Сонин хачинаас......3 жилийн дараа дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ?
Энэ сарын 20 нд Өргөө кино театрт 2012 нэртэй зөгнөлт кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?