Уржигдар “Эко констракшн”-ны “Тэнгис” кино театрын хажууд бариулж буй барилгаас бэхэлгээний төмөр унаж, 19 настай залуугийн амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан өчигдөр талийгаачийн ангийн нөхөд нь багштайгаа уг осол болсон газарт нь ирж зул бадрааж тэнгэрт хальсан найздаа хүндэтгэл үзүүлсэн билээ.
Харин өнөөдөр түүний сургуулийн хамт олон талийгаачид эмгэнэл илэрхийлж, гашуудаж байна.
Талийгаач Б.Чойжилсүрэн нь 1993 онд төрсөн. Тэрээр ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн 3-р курст суралцаж байжээ. Цаашдаа дахин энэ мэт хармсалтай үйлдэл бүү давтагдах болтугай.
MGLZONE.TV сайтын хамт олноос гүн эмгэнэл илэрхийлье.........