Үзэл бодол / Баячууд ч комиссын цүнхээр гангардаг./

Моод Монголоор дуусдаг гэх үг улиг болоод удаж буй. Хэдэн жилийн өмнө дөө, “Буян”-гийн Жагаа ярьж байсан юм даг. Монгол бүсгүйчүүд өр зээл тавьж, хамаг байдгаа шавхаж байгаад булган шуб аваад өмсчихдөг. Нэгэнт байдгаа шавхаж үнэтэй цайтай хувцас авчихсан болохоор толгой цувдайхнаар ходоодоо аргалаад, нийтийн автобусаар үйлчлүүлдэг гэж.

Гадны орнуудад үслэг эдлэл үнэтэйн дээр угаас бүхий л ахуйн хэрэгцээгээ хангачихсан хүмүүс булган шубаар гангардаг аж. “Буян” компанитай хамтарч ажилладаг гадаадын эрхэм буудал дээр автобус хүлээж буй булган шубтэй эмэгтэйг хараад: “Энэ хатагтай энд яагаад зогсоод байгаа юм” гэж. Хамт явсан Жагаа санаа нь зовохдоо “Одоо жолооч нь ирж байгаа биз дээ” гэсэн гэдэг.

Одоо ч хэдэн жилийн өмнөхийг бодвол цаг өөр болж. Ер нь манайхан их гангарах дуртай улс. Хэдэн сарынхаа цалингийн дайтай гутал хувцас өмсөх энүүхэнд. Монголоос тоож хувцасладаггүй нэгэн байхад, дотоодын зөвхөн брэндийн дэлгүүрээс гангараагаа сонгодог нь бий. Цаашилбал, Нарантуул, комиссын барааны байнгын үйлчлүүлэгч гээд зэрэг зиндаагаараа уртаас урт цуврах нь тэр. Нэгэнт үнэтэй брэндийн хувцас авч чадахгүйгээс хойш хуучин ч гэсэн Герман, Итали, ядаж яг Солонгосоос ирсэн хувцас гээд комиссын барааны хувцсаар гангарагсад цөөнгүй.

Дээдсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдийн дунд дэлхийд гарч буй бүхий л брэндийн сүүлийн загвараас хоцрохгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэгвэл байдгаа багтааж ядсан баячуудын дунд комиссын дэлгүүрийн үйлчлүүлэгчид нэлээдгүй байдаг гэнэ. Тэмээн хяруул, тугал, гүрвэл, матрын арьсаар хийдэг, дэлхийн худалдаанд цөөхөн гарч 9000-150 мянган долларын үнэтэй цүнхний дээгүүрт жагсах Hermes-ийн Birkin-ийг манай бүсгүйчүүд өнгө өнгөөр нь барьдаг болоод байгаа.

Гар аргаар хийхэд нэг цүнхэнд 48 цагийг зарцуулдаг тэдгээр цүнхнүүд худалдаанд гарахдаа наймхан ширхэг гардаг байна. Захиалга нь хэдийнэ дуусчихсан байдаг болохоор манай бүсгүйчүүдийн гангараад байгаа цүнхнүүд дээд зэрэглэлийн комиссынх байх нь элбэг гэнэ шүү. Цэвэрхэн эдэлсэн Birkin 5000-10 мянган долларын үнэд хүрэх бөгөөд гадаадаас тэр тусмаа комиссоос авчирсныг хэн мэдэх вэ гэж гадаадаас ийнхүү сонгоцгоодог аж.

Хэн нь захилж, хэн нь комиссоор гангарч байгаа брэндлэг бүсгүйчүүд шууд хараад мэддэг гэсэн. Ёстой л хүн хүнээс илүү гарах гэсэн монгол зан гэж энэ байх даа.
М.Гэрэлцэцэг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0