Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз эрх баригчдын хасар, басар болох вий гэсэн эмзэглэл сүүлийн үед төрөх болов. Ная шахам жилийн түүхтэй олон нийтийн радио, телевизийг нэгэн үе эрх баригчдын гар, хөл болж байгаа тухай шүүмжлэл олонтаа сонсогддог байлаа. Тухайн үед "олон нийтийнх" болоогүй, Засгийн газрын мэдлийнх байсан тул ингэж шүүмжлүүлж болох байв. Харин одоо бол өөрөө. Ардчилсан засаглалтай бусад орны жишгээр монголчууд өөрсдийнхөө мөнгөөр санхүүждэг, хараат бус, олон нийтийн радио, телевизтэй болоод даруй долоон оныг үджээ.