагаад байж болох юм гэж ярих юм.

Тэр хєдєєний малчин эмэгтэй манай энд худаг, ус, гол, горхи, нуур цєєрєм ховор гэж хэлэхийг “усан хангамж” хэмээх харь хэллэгийг орчуулсан “усан хангамж” гэж ярихыг сонсоод монгол хэл тун сvрхий саармагжжээ гэж бодохын зэрэгцээ хєдєєгийн ядуурал гэж яриад байгаа нь тун хачирхалтай санагдав. 500 мянга хvрэхгvй хvн 43 сая малтай байхад хєдєєгийн ядуурал хэмээх нэр томьёо хэрэглэх нь зєв эсэхэд би эргэлзэж байна. Манай баруун аймагт зунжин хонио холбож, ямаагаа тус тусад барьж саадаг. Зєвхєн хонь, ямааны сvvгээр тос дааварласан ааруул, зузаанаас зузаан єрєм хурааж, цагаан идээгээр бялхаж байдагсан.

20 хvрэхгvй сая малтай байсан єнгєрсєн зууны жар, далаад онд л тийм байсан, одоо 43 сая малтай єнєє vед хєдєєний ядуурал гэж юу яриад байгаа юм бэ? Тэр хєдєєний ядуу гэгдэх хvмvvс 43 сая толгой малын сvv саалийг тvрээсээр ч гэсэн саагаад амь зуух боломж байна шvv дээ. Энэ бол нєгєє залхуу євчин хєдєєд халдварласны нэгэн гай мєн гэлтэй. Миний бие 1987 онд Дорнод аймагт сурвалжлах ажлаар явж англи хэлээр сар тутам гардаг “Орчин vеийн монгол” сэтгvvлд “Монголын дорнод талын хvvхнvvд” гэдэг нvvр бэлтгэхээр энэ аймгийн бараг сумаар нь явсан юм.

Тэнд бог мал саахыг огт мэдэхгvй, хонь, ямаа малын хотондоо юмуу бэлчээрт тєллєєд тєл нь эхээ дагаад л явчихна. Хvн тvvнийг барьж авах аргагvй, гvйцэгдэхгvй, нэг vгээр хэлбэл юун хонь, ямаа саах, малчин эзнээсээ vргээд байдаг зэрлэгжсэн сvрэг байдаг юм билээ. Энэ бvхнийг хэлэхийн учир хєдєєнийхєн бог малаа сааж, хэдэн арван сая литрээр нь сvvг нь авалгvй байдаг залхуу зангаа гээж, бог малын сvvгээ ашиглаач ээ! Монголд ядуурал байх учиргvй. 1944 оны зудаар малынхаа тэн хагасыг зудаар алдаж арваадхан сая малтай байсан vедээ монголд ядуурал гэгч байгаагvйтэй адил залхуурах євчин бас байгаагvй, ядуу хvн ч хєдєє тийм олон байгаагvй, ядуу гэгдэх хэн нэгнийг “буянгvй, залхуу” нэр хоч єгдєг байлаа шvv! Ядуурал бол залхуугаас vvдсэн зохиомол нэр гэж єчvvхэн би бодож байна. Сэтгvvлч Т.ГАЛДАН

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 545
    Энэ сард: 1
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 527
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 310


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0