Таны дуртай өнгө - Улбар шар
Улбар шаргал. Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн элдэв “фантаз”-аар дүүрэн байдаг. Бэлгийн харьцаа нь тэдний хувьд өөрсдөө гол дүрд нь тоглож байгаа нэг үзэгдэлт драмын жүжиг л гэсэн үг. Тэдэнд сексийн урьдал үе нь яг хурьцлаасаа дутуугүй чухал. Сексийн явцад тэд элдвийн “тэнэг” зүйл бие биенийхээ чихэнд шивнэж, дэмий хоосон магтаал, яриа хөврүүлнэ. Улбар шар өнгөний хүмүүс үргэлж дур тавьж, ханаж чаддаггүй ч тэд үүндээ сэтгэл зовнидоггүй. Энэ өнгөний эрчүүд нь бүсгүйнхээ гэзэгнээс чангааж, хүүхнүүд нь залуугийнхаа нуруун дээр улаан зураас /хумсаараа гэдгийг ойлгож байгаа байх/ үлдээх мэтээр авирлана
Таны дуртай өнгө - Ногоон
Ногоон. Ногоон өнгөнд дуртай хүмүүс сексийн харилцаандаа гэнэн, цэвэр ариун, итгэмтгий байдаг. Ногоон өнгөнд дуртай бүсгүйчүүд сексдээ ч бас онгон охин мэт байна. Харин энэ өнгөний эрчүүд хөнгөмсөг сэтгэлтэй, эв дүйгүй гэхдээ маш сэтгэл булаам хүмүүс юм. Ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, “африкийн” хар тачаалгүй. Гэхдээ тэд гэр бүлдээ тун үнэнч.