Зоосгүй хүн золбин нохойтой адил гэж үү


Нийслэлийн гудамжаар алхахуй сэтгэл нэг л гонсгор. Энд тэндгүй хог хөглөрч, салхинд хийссэн гялгар уут толгой дээгүүр эргэлдэнэ. Энэ байдал нь шинэхэн сэгэн дээр эргэлдэх махчин шувуу шиг нүдэнд зэвүүн харагдах ажээ. Нийслэлийн утаат бүүдгэр тэнгэр дор амьдрал үргэлжилж байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй яваа нэгэн байхад хоногийн хоол ч үгүй золбин ноходтой яс булаацалдан амьдрах нэгэн ч байх.



-Би ч яахав үеэ өнгөрөөсөн хүн. Харин энэ муу охин маань л хэцүү байна.

-Ээждээ гоё хувцас өмсгөж, би өөрөө сургуульд явмаар л байна. Ээж, охин хоёр ийн ярих ажээ. Нүднээсээ нулимс дуслуулан суугаа тэднийг харж хандах хүн энэ хорвоод үгүй аж. Хүмүүсийн хаясан хог, муудсан хоолны үлдэгдлээр өл залгуулж, өдөр хоногийг чүү ай өнгөрүүлдэг гэнэ.



Сүүлийн үед ядуурлыг бууруулна, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ гэж ярих эрхмүүд дэндүү олширсон байх юм. Үг олдож, үхэр холдлоо гэж нэг үг байдаг даа. Тэднийг ийнхүү үлгэр ярьж суухад ядуурал улам бүр нэмэгдээд байгаа ч юм шиг. Ямартаа ч хэлж, ярьснаараа энэ асуудал шийдэгдчихдэггүй бололтой юм.



Ядуурал нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөө үзүүлж байна гэж болно. Гэр бүл салалт, ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд ар араасаа хөврөх олон асуудал үүнд голлох үүргийг гүйцэтгэж буй нь лавтай юм. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байхад гуйлга гуйн суугаа хүүхдүүд нүдний гэм байлаа. Харин одоо бол тэдэнд “траншейны” гэх тодотгол өгч, бүр өөр ертөнцийн хүмүүс юм шиг харьцах болжээ. Тэд ч өөр ертөнцөд толгой хорогдож байгаа юм шиг амьдрах. Өрөвчхөн нэг нь хаяж байгаа хоолны үлдэгдлээ гялгар уутанд хийгээд хогийн бункерт аваачиж тавина. Гэхдээ өнөөгийн нийгэмд хоол нь илүүдэх айл хэд байгаа билээ. Дийлэнх нь алтан дунджууд болохоор амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.



Хогийн бункерийн хажууд бээвийн суух хэсэг хүмүүс. Тэдгээр хүмүүсийн хажууд нэгэн цагт цагаан байсан бололтой ч тос, шороонд дарагдан саарал өнгө давамгайлсан шуудай байх. Шуудайн ёроолд хэдэн шил, хуванцар сав хийсэн харагдана. Цуглуулсан энэ зүйлс нь тэдний орлого гээд бодохоор сэтгэл сэмэрмээр. Магадгүй хэдэн хоногийнх нь хоолны мөнгө ч байж болох. Бид архинд орсон хүмүүсийг л ийм амьдралаар амьдардаг гэж боддог. Гэвч гэр бүлээрээ орох оронгүй болж, гадуур тэнүүчлэн амьдрах хүмүүс ч тэдний дунд байна. Тэд хогноос түүсэн кардонин цаас шатааж гараа ээх ажээ. Дөн өвлийн хүйтэнд хэсэг зуур ч болов дулаацах ганц арга нь энэ л байдаг байх. Бас ч гэж гадаа урь унаад тэдний “зоо тэнийж” буй биз ээ. Хүмүүс яагаад ингэж амьдарч байна вэ. Өнөөдөр Монголд мөнгөгүй хүн ийм амьдралаар амьдрахаас өөр замгүй. Мөнгөгүй бол нийгмийн харилцаанд оролцох эрхээр ч хязгаарлагдах. Мөнгөгүй учраас ээж болох ч эрхгүй.



Ядуурал буурдаггүй юм биш. Хүсвэл ядуурлыг хэн ч бууруулж болно. УИХ-д сонгогдохдоо амладаг мөнгө, ийм цэцэрлэгт хүрээлэн, тийм хүүхдийн тоглоомын талбай засч янзлана гэхийн оронд жил бүр тэдэн хүнийг ажилтай болгоно гэвэл хамгийн оновчтой амлалт болмоор санагдана. Амлаад өнгөрдгөөс хойш юу ч гэсэн миний дур гэж бодож болох л доо. Гэвч амлалтаа биелүүлээгүй бол торгууль ногдуулах хэрэгтэй. Өөрөө торгууль төлөх үү, тойргийнхоо сонгогчдыг ажлын байраар хангах уу гэдэг хоёр л сонголт тэдний өмнө байх шаардлагатай юм. Ингэж чадаж гэмээнэ ядуурлын түвшин буурч, хүмүүсийн амьдрал жаахан ч атугай дээрдэх биз ээ. Дор бүрнээ л ярьж, хэлэлцдэг, бас хуралддаг. Тэгсэн хэрнээ өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа энэ мэт асуудлуудад яах ч аргагүй төрийн бодлого үгүйлэгдэж байна.



Үерийн ус зайлуулах далангийн хажууд хөр цасан дороос овоорсон хог цухуйна. Дутуу мөлжсөн яс булаацалдан хүн, нохой хоёр хоорондоо тэмцэлдэх ажээ. Өнөө цагт зоосгүй хүн, золбин нохой хоёрыг ижил түвшинд үздэг болсон болохоор тэр биз ээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0