Ийм таримал ургамлууд нь сүр хүчийг илэрхийлэх бөгөөд эерэг цэнэг эрч хүчийг агуулдаг учир өрөө тасалгаандаа байнга байлгахад сайн гэж үздэг юм байна-
Фэнг Шуйгийн сургааль нь бүх төрлийн таримал ургамлыг дээдэлж, өөрийнхөө үзэл баримтлалын дагуу хэрэглэхийг зөвлөдөг. Тасалгааны маш олон төрлийн ургамал байдаг ч түүнээс хамгийн “эерэг” цэнэг ялгаруулдаг, хамгийн өргөн дэлгэр тарьж ургуулсаар ирсэн нь доорх шинж тэмдэг бүхий цэцгүүд юм.
Бөөрөнхий хэлбэр төрхтэй том хэмжээтэй сүрлэг ургамлууд
Бүдүүн зузаан навчтай ургамлууд
Том далгабар дэлбээтэй тод өнгийн цэцэгтэй
Ийм таримал ургамлууд нь сүр хүчийг илэрхийлэх бөгөөд эерэг цэнэг эрч хүчийг агуулдаг учир өрөө тасалгаандаа байнга байлгахад сайн гэж үздэг юм байна.Зузаан иштэй шүүслэг, том бөөрөнхий навчтай нь гэр бүлд эд баялгийг дууддаг гэдэг. Харин мөлхөө цэцгүүд нь хана туургаар мөлхөж ургадаг тул өрөө тасалгааны хананы өө сэвийг засч өгдөг сайн талтай.